Франц улсад болсон халдлагын дараа Сирийн цагаачид айдаст автжээ. Тэднийг Европын холбоо болон бусад улс орнуудын хараа хяналт улам чангарч, дотроо ямар нэг террористуудтай байгаа мэт тааламжгүй сэтгэгдэл төрж байгаа талаар мэдээлж эхлэв. Халдлагад Сирийн цагаачид дунд байсан лалын дайчид шууд буруутнаар нэрлэгдсэн. Тэгвэл цагаачид дунд террорист байхыг үгүйсгэхгүй, шалгах хэрэгтэй гэдгийгалбаны хүмүүс нь тайлбарлажээ.
Сирийн Засгийн газрыг дэмжигч цагаач иргэд эх орноо тайван амгалан болж, дайн дууссаны дараа эргэн очно гэдгээ хэлсэн бөгөөд Башар Аль-Ассад газар нутагт байгаа лалын дайчдаас хурдан ангижрахыг хүссэн байна. Сирийн төр засгийг хагас 100 жил удирдсан аав, хүү хоёрын үйл хэрэгт Сирийн ард түмний ихэнх нь дэмжлэг үзүүлдэг талаар ч онцолжээ. Гэхдээ Сирийн иргэний дайн гарснаас хойш 220 мянган хүн амиа алдсаныг НҮБ-аас гаргасан тоон судалгаа харуулдаг. Лалын дайчид Төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж олон 100 мянган цагаачийг эх орноос нь явуулахад хүргэсэн гэдгийг ч хэвлэлүүд хөндөх болов.