Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Лалын улс”-ынхан Путин, оросын ард түмнийг заналхийлэв


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд заналхийлсэн дүрс бичлэгээ интернетэд байрлуулжээ.
Дүрс бичлэг нь энэ бүлэглэлийн суртал ухуулгын дадал болсон хэлбэрээр хийсэн, цаана нь лалын дууны аян дээр  бэлгэ тэмдэг нь харагдаад наана нь зэвсэгт дайчид оросын А-321 онгоцыг унагаасан баяраа тэмдэглэж байгаа гарч байна. Оросоор ярьдаг нэг залуу Синайн хойгт оросын онгоцыг амжилттай  унагаасан “ахан дүүс”-тээ  баяр хүргэж байна. Тэр бас Ирак, Сирийн нутагт “Лалын улс”-ын хянаж байгаа  газраа хамгаалахыг уриалаад цаашид Оросын нутаг дэвсгэрт довтлохоо хэлэн заналхийлжээ.
Цаашид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болоод оросын ард түмнийг бурхангүйчүүд хэмээн буруутгасан байна. Орос хэлтэй лал шашинтан “Лалын улс” цаашид ч онгоц унагах ажлаа зогсоохгүй гээд Орост  аюул учруулахын тулд зөвхөн халдлага үйлдэх төдий биш шууд довтлох болно гэжээ.  
Сирийн хямрал эхлэхээс өмнө Умард Кавказын нутгаас тодорхой тооны хэт даврагч лал шашинтан явсан ч дээрэмчид үүний өмнө энгийн иргэдийн эсрэг заналхийлж байгаагүй зөвхөн оросын тусгай албаныханд халдахаар заналхийлж байсан юм. Террористуудын сүүлийн энэ мэдэгдлээс харахад одоо тэд зөвхөн тусгай алба хүчнийхэн гэхгүйгээр энгийн иргэдийн эсрэг ч алан хядах ажиллагаа явуулахаар заналхийлж эхэлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан