Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Амиа золиослогч этгээдийн аав, ахыг баривчилжээ

Парис хотын “Bataclan” концертийн танхимд болсон халдлагын үеэр бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчдын нэгний аав болон ахыг Францын цагдаа нар баривчилжээ гэж “AFP” агентлаг мэдээлэв.

Баривчлагдсан хоёрыг түр хугацаагаар хорьж байгаа бөгөөд цагдаа нар тэдний гэрт шалгалт хийж байна.

Өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогчдын нэгийг л хэн болохыг тодорхойлсон бөгөөд түүний ойрын төрөл төрөгсдийг баривчилжээ.

Парис хотын прокурор Франсуа Молинсын мэдэгдсэнээр, амиа золиослогч этгээд 1985 онд Парис хотын өмнөд хэсэгт орших Куркурон хотод төрсөн Францын иргэн байсан бөгөөд тэрбээр хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байсан боловч шоронд хоригдож байгаагүй ажээ. Мөн “Лалын улс”-тай холбоотой гэх шинж тэмдэг түүнээс илрээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан