Монгол, Хятадын авто замын 9 боомтыг маргаашаас хаана
Эрүүл мэндийн сайд Хавдар судлалын үндэсний төвд гурван өдөр ажиллана
16 ХОНОГИЙН ДАРАА...
Ирэх 10 жилд ажиллах хүчний хомсдол "улаан гэрэл асаана"
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 25.1 САЯ ТОНН НҮҮРС БИРЖЭЭР БОРЛУУЛАВ“
32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Санхүүгийн луйвраас болгоомжлоорой
Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх чухал
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цаог хүлээн авч уулзлаа
Есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх хүрээнд Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол Чингис хааны талбайд боллоо. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч есөн шарга морьтой торгон цэргүүд залан төв талбайг нар зөв тойрч, эргүүлэн Төрийн ордонд залсан юм.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
Есөн хөлт цагаан тугийг монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн зааргануудын манлайн дэл сүүлээр хийсэн бүтээсэн юм.

0 Сэтгэгдэл