Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Мэнэнгийн тал - Монголын сайхан орон

Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал юм. Бэлчээрийн ургамал, зээр, чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи  байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Монгол орны зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн зүгт Халх гол, Хянганы нуруу хүртэл улсын зүүн хойд хил хүртэл тэгш уудам тал нутаг үргэлжилдэг.

Энэ уудам талыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. Хэрлэнгийн хойт талд Монголын хамгийн нам дор цэг оршдог. Эдгээр талууд нь Дорнод Монголын тал хэмээн нэрлэгддэг. Энэ тал нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.

0 Сэтгэгдэл
uneheer saihan tal shuu namar ochij uzsen gou gazar bna lee
Хамгийн их уншсан