Б.БИЛГҮҮН
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Анчин бүргэд” хээрийн сургуулилт өнгөрсөн сарын 15-18-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж өнгөрсөн.
Харин сургуулилтын дараа буюу энэ сарын 8-ны өдөр 40 орчим танк Замын-Үүдийн боомтоор орж ирсэн гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа. Мөн эдгээр танк нь Хятадын далбаа, бэлгэ тэмдэгтэй байсан гэх мэдээлэл ч гарсан.
Бид энэ талаар Замын-Үүдийн Гаалын газрын дарга О.Цогтбаатараас тодруулахад “танк орж ирээгүй” гэсэн юм. Харин Батлан хамгаалах яамны эх сурвалжаас тодруулахад “Орос Монголын зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд тусламжаар танк орж ирсэн” гэлээ. Гэхдээ зэвсэгт хүчний зарим асуудал улсын нууцад хамаардаг тул тоо ширхэг, марк, аль боомтоор орж ирсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байв. Ямартай ч, улсын хилээр орж ирсэн танк БНХАУ-ынх биш аж.