Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цаг уурын өөрчлөлтөөр 100 жилийн дараа хотууд усанд автана гэнэ


Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар их гүрнүүд санаа зовж эхэллээ. Учир нь, манай гарагийн  одоогийн цаг уурын нөхцөл дээр ердөө таван хэмийн дулаан нэмэгдэхэд л ус мөрөн үерлэж, ган гамшиг тохиож аймшигт үзэгдэл ар араасаа урсах болно гэсэн таамаглалыг эрдэмтэд онцолсон байна. Нэг үгээр хэлбэл, дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс болж хэдхэн өдрийн дотор 100 сая хүн ядуурч, хагас тэрбум хүн гэр оронгүй болох аюул нүүрлээд байгаа аж.

Цаг уурын өөрчлөлтөд олон зүйл нөлөөлж байгаа ч хамгийн гол хүчин зүйл нь хүлэмжийн хий гэнэ. Нарны туяа дэлхий рүү чиглэн ирж улмаар тавны дөрвөн хувь нь манай дэлхийд нэвтэрч, дунджаар 14 цельсийн хэмтэй далай тэнгис, газрын хөрсөнд буудаг аж. Ингээд газраас агаарт, агаараас тэнгэрт болон газар руу гэсэн хоёр чиглэлд дулаан болон эрчим хүчний уур амьсгал хуваагдах явцад дийлэнх нь газартаа үлддэг байгалийн жамтай. Ингээд газарт бууж байгаа дулаан уур байгалийн бүтэц, ногоон эх газрын мододтой эргэлтэд орж дэлхийн дулаарал гэх зүйл бий болдог талаар эрдэмтэд тайлбарладаг. Тодруулбал, хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээж цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Энэ үйл явц нь хүлэмжийн нөлөөний гол учир шалтгаан.
Озон буюу O3, усны уур, метан, нитро буюу N2O, CO2 гэсэн хийнүүд нь дэлхийн агаар мандалд голчлон зонхилох хүлэмжийн хийнүүд байдаг. Нарны аймгийн Сугар, Марс гаригууд болон Санчир гаригийн дагуул титаны агаар мандал нь хүлэмжийн нөлөө явагдаж болох хийг агуулсан байдаг. Хүлэмжийн хий нь дэлхийн температурт ихээр нөлөөлдөг, хүлэмжийн хийгүй байсан бол дэлхийн гадаргын дундаж температур 33 хэм  байх байсан бөгөөд одоо байгаагаас дундажаар 14 хэм бага дулаантай байгаа. Аж үйлдвэрийн эрин үеийн эхлэл 1750-1800 оны үед чулуужсан түлж болох нүүрсийг дэлхий даяар хэрэглэж байсан нь агаар мандал дахь CO2 буюу нүүрс хүчлийн хоёрдогч исэл 280 ppm-ээс 397 ppm болоход хүргэжээ. Энэ л өнөөгийн дэлхийн дулаарлын эхлэлийг тавьсан гэж үзэх болов.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаар мандал дахь CO2 нь карбон суурьтай түлшний шаталт, голчлон мод, нүүрс, шатахуун болон байгалийн хийн шаталтаас болон ихэсч байна. Тиймээс их гүрнүүд энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа жилээс жилд мэдэгдсээр байгаа. БНХАУ бол манай дэлхийн хамгийн их нүүрс хэрэглэдэг улс орон бөгөөд хүлэмжийн хийн ялгарал, хорт уршгаар дэлхийг тэргүүлж байгаа. Энэ нь олон үйлдвэрийн утаатай шууд холбоотой гэдгийг албаныхан тайлбарладаг.

Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. 20-р зуунд агаарын температур +0.9 хэмээр дулаарсан. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур +2-оос +4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа аж. Хэрвээ ийм зүйл тохиолдвол жинхэнэ гамшиг болно. Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хий, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрс хүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хэрэв энэ байдлаар цаашид үргэлжилбэл 2030 он хүрээгүй байхад хүлэмжийн хий хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж дэлхий сүйрэх талаар анхааруулсаар байгаа юм.

Дээр хэлсэнчлэн хэрэв дэлхийн дулаарал +4 хэм нэмэгдэх юм бол гай гамшиг ар араасаа бий болно. Хүмүүс цэвэр усны эрэл, цөхрөлд орж, Африк тив, Азийн тал хэсэг, Мексик болон АНУ-ын өмнөд хэсэг бүхэлдээ элсэн цөл болон хувирч их ган гачиг нүүрлэнэ. Хүмүүс байгалийн ийм нөхцөл байдлыг бага багаар үүсгэж байгаагаа мэдэхгүй байгаа. Халуунаас болж дэлхийн өнцөг булан бүрт халдварт өвчин газар авч, олон сая хүн амиа алдана. Хортон шавьж тэрбум, тэрбумаар үржигдэж, хүмүүс устгаж дийлэхгүй гай гамшиг тохиох талаар одоогийн эрдэмтэд урьдчилан таамагласаар байгаа юм.  Энэ мэт хүмүүсийн буруутай үйлдэл манай дэлхийн цаг уурын өөрчлөлтийг улам бүр хурдацтай болгож байгаа нь харамсалтай гэдгийг эрдэмтэд онцлон сануулжээ.

Олон улсын цаг уурын Climate Central  байгууллагын мэргэжилтнүүд дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай гарагийн эрэг дагуух том хотууд хэрхэн усанд автах тухай цуврал гэрэл зургийг олонд дэлгэсэн байна.

                                        Шанхай

                                            Сидней

                                            Рио-де- Жанейро


                                               Нью-Йорк

                                            Мумбай

                                            Дурбан

                                            Сидней

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан