Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Х.Ганбаатар: Орон нутагт 3000 гаруй жижиг дунд үйлдвэр үүдээ барьсан

Л.БАТБААТАР

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатараас  зарим зүйлийг тодрууллаа.

-Чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ. Хямралын үед хэр бодит ажил болж биелэх боломжтой юм бол?
-Улс орны хэмжээнд  эдийн засгийн байдал  хүндэрч байна. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэллээ. Ажлаасаа халагдсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болсон үед төр засаг, хувийн хэвшил, иргэдийн анхаарлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хандуулахыг зорьж “Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” чуулган зохион байгуулж байна. Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал хүссэн хэмжээгээр сайжрах төлөв харагдахгүй байна.  Ийм нөхцөлд ажлын байраа хэрхэн хадгалах вэ. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх  чиглэлд  төр засаг, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллах зорилгоор чуулган зохион байгууллаа.
Ирэх сард хөдөлмөрийн үндэсний чуулганыг улсын хэмжээнд хийнэ. Үндэсний чуулганы өмнө дөрвөн бүсийн болон нийслэл хотыг хамарсан таван бага чуулган хийнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын бага чуулганаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ямар бодлого барих талаар хэлэлцэж байна.

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хямралын үед гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар чиг бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Эдийн засгийн хямралын үед ажлын байрыг аль болохоор цомхотгохгүй байх болон ажлын байр хадгалах явдал нь манай холбооны ажлын гол чиг болсон. Тодруулбал, холбооныхоо гишүүдэд ажлын байрыг хадгалах чиглэлээр зориулсан зөвлөмж гаргалаа. Ажлын байрыг олон тоогоор цомхотгосон зүйл одоогоор алга. Харин хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдэд хүндрэл бэрхшээл ихээр гарч байна. 21 аймгийн 3000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Гэхдээ, эдгээр жижиг дунд үйлдвэр ажилчдаа халаагүй. Зарим үйлдвэр ажилчдадаа сул зогсолтын мөнгө өгдөг. Ингэснээр, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөө сар болгон давж биелж  байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр байна. Үүнийг ажил олгогчдын нийгмийн хариуцлагын илрэл гэж үзэж болно.

-Манай оронд өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн түвшинг тоон дүнгээр илэрхийлбэл?
-Ажилгүйдлийн түвшинг тодорхойлдог олон улсын  байгууллагын  хэд хэдэн аргачлал бий. НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжид зааснаар “Ажил хөдөлмөр эрхлээгүй хүн” гэсэн ангилал гаргадаг. Энэ ангилалд сүүлийн долоо хоногт хоёр цагаас доош ажил хийгээгүй хүнийг оруулж, хөдөлмөр эрхлээгүйд тооцдог. Хөдөлмөрийн насны нийт хүн амын найман хувь болох 97 мянган хүн дээрх  ангилалд хамрагддаг. Гэхдээ энэ нь бодит тоо биш, байнга хэлбэлздэг. Мөн хөдөлмөр идэвхтэй хайдаг хэсэг гэж бий. Дэлхийн улс орнууд энэ хэсэгт гол анхаарлаа хандуулдаг. Учир нь, зах зээлийн нийгэмд ажил хийх хүсэлтэй хэсгээ бодлогоор дэмждэг. Энэ хэсэгт хөдөлмөрийн зах зээлд бүртгүүлсэн иргэдийг хамруулж үздэг.

-Он гарсаар хэчнээн ажлын байр бий болгов. Цаашид ажлын байр нэмэгдэх боломж харагдаж байна уу?
-Энэ сарын 1-ний байдлаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь хөдөлмөрийн биржүүдээс 26 мянган хүнийг ажилд авсан. Мөн гадаадаас 18 мянган хүнийг ажиллах хүчээр оруулж ирсэн байна. Техник мэргэжлийн сургуулийг энэ жил 24 мянган хүүхэд төгссөн. Үүнээс 15 мянгыг нь ажлын байраар хангасан. Энэ онд нийтдээ  60 мянган хүнийг хувийн хэвшлийнхэн ажлын байраар хангасан гэсэн статистик бий. Эдийн засаг хямраагүй, төлөвлөсөн үйлдвэрүүд ашиглалтад орсон бол энэ жил 120 мянган хүнийг ажлын байраар хангах бололцоотой байв. Харамсалтай нь, эдийн засгийн хямралаас болж ажлын байрны үзүүлэлт 50 хувиар буурсан.
Хамгийн гол нь 1-9 ажилчинтай жижиг дунд үйлдвэрийн дундаж цалин 500 мянган төгрөг байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжиж чадавхижуулах ажлыг юуны түрүүнд хийх хэрэгтэй байна. Төр засаг төсвийн, татварын, мөнгөний бодлогоор хувийн хэвшлээ дэмжих ёстой. Мөн төр засгийн зүгээс хувийн хэвшлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл хувийн хэвшил хөгжихөд өөр саад болох хүчин зүйл байхгүй. Эдийн засаг хямарлаа  гэж байгаа ч 2.5 хувийн өсөлттэй гарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан