Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Жихад Жон”-ыг устгахаар Сирид цохилт өгчээ

Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн “Жихад Жон” нэрээрээ алдартай босогчийг устгах зорилгоор АНУ-ын Агаарын цэргийн хүчин Сирийн хойд нутагт цохилт өгсөн тухай Пентагон мэдээлсэн байна.

Кувейт гаралтай Их Британийн иргэн Мохаммед Эмвази “Лалын улс”-ынханд барьцаалагдсан барууны орнуудын иргэдийг цаазалж байгаа дүрс бичлэгүүдэд гарсан юм.

Агаарын цохилтыг Сирийн Ракка хотод өгсөн байна. Одоо АНУ-ын Батлан хамгаалах яам баасан гарагт шилжих шөнө явуулсан ажиллагааны үеэр Эмвазиг устгасан эсэхийг тодруулахыг оролдож байгаа аж.

Эмвазиг 2013 онд Их Британиас Сирид очиж, “Лалын улс”-д нэгдсэн гэж таамаглаж байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр Америкийн сэтгүүлч Жеймс Фолиг цаазаар авч байгааг харуулсан дүрс бичлэгт гарчээ. Дараа нь тэрбээр барьцааны хүмүүсийг цаазаар авч байгаа бусад хэдэн хэдэн бичлэгт гарсан байна. Бүх бичлэгт Эмвази нүүрээ халхалж, хар орхимж өмссөн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан