Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдөр”-ийг Чингисийн талбайд зохион байгууллаа


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг  дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны  60/5 тоот тогтоолоор "авто замын ослоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд  хангалттай анхаарал хандуулах" зорилгоор дэлхий нийтийн хүндэтгэлийн өдрийг баталжээ. НҮБ-ын гишүүн болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг энэ өдрийг тэмдэглэж байхыг уриалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гаригт зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож  байна.

Манай  улс  2 дахь  жилдээ “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулан явууллаа. Арга хэмжээний үеэр зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, зул өргөх арга  хэмжээг зохион  байгуулж, Гандан тэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулж, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийн, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг  иргэдэд үзүүлж, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа .   
Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын нурмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.
Он тус бүрээр үзүүлбэл:

Он

Зам тээврийн осолд өртсөн хүн

ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ

Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн

Нас барсан хүн

Гэмтсэн хүн

Улс

хот

улс

хот

улс

хот

улс

хот

1

2001

3788

2878

2147

1226

335

105

1812

1121

2

2002

3598

2645

1963

999

327

130

1636

869

3

2003

3210

2465

1615

862

391

155

1224

707

4

2004

3212

2507

1504

794

385

143

1119

651

5

2005

3233

2644

1401

811

355

168

1046

643

6

2006

4388

3640

1648

895

378

152

1270

743

7

2007

4383

3737

1276

622

344

111

932

511

8

2008

4223

3477

1204

453

313

59

891

394

9

2009

3822

3196

1237

609

317

98

920

511

10

2010

4368

3805

1253

691

320

127

933

564

11

2011

6145

5415

1527

725

434

103

1093

622

12

2012

6440

5716

1619

757

541

148

1078

609

13

2013

7669

6807

1842

875

560

149

1282

726

14

2014

7052

5955

2114

900

654

174

1460

726

15

2015

оны

эхний

10 сар

5191

4288

1687

784

501

128

1186

656

Нийт:

70722

59175

24037

12003

6155

1950

17882

10053



Зөвхөн 2015 оны эхний 10 сард:
Нас барсан хүн 2014 оны эхний 10 сард 569 байсан бол 2015 оны эхний 10 сард 501 болж, 12,0 хувиар буурсан. 

Нас барсан 501 хохирогчийг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл: жолооч 183, явган зорчигч 130, тээврийн хэрэгслээр зорчигч 188 байна.
Хүний амь нас хохирсон хэрэг: Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 123, мотоцикл холбогдсон осол 76, онхолдох хэлбэрээр гарсан осол 311 бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд согтуугаар үйлдэгдсэн хэрэг 22, мотоцикл холбогдсон осол 5, онхолдох хэлбэрээр гарсан осол 125 гарсан байна.

2015 оны эхний 10 сард 1167 хүн гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 1186 хүн гэмтэж 1,6 хувиар өссөн.

Зөвхөн 2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд  гэмтэл авсан байна.
2014 оны эхний 10 сард 39 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 10 сард 49 хүүхэд нас барж, 25,6 хувиар өссөн.

 2014 оны эхний 9 сард 183 хүүхэд хүнд, хэндэвтэр гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 201 хүүхэд гэмтэж 9,8 хувиар өссөн.
Эхний 10 сард нийслэлд зам тээврийн осолд 862 хүүхэд өртөж, 14 нь нас барж, 848 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 120 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байна. Энэ нь автомашин онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гарсан ослын өсөлтөөс харагдаж  байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан