Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Ливаны дэлбэрэлт 37 хүний аминд хүрчээ

Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүрэгт болсон хоёр удаагийн дэлбэрэлтээр наад зах нь 37 хүний амь үрэгдэж, 180 хүн шархдсан байна.

Бөмбөг дэлбэлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн гурав дахь амиа золиослогчийн цогцсыг хэргийн газраас илрүүлсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Хоёр удаа бөмбөг дэлбэрсний дараа дөрөв дөх амиа золиослогч хэргийн газраас зугтсан бөгөөд Ливаны тусгай хүчнийхэн түүнийг эрэн сурвалжилж байна.

40 орчим хүний амь авч одсон хоёр дэлбэрэлтийн дараа Ливаны Ерөнхий сайд Тамам Салам тус улсад  өнөөдөр гашуудлын өдөр зарласан байна.

“Бурдж аль-Баражнед гарсан террорист халдлагаас үүдэн, өнөөдрийг гашуудлын өдөр болгож байна. Үүнтэй холбогдуулан, сургууль, яамд, улсын болон хувийн байгууллагууд ажиллахгүй” гэж Салам хэлжээ.

Тэрбээр уг дэлбэлэлтийг хулчгар үйлдэл гэж нэрлээд улсыг нь нураахыг санаархсан оролдлогуудын эсрэг Ливаны ард иргэд нэгдэхийг уриалав.

"Хезболла" бүлэглэлийн эмнэлэгээс 200 метр зайд дэлбэрэлт болсон байна.

"Хезболла" нь 1980 онд Ливаны шийтүүд үүсгэн байгуулсан, хагас цэрэгжилттэй улс төрийн байгууллага юм. Тус бүлэглэл нь Израиль Ливаныг эзлэхийг цэргийн хүчээр эсэргүүцэх нэн тэргүүний зорилттой юм.

Израиль, АНУ, Их Британи, Европын олон улс "Хезболла"-г террорист бүлэглэл гэж үздэг ч Орос санал зөрдөг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан