Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангайн залуус спортоор өрсөлдөв

Спортын гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангайн залуус өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачлан зохион байгуулсан эл спорт өдөрлөгт Архангай аймгийн 19 сумын төлөөлөл болсон 500 гаруй залуус хамрагджээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Архангай аймгийн Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутан залуусын “Намрын спортын өдөрлөг”-т 50 гаруй багийн 500 гаруй залуус сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Сүүлийн үед Архангайн баг тамирчид улсын аваргад ямар ч төрлөөр дээгүүр өрсөлддөг болжээ. Энэхүү тэмцээний дундуур азтай үзэгч, азтай тамирчин шалгаруулж “Голден жим” фитнесс клуб, “Абсолют” гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа” гэсэн юм. “Намрын спорт өдөрлөг”-ийн сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй тэргүүн байрт “Амрита”, дэд байрт “Хурандаа”, гуравдугаар байрт “Татарууд” баг, сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд “Хүмүүн-2”, “Цэцэрлэг”, “Нөхөрлөл” баг тус тус нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болжээ. Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд “Өгийнуур”, “Хайрхан”, “Хотонт”, эмэгтэй төрөлд “Хүмүүн-1”, “Хайрхан-2”, “Хүмүүн” баг тус тус шалгарсан байна. Санаачлагчийн зүгээс төрсөн нутгийнхаа гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй оюутны шигшээ багийг байнгын бэлтгэл сургуулилттай байлгах зорилгоор бэлтгэлийн танхим, хувцас хэрэглэлийг шийдэж өгөхөөр болсон юм.

С.НЭМЭХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан