Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилсан гэв үү


Өнгөрсөн шөнө С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, хорьсон гэх мэдээллийг баттай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ямар шалтгааны улмаас, хаанаас саатуулж хорьсон болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй эргэн мэдээлэх болно.

БУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?

Д.Булганыг С.Зоригийн хэрэгт оролцоотой хэмээн сэжиглэж байсан. Тэр өөрөө ч нэг биш удаа "Намайг хаачуулах гээд байгаа юм бэ" хэмээн мэдэгдэж байсан гэдэг. Түүнийг гадаадад гарсан гэх мэдээлэл ч цацагдсан. Энэ талаар бид хууль, цагдаагийнхнаас тодруулахад үгүйсгэсэн байдаг. Тиймээс ч Д.Булганыг эрж хайжээ. Харин гадаад цагаачилсан гэх Д.Булган Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагүй учир тэрбээр гадаадад чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ.

Тvvнийг элит гэр бvлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхvv урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлvvд чөлөөлөгдөөгvй байхад тэр vеийн Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх vйлдвэрийн дарга, сvvлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсныг сэтгvvлчид сайн мэднэ. Энэ vед С.Зоригтой гэр бvл болсон юм. Тэр хоёрыг ойр дотных нь нөхдvvд суулгасан ч гэдэг vнэний ортой. Нөхөрт гарсны дараахан гэртээ тvр суух болсон.

Яг энэ vед 1998 оны тэр аймшигт хэрэг явдал гарсан билээ. Нөхрөө алуулснаас хойш цагдаагийн хамгаалалтад, улмаар сэжигтэн, гэрчээр нэг хэсэг хугацаанд олон нийтийн хараанаас гадна байв. Тэрээр жилдээ нэг, аймшигт хэрэг гарсан өдрөөр нөхрийнхөө хөшөөнд хvндэтгэл vзvvлэх vеэр л олны өмнө харагддаг байв.

Өдөр хоног урссаар. Хvн л болсон хойно нийгэмдээ амьдарч байгаагаас хойш тэрээр олны дунд гарч ирсэн. Нэг хэсэг дуучин Д.Оюунтvлхvvрийн vvсгэн байгуулсан "Оюунтvлхvvр" сангийн Удирдах зөвлөлд нэр нь гарч, сvvлд тэрээр "Инфо" хэмээх долоо хоног тутмын авсаархан сонинд зөвлөхөөр ажиллаж байв. Энэ сониньг "Оюунтvлхvvр" сангаас олон нийтийн мэдээллийг хөгжvvлэх шугамаар Герман улсын төслөөр гаргаж байв.

Сонинд зөвлөх нэрээр ажиллаж байхдаа урлаг, соёлын чиглэлээр зөвлөгөө өгөн энэ талын нvvр, буланг гаргалцахад санаа оноогоо хэлж, нэг ёсондсо сонины өдөр тутмын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Гадаадын төсөл өндөрлөснөөр "Инфо" сонины vйл ажиллагаа хумигдсан. Тvvнээс хойш Булганыг хаана ажиллаж байгааг мэдэх хvн алга. Уг нь бол Булган өөрөө нээлттэй, хэнтэй ч харилцаж чаддаг, илэн далангvй зантай хvн. Гэвч тvvний орчин, найз нөхдийн хvрээлэл хязгаардлагдмал байсаар ирэв. Тэрээр "Оюунтvлхvvр" сангийн гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Даваадолгортой дотно найз. Тэдний нөхөрлөл зөвхөн найз нөхдийн хvрээнд ч бус ажил хэргийн харилцаатай байсан нь Булганыг нийгэмд "ил" гарахад их нөлөөлсөн гэдэг. Тvvнээс гадна Булган УИХ-ын гишvvн асан, "Симба" гэгдэх С.Батаагийн эхнэр Сэлэнгэтэй ойр дотно найзуудын нэг гэдгийг таньдаг хvмvvс нь баталдаг.



Цахим ерөнтцөөр тухайлбал дээрхи хоёр сайтаар өнөөдөр ийм мэдээлэл цацагдсан юм. Тиймээс энэ талаар С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюунаас тодруулах гэсэн боловч одоогоор хөдөө яваад утас нь холбогдохгүй байна.
Энэ талаар цаашдаа бид тодруулан мэдээллэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан