Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос-Монгол визгүй болсон нь Буриадад юу өгөв

Альбина Дамдиновагийн бичсэн ийм гарчигтай өгүүлэл оросын infpol.ru сайтад нийтлэгджээ.

Энд Монгол Улс, Оросын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш нэг жил өнгөрлөө. Визгүй болсон нь Буриадын бизнест хэрхэн нөлөөлөв.
2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Оросын иргэд харилцан визгүй зорчиж байх шийдвэр гарсны эхний өдөр манай сурвалжлах хэсэг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтод очсон. Тэгэхэд зорчигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь харагдсан. Гэхдээ ганцхан монголын талаас. Монголын жуулчдын энэ урсгал хямралд өртөж эхлээд байсан Буриадын жижиг бизнесийг аварсан юм. Оросын хямд үнэтэй барааг хэн авахгүй байх билээ дээ.
Визгүй болсноор Орос, Монголын иргэд харилцан 30 хоног тухайн улсад зорчих эрхтэй болсон. Энэ нь Монголоос бүтэн автобус дүүрэн зорчигчид урт богино хугацаагаар орост ирэх боломж бүрдүүлсэн юм.
Маршрут нь ердөө хялбар. Хүйтний улиралд бол эхлээд Иволгиный дацан хүрч Итгэлт хамбад мөргөөд буцах замдаа дэлгүүр худалдааны захаар орж оросын бараа авах. Монголчууд оросын барааг чанартай гэдэг. Урин  дулаанд болохоор Байгал нуурт очдог гэж монголын иргэн Лхам ярьж байна.
Визгүй болсон нь буриад хэлийг байнга хэрэглээнд оруулж сэргэхэд нөлөөлж байна. Худалдааны олон сүлжээний худалдагч нар нь буриад хэлээр харилцаж монголчуудад үйлчилдэг. Дэлгүүр, кафе, зочид буудлууд бас монгол хэлээр үйлчилдэг. Манай хоёр орны бараа эргэлт ингэж нүдэн дээр сэргэж байгаа бол хоёр дахь сэргэлт нь зунаар Байгал нуурыг зорих жуулчдын урсгалын үеэр эхэлдэг. Үнэнийг хэлэхэд Буриадаас Монголыг зорих урсгал харин бага байгаа юм.

Эрхүүгийнхний хувьд

Мондын боомтоор Монгол руу ихэвчлэн Эрхүүгийн баячууд  зорчдог. Тэдний хувьд Хөвсгөл нуурын байгаль нь жинхэнэ диваажин. Ийм сайхан газар луу манай Түнхээр явж очих нь нийслэл Улаанбаатараар дамжиж монголыг туулахаас амар. Эрхүүгийн жуулчид тэнд авто машинаар зугаалж, мориор, явганаар аялдаг. Бас монголын голуудад загачилна. Монголчууд өөрсдөө бол загас барих нь ховор, загасыг хоол гэж бараг үзэхгүй.
-Би амралтын өдөр бүрээр Монголд очиж загасчлахад бэлэн байна гэж Эрхүүгийн бизнесмэн Геннадий Гладких ярьж байна.

Монголд нийлүүлж байгаа бараа бүтээгдхүүн


Энэ бол харилцааны бас нэг тал. Гэхдээ буриадад биш. Новосибирийн үйлдвэрүүдэд Улаанбаатарын  тролейбусны тоног төхөөрөмж их хэмжээгээр захиалсан. Монголын нийслэлд троллейбусны сүлжээ тийм ч их хөгжөөгүй, гэхдээ троллейбус нь 30 км хүртэл зайд аккумлятораар явдаг. Улаанбаатар хотын захирагч нь Буриадад хамгийн сүүлд ирэхдээ гэр хорооллоо барилгажуулахад модон материал сонирхож байсан. Гэхдээ Буриадын тал ойгоо тайрахыг нэг их хүсэхгүй байгаа юм.

Төрөл төрөгсөдтэйгээ уулзах боломж

Өнөөгийн хил нь Буриад Монголын ахан дүүс, төрөл төрөгсдийг заагласан. Одоо визгүй болсон нь тэд байнга уулзах боломжтой болгож байна.  
-Би төрөлх Улаанбаатар луугаа улирал бүр явчихаж чаддаггүй байлаа. Одоо бол сарын орлогоо  хадгалаад хэзээ л бол хэзээ явах боломжтой болсон гэж тэтгэвэрт байдаг Нина Цыденова яриад тэндээс  би ноолуур, эсгий бүтээгдхүүн худалдан авдаг гэж байна. Түүний үеэл дүү нь шатах тослох материал худалдаалдаг гэнэ. Орост бол энэ 1,5 дахин хямд шүү дээ.
Танайхан машинаа засуулах гэж наашаа ирдэг. Мөнгөний эргэлт өсч байна. Одоо надад жилийн виз авах гэж их мөнгө төлөх шаардлагагүй болсон гэж монголын иргэн Ганбаяр ярьж байна. Би энд төрөл төрөгсөддөө айлчлахаар ирсэн,  Буриадад гадаад паспорттой хүн ховор юм билээ. Манайд бол хүн бүр гадаад паспорттой шүү дээ гэж тэрээр гайхаж байна.

Боомт ачааллаа даахгүй байна

Буриадын Хиагтын хилийн боомт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх таван шугамтай. Хоёр нь ачааны машиных, хоёр нь суудлын тэрэгнийх бол нэг нь зорчигч тээврийн машинд зориулсан. Хоногт 500 машин хилээр гарна гэж тооцож барьсан юм гэдэг. Гэтэл визгүй болсон эхний өдрүүдэд л энэ боомт монголоос ирэх жуулчдын урсгалыг даахгүй болох нь харагдсан.
2014 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд  782 532 хүн хилээр орж ирсэн. Гэтэл өнгөрсөн онд ердөө л 347208 хүн ирж байсан  гэж Буриадын Гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн. Тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж 232 095 болжээ.  
Үүнээс үүдээд олон цагаар хил дээр дугаарлах болж үүнд хүмүүс бухимдаж байна. Гэтэл монголын хил дээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх  11 шугам байгаа нь хөршүүд маань биднээс холыг хардгийг харуулж байна.
Асуудлыг шийдэхийн тулд Хиагтын боомтыг шинэчлэх ажлыг 2013 оны арванхоёрдугаар сараас хойш хийж эхэлсэн. Энэ ажил дуусахад  тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх  есөн шугам, суудлын тэрэгний таван шугам, зорчигчдын автобусны хоёр, ачааны тэрэгний хоёр шугам ашиглалтад орох юм. Ингэснээр хоногт 1000  машин нэвтрүүлэх чадалтай болно. Гагцхүү шинэчлэл засварын ажил хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байна.

Бизнесмэнүүд монголчуудын тухай ингэж ярьж байна.


-“Тэнэмэл  жуулчид олширсон”

Улан-Үдийн Арбат дахь түргэн хоолны “Аппетит” газрын эзэн Татьяана Лаптова:
-Визгүй болсон нь бидэнд нөлөөлсөн. Монголоос хэсэг бүлгээрээ зохион байгуулалттай жуулчдаас илүүтэй тэнэмэл ганц нэг жуулчид олширсон. Манайд бол цөөхөн ирдэг юм. Ер нь монголын жуулчид олширсон нь энэ хямралын үед сайн хэрэг.

“Сагаан Морин” дэх гутлын “Карри” дэлгүүрийн эзэн Светлана Миронова:

-Ялангуяа зуны цагт монголын худалдан авагчид их элбэг байдаг. Тэд ихэвчлэн худалдаа наймаа хийхээр л ирдэг. Нэг талаас тэд бидэнд орлого оруулж байгаа. Нөгөө талаас ард түмэн бүр л өөр өөрийн араншинтай байдаг болохоор монголчууд харьцаа муутай, бараа бүрийг гараараа барьж үздэг. Гэхдээ тэд өөрсдийн орчуулагчтай ирдэг юм.

Хөгжлийн “Титана” газрын захирал Баир Дондубон:

-Визгүй болсон нь бидэнд нэг их нөлөөлөөгүй. Яахав дуртай цагтаа монгол руу явж, түншүүд минь монголоос ирж уулзах боломжтой л болсон.

0 Сэтгэгдэл
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ ШУНХЛАЙ Г.БАТХҮҮГИЙН ТББ NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ШИВЭГЧИНГҮҮДИЙГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. САР ГАРУЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. ЭНЭ АСУУДЛААР НМХГ, АУДИТЫН ШАЛГАЛТ ОРООД ЗТЯ-НААС ЦЭНХЭР БИЧГИЙГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ АЛБААР ХОМСДУУЛЖ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН БЭЛТРЭГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЦААДУУЛААСАА НАЛОГ АВЧ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ ХАРИУЦСАН АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХ БОЛОМЖГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ ДАВАРСАН БЭЛТРЭГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.
Хамгийн их уншсан