Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭДЭГДЭЛ

2015 оны 11 сарын 13-ны 12 цагийн орчимд “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал зарлан өөрийгөө шатаасан сэтгэл хирдхийлгэм үйл явдал боллоо. Эрдэнэт хүний амь эрсдэх шахсан энэ үйл явдлын мөрөөр олигархиуд, төрийн өндөр дээд албан тушаалтны мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас сэтгэл хридгийлгэх мэдээллүүд цацаж байгаатай холбогдуулан МоАХ мэдэгдэл гаргаж байгаа юм.

Монголын улс төрд хувалз мэт шигдсэн нам дамнасан Нүүрсчин бүлэглэлийн хяналт, мэдэлд байж тэдний дохио зангаар хөдөлдөг сайт, сонин хэвлэлээр уг явдлыг "хэзээ ч нүүгээд явахгүй хөршөө хэтэрхий муулснаас", "харанхуй нийгэмд амьдарч" байгаагаас боллоо, монголчууд "сэтгэлгээний хувьд харанхуй" гэх зэргээр яаран дүгнэж эхлэсэн нь болж өнгөрсөн үйл явдлын цаад мөн чанараас олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн ядмаг оролдого юм.

С.Эрдэнэ тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон шалтгаанаа "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна. Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн тайлбарласан нь тодорхой байтал асуудлыг үндсэрхэг үзэл, монголчуудын харанхуй сэтгэхүй гэх мэт учир холбогдолгүй зүйлтэй уялдуулан утгагүй болгож харагдуулахыг хичээж буйн цаад учир юунд байна вэ.

Энэ тэмцэл бол шудрага ёсыг тогтоохтой холбоотой тэмцэл гэдгийг МоАХ анхнаас нь анхааралтай ажиглан харж байсны хувьд хариуцлагатай мэдэгдэж байна. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт монгол улсын асар олон хууль тогтоомжуудыг илтээр зөрчин, монгол хүн бүрт ногдсон 1072 хувьцааг үнэгүйдүүлж хог болгох чиглэлээр хийгдэж, гадаад дотоодын олигархи бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн зүйл заалт бүхий гэрээгээр дамжин хэрэгжих гэж байгааг “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлээс тууштай эсэргүүцсээр өдийг хүрсэн билээ.

Хэдийгээр “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийн хийсэн үйлдэл нь асар эрсдэлтэй, цочмог, монгол хүний сэтгэл зүйд хүнд тусахаар хэлбэрийг сонгосноороо оновчгүй гэж бид үзэж байгаа ч түүний тэмцлийн агуулга, хандлага нь эх орныхоо төлөө, монгол хүн бүрийн эрх ашгийн төлөө байсныг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч, дэмжиж байна.

Өндөр дээд эрх мэдэлд хүрсэн ганц нэг улс төрчийн улс үндэстнийхээ эрх ашгаас урван цөөн хэдэн олигархийг дампуурлаас аврахыг илүүд үзсэн хандлага ийм эрс шийдэлд иргэдийг түлхэж байгаагийн нэгээхэн илрэл нь С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал боллоо гэж бид үзэж байна. Учир иймд эрдэнэт монгол хүний амийг өөрсдийн адгуу хүсэл, дийлдэшгүй шуналаас доогуур үзэж байгаа нам дамнасан бүлэглэлд хандан шунахай сэдэл, балмад үйлдлийг чинь ард түмэн цаашид ч тууштай эсэргүүцэх болно. Тийм учраас ахиад хүний амь нас эрүүл мэнд сүйдэхээс өмнө балмад санаархлаа тат, явуургүй үйлдлээ зогсоо гэж уриалах байна. Шаардлагатай цаг ирвэл МоАХ өөрийн уламжлал, төрөлх зөнгөөрөө ард түмнийхээ талд тууштай зогсон өөрдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг хатуу анхааруулж байна.

Олигархиудын шуналаас үүдэн монгол хүний амь эрсдэх ёсгүй. Хэрвээ ийм зүйл ахин тохиолдох аваас хожмын өдөр буух хариуцлага хатуу байх болно гэдгийг сануулъя.

МоАХ-ны нийт гишүүд, дэмжигчид

0 Сэтгэгдэл
Ардчилсан холбоо ер нь нэлээд чимээгүй байдаг даа энэ удаад мэдэгдэл гаргаж байгаа нь зөв шүү дэмжиж байна
IP хаягаар чинь олж болно шүү
энэ хүн ямар ухаангүй юм бичнэ вэ
NOvsh min dain samuun hucherhiileld urialan duudah gemt hereg bdii shu. IP-gaar chin olnoo gaigui
Erdene guai bol jinxene ex oronch hun. oligarxiudaas hen ch ingej chadaxgui Mgliin tuluu.
Odoo Saixan bileg Bayartsogt Elbegdorjoos exleed shataaj yamar bdg iig uursdud ni tsus aar ni medruulnee 12.01 dain
IP хаягаар чинь олж болно шүү
Odoo Saixan bileg Bayartsogt Elbegdorjoos exleed shataaj yamar bdg iig uursdud ni tsus aar ni medruulnee 12.01 dain
энэ хүн ямар ухаангүй юм бичнэ вэ
NOvsh min dain samuun hucherhiileld urialan duudah gemt hereg bdii shu. IP-gaar chin olnoo gaigui
ЗӨВ ШҮҮ
Нэр: Сэтгэгдэл: Odoo l uhaan suuj bgaam bhdaa nirgesen hoino ni hashgirav gegch bolj bna ard tumnii tald ta nar orohuu kkk
Jenco g demjine .oor helekh ug alga daa
Battulga bol mongoliin tuluu ihiig hiideg hun dee judogiinhoniig har l daa erunhii said bolbol mongoliig delhiid manduulah hun dee
Gants uldsen eruul uls turiin khuchin n MoAX
Өөрсдөө төр барьж төрөөг самарч байгаа биз дээ та нар л өөрсдөө зайлчихвал Монгол төр Монгол орон явах замаараа л явна. Одоо ирж ард түмэнд хайр зарлаад яахав дээ ард түмэн тэнэг биш
Ардчилсан Холбооны Ууган гишүүд минь наад Баттулга Оросын тагнуулаа хөөж явуулаачээ.Өөрийн хулгай луйвраа нуух гээд наад хулгайч чинь юу ч хийхээс буцахаа байж.
baival garaad ir ali n ard tumnii tald ali n oligarhuudiin tald baina harchiildaa
moah ch geh shig ta nar dut ardchilliin ner barisan arhichan lumpen garuudiig jonhuu battulga, luivarchin ehneree alsan erdene nar l ashiglaj toglolt hiine shdee
MoAH-oos uur ard tumnii tald zogsoh gazar baina uu
ЭНЭ ОЛИГАРХУУД ЛУЙВАРЧИД УХАА ХУДГЫГ АВАА БИЗ ДЭЭ. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ ГЭДЭГ ЮМ. ХАРИУГАА АМСНАА.
Yun teneg medegdel ve zanalhiilliin araas ahiad zanalhiilel
Yaduurald hurgej baigaa uls l buruutai
MoAX nam bolj salbal taarna
Tor zasgiig gartaa barj baigaa nuhdyydiin tamd shatah tsag ireh ni oigomjtoi.
Battulgaa chi MCS d ataarhaj, tedniihtei hiij baigaa temtseldee bitgii ard tumniig, Ardchilsan holboog ashiglaj turhir, Unuudriin ene hundrel buhimdal buh yum gantshan chamaas l uudeltei, shnaldaa bigii ulsiig turhir
203 hunii amidral yamar tuvshind ochij bgaag saihanbilegt uzuuleh heregtei
asuudliig zuv l shiideh yumsan. unendee dund hiigeed dood davhraga tuildaj bn shuu
mongold bish MoAX ashigtai baina
БОЛЬЁ ОО
MOAH yrihaas tsaachgui dee
Bat tulgaa chi zohion baiguulaad baigaa yom bish biz dee? yagaad demjeed baina chi ooroo mongo ugaasan hergee huleene gesen biz dee?
Хамгийн их уншсан