Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Аш-Шабаб”-ын толгойлогчдын талаарх мэдээлэлд 28 сая долларын шан амлалаа

Африкийн эвэр буюу Сомалийн хойгт үйл ажиллагаа явуулдаг террорист “Аш-Шабаб” бүлэглэлийн зургаан толгойлогчийг олоход болон устгахад туслах мэдээлэлд АНУ-ын эрх баригчид 28 сая долларын шан амлажээ. Энэ тухай тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдэгдээд тус бүлэглэлийн босогчдын гарт сүүлийн 10 жилд “Сомали, Уганда, Кени улсын хэдэн мянган хүн амиа алдсан” болохыг дурдсан байна.

"Аш-Шабаб" бүлэглэлийн толгойлогч болох Ахмед Дирейе нэрээрээ алдартай Абу-Убейдегийн талаарх мэдээлэлд “6 сая долларын шагнал өгнө” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллага мэдээлсэн байна. Түүний ойрын хамсаатан болох таван толгойлогчийн талаарх мэдээлэлд 3 сая болон 5 сая доллар өгөх аж.

Америкийн Төрийн департамент “Аш-Шабаб”-ын үйлдсэн хэд хэдэн халдлагын талаар дурдахдаа 2012 оны хоёрдугаар сард тус бүлэглэл “Аль-Каида” байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсоныг онцлон дурдсан байна. АНУ-ын эрх баригчид Африкийн зарим орны Засгийн газарт терроризмтой тэмцэхэд туслалцаа үзүүлэн тус бүлэглэлтэй тэмцэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан