Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Парламентын суудлын 90 гаруй хувийг авчээ

Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл нам түүхэн өөрчлөлт хийлээ. Тэд парламентын нийт 182 суудлаас 163-ыг авсан юм. Ийнхүү олон жилийн цэргийн дарангуйллаас ангижирч, төрийн эрхийг авлаа. Ирэх хоёрдугаар сард намын тэргүүн Аун Сан Су Чи Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшинэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд санал өгсөн нийт сонгогчид Ерөнхийлөгчийн эрхийг ч мөн адил асуудалгүй олгох нь тодорхой гэж ажиглагчид үзэж байгаа. Мьянмар улсад ардчилал тогтож, АНУ-ын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэж буй нь энэ. Ардчилсан тогтолцоотой бүхий л улс орнууд Мьянмар улсын Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намд баяр хүргэсэн цахилгаан утас, мэйл илгээж, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороод байна.

Хатагтай Аун Сан Су Чи ялалтын баярын арга хэмжээнд оролцох үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг ирсэн гэдгийг онцлоод удахгүй Засгийн газрын шинэ сайд нарыг зарлах тухай мэдэгдлээ. Цэргийн дэглэмтэй байсан улс орон дэлхийн ихэнх орны туулсан жишгээр хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдэж байгааг барууны хэвлэлүүд бичиж байна. Улсын эдийн засгийг Ардчиллын төлөө Үндэсний нэгдэл намын зүгээс хэрхэн сэргээх тухай олон асуулт ар араасаа ундарсаар байгаа юм.
Тэрээр Мьянмар улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний яамны ерөнхий коммандлагч, Парламентын дарга Тхен Сейнтэй уулзахаар товложээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан