ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Парисын прокурор алан хядагчдын тухай мэдээллээ
Арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт Францын нийслэд халдлага үйлдсэн алан хядагчид гурван хэсэг болон хоёр автомашинаар явжээ гэж Парисын прокурор хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Эхний дэлбэрэлт Stade de France цэнгэлдэх хүрээлэнгийн D хаалганы дэргэд болсон. Энэ үеэр индэр дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд гарч ирэх байсан ч алан хядагчид яагаад ч юм санасандаа хүрч чадалгүй машин гадаа нь дэлбэрч олон хүний амийг аварсан байна. Дэлбэрэлт болсон газраас хоёр цогцос олдсоны нэг нь амиа золиослогчийн бүстэй нэгэн байсан бол нөгөө нь дэргэдүүр нь өнгөрч явсан энгийн хүн байжээ.
Зоогийн газарт болсон халдлагын үеэр 15 хүн амь алдаж 10 хүн шархадсан байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн Н хаалганы дэргэд бас нэг дэлбэрэлт болсон. Тэндээс бас алан хядагчийн цогцос олдсон.
21:32 цагт алан хядагчид парисын 11 дүгээр дүүргийн нэг бааранд халдсан байна. Эндээс 100 хонгио олдсон бол таван хүн амь алдаж, найман хүн шархадсан.
Bataclan клубт америкийн рок хамтлаг тоглож байх үеэр амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж, нэг алан хядагч гал нээсэн. Энэ халдлагын улмаас 89 хүн амиа алдсан. Алан хядагчдын унаж явсан нэг машиныг франц белгийн хил дээр саатуулсан байна.
Амиа золиослогчдын дэлбэрэх бүсийг ацетоны пероксидээр бүтээсэн байна.
Алан хядагчдын нэг Исмаил Омар Мастэф 1985 оны арваннэгдүгээр сарын 21-нд Парисаас 20 км зайтай Куркурон хотод төрсөн, францын иргэн. Хууль хяналтынхан түүнийг 2004 оноос хойш тандаж, 2010 онд лалын дайчдын бүртгэлд орсон хүн гэнэ.
2012 оноос Шартрт амьдарч байгаа тэрээр 2004-2010 оны хооронд найман удаа хариуцлагад татагдаж байсан ч нэг ч удаа шоронд суугаагүй юм байна. 2013-2014 онд Мостэф Сирид очиж байж.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дэгэдэх дэлбэрэлтийн үеэр амь алдсан алан хядагчийн цогцосын дэргэдээс Абдулакбака Б болон Ахмед Алмохамэда гэсэн нэр бүхий Сирийн паспорт олдсон байна.
Сирийн иргэн Ахмед Алмахамэда дүрвэгсэлдтэй хамт балканы хойгоор дамжин Францад ирсэн гэнж Сербийн Blic хэвлэл нэрлэж байна. Аравдугаар сарын 3-нд энэ хүн Грект ирээд, 7-ны өдөр македоны талаас Сербид очиж дараа нь Грек, Австрид очсон гэжээ.
2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парист болсон алан хядагчдын цуврал халдлагын үеэр 153 хүн амиа алдсан юм. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээгээд байгаа юм.

0 Сэтгэгдэл