Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Богино хугацаанд эрчим хүчний чадлыг нэмлээ

Хэнтий аймгийн Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээж авлаа. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Чингис хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өндөрхааны цахилгаан дамжуулах 110/35/6 кВт-ын дэд станцын чадлыг 60 хувиар нэмэгдүүлэх ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Багануур, зүүн өмнөд бүсийн салбар 2015 оны есдүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

Өргөтгөлөөр 6300 кВт чадалтай 110/6 кВт-ын Т-2 трансформатор, 110 кВт-ын ТТ, ШинС, Трс, ЦШ, 6 кВт ДХТ-2, Цахилгаан хуваарилах байгууламж зэрэг нэлээд зүйлийг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний чадлыг 3-4 МВт-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж, ойрын 8-10 жилийн хугацаанд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах боломжтой боллоо. Шинэ өргөтгөл ашиглалатад орсноор, хамгийн эхэнд аймаг бүрт хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа шинэ орон сууцууд найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж, үйлдвэр, үйлчилгээний газрууд шинээр нээгдэн ажиллахад эрчим хүчний зүгээс учрах хүндрэл бэрхшээл бүрэн арилж байна гэсэн үг юм.

Хэнтий аймгийн Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн нээлтийн ёслолд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хэнтий амйгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нарын зэрэг албаны хүмүүс оролцож, үг хэллээ.. Тэд хэлсэн үгэндээ яам, орон нутгийн удирлагууд хуримтлагдсан асуудлыг богино хугацаанд ийнхүү шийдвэрлэсэн нь цаашдын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжүүлэх боломжийг нээж байна гэв. Дашрамд дурдахад Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцыг өргөтгөхдөө Дархан хотод ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжийг иж бүрэн их засварт оруулж, шилжүүлэн байрлуулсан юм. Ингэснээр 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтэх ажлыг асар богино хугацаанд, ердөө 1 тэрбум орчим төгрөгөөр хийж гүйцэтгэсэн нь сайшаалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан