Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сүрдүүлсэн бичлэгийг судалж байна

Террорист “Лалын улс” бүлэглэлийн нийтэлсэн ОХУ-ыг сүрдүүлсэн дүрс бичлэгийг тус улсын тусгай албаныхан судалж байна. Энэ тухай Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу интернэтэд гарсан дүрс бичлэгийн талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ.

“Дүрс бичлэгийн талаарх мэдээллийг уншсан. Гэхдээ үзээгүй. Дүрс бичлэг жинхэнэ эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд манай тусгай албаныхан энэ материалыг шалгаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Кремлийн төлөөлөгч хэлсэн байна.

Оросын цэргүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтийн дагуу есдүгээр сарын 30-наас эхлэн тус улсад “Лалын улс” болон “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн босогчилтой тэмцэхээр ажиллагаа явуулсан билээ. Уг ажиллагааг явуулах нисэх хүчний багт 50 гаруй нисэх онгоц орсон байна. Түүнчлэн 10 дугаар сарын 1-нээс эхлэн террористуудтай тэмцэх ажиллагаанд Оросын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд нэгдсэн юм. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Оросын нисгэгчид босогчдын 2000 гаруй объектыг устгажээ. Харин хуурай замын ажиллагаанд ОХУ оролцох бодолгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан