Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
А.Цэрэнсодном: “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, сайтдаа мэдээлэл оруулж байгаа

Т.ЦЭЛМЭГ

Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг тойрон өрнөж байгаа асуудлаар тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномтой ярилцлаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ээс Оросын тал ногдол аш­гийн­хаа мөнгийг нэхэж бай­на, үйлдвэрийн эдийн засаг хүндэрчихжээ гэх мэт  мэдээлэл хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албан ёсны мэдээл­лийг Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хорооноос гаргасан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Яригдаад байгаа шиг зүйл огтхон ч болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. ОХУ-ын талд төлөх 47 сая ам.долларын асуудал бол Оросын талд өгөх ёстой 2012 оноос хойших ногдол ашиг  буюу дивидент байгаа юм. Энэ мөнгө “Эрдэнэт” үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн дансанд, үйлдвэрлэлийн эргэлтэд ороод одоо хүртэл байж л байна. Үйлдвэр маань олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил зээлийн асуудал жаахан удааширсан учраас бид ногдол ашгийн 47 сая ам.долларыг үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулсан хэрэг. Оросын талын хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа нэхэмжилсэн тохиолдолд өгөх санхүүгийн боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Азидаа эхний аравт багтдаг томоохон үйлдвэрийн хувьд энэ бол төлөхөд хэцүү, тийм их мөнгө биш. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа, ашиг орлого, зардалтай харьцуулах юм бол бага мөнгө шүү дээ.

-Яагаад төлөхгүй удаасан юм бол?
-2015 оны аравдугаар 28-нд буюу арав гаруйхан хоногийн өмнө УИХ-ын чуулганаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоо­рондын хэлэлцээрийг соёр­хон баталлаа. Ингэснээр Оросын талын хувьцаа эзэм­шигч нь “РОСТЕХ” ком­пани болж байгаа юм. Ингэж баталгаажуулах ажил хүлээгдсээр өнөөдрийг хүргэсэнтэй холбоотойгоор ногдол ашгийн мөнгө олгогдоогүй байсан. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 28-наас эхлэн ОХУ-ын төрийн өмчит “РОСТЕХ” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болж байна. Одоо энэ компанид ногдол ашгийг авах эрх үүсэж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны хүсэлт хараахан ирээгүй байна. Өмнө нь ч ногдол ашиг авах талаар хандаж байгаагүй. “Ростех” 49 хувийг төлөөлөх эрх нь үүсээгүй байсан болохоор арга ч үгүй биз.

-“Эрдэнэт” үйлдвэр гад­­наас зээл авч үйлдвэр­лэлээ явуулдаг гэлээ. Зээл авах­гүйгээр үйлдвэрлэлээ явуулах боломжгүй бол­чихсон юм уу?
-Ер нь бол бизнесийн байгууллага, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зарчим тодорхой шүү дээ, хуулиараа.  ТУЗ, Хувьцаа эзэмшигчдийн зөвлөлөөс баталсан зарчмаараа явна. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэд байна гэж тогтоосон байна, тийм хэмжээний мөнгө шаардагдана. Хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр босгож болдгийн нэг нь л зээл авах юм. Зээл авч техник, технологио шинэчилж, үйлдвэрлэлээ үр ашигтай явуулснаар ахиу хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ худалдсан ашгаасаа зээлээ төлж, үлдсэн хэсгээ хуулийн дагуу захиран зарцуулж, ногдол ашгаа хуваагаад явдаг ийм л зарчим бүх компанид, түүний дотор “Эрдэнэт” үйлдвэрт үйлчилдэг. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн нэг хоёр жил л гэнэтхэн зээл авах болчихсон ч юм биш. 1991 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэмжээний хөрөнгө оруу­лалт, зээлийг авч ашиг­ласаар ирсэн. Зээл авч байгаа нь үйлдвэр болохоо байчихсан хэрэг биш гэдгийг энэ талын анхан шатны мэдлэгтэй хэн ч ойлгох зүйл л дээ, уг нь.

-Ногдол ашгийн асуу­дал­тай зэрэгцээд “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны хуу­лийг хэрэгжүүлэхгүй байна. Санаатай, санамсаргүй байдлаар хөтлөөгүй байна гэсэн мэдээлэл гарч байгаад тайлбар өгөхгүй юү?
-Шилэн дансны хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хуулийг иргэд, олон нийт талархан хүлээж авсан. Манайхан ч гэсэн хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарч, ихээхэн ач холбогдол өгсөн. Бид хуулийг хэрэгжүүлэхээс өмнө  буюу 2014 онд Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд энэ хуулийг Төрийн өмчит, хамтарсан ком­­­­­­пани хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ, бэлтгэлийг хэрхэн хангах вэ гэдэг талаар хэд хэдэн удаа хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан. Хуулийн хэрэгжилт хэвийн явж байгаа. Гэхдээ “Эрдэнэт”-ийн хувьд өөрийн гэсэн онцлог байдаг юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанаас арай өөр.

Энэ хуульд хяналтын багц буюу түүнээс дээш  хэмжээний  хувьцааг төр, орон  нутгийн байгууллагууд эзэмшиж байгаа компани гэж ямар субъектыг ойлгох вэ гэдгийг нарийвчлан заасан байдаг. Тухайлбал тендер буюу худалдан авах ажиллагааны журам, заавар, урилга, худалдан авалт явуулсан үндэслэл, шаардлага, дээрээс нь банкны баталгаа, өрийн бичиг, концепц хэлцэлтэй холбоотой шийдвэр, мэдээллүүдээ гаргах ёстой. Нэлээд цомхон байгаа биз. Төрийн байгууллага бол таван саяас дээш төгрөгийн гүйлгээ, орлогоо долоо хоног бүр тайлагнаж байх ёстой. Бид ч адилхан долоо хоног бүр мэдээлж байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашиг, хамтарсан үйлдвэрийн онцлогийг хадгалах шаардлага байдаг юм. Бид энэ талаар хувьцаа эзэмшигчдээсээ асуусан. Хэдийгээр бизнесийн эрх ашигт  нөлөөлж бол­зошгүй боловч Монгол Улсад Шилэн дансны хуу­лийг мөрдөж эхэлсэн тул хуу­лийг хэрэгжүүлэх шаард­лагатай боллоо гэж ОХУ-ын талд мэдэгдсэн.

Улс тө­рийн өнцгөөс асуудалд хандаж, АТГ-т хүртэл асуудал тавьсныг хэвлэл мэдээллээс хүмүүс харсан байх. Үүнд ард иргэд зөв ойлголттой бай­гаасай гэж хүсч байна. Үнэ­хээр хууль биелүүлээгүй бол хууль хяналтын бай­гуул­лага, иргэд,орон нутгийн Иргэдийн хурал, захиргааны байгууллага хянах үүрэг­тэй. Хянаж ч байгаа. Гэтэл учир утгыг сайтар нягтлал­гүй, ташаа мэдээлэл гарга­сан нь харамсалтай. “Эрдэ­нэт” үйлдвэр энэ хуулийг хэрэг­жүүлж байгаа. Үйлдвэрийн сай­­таас нээлттэй мэдээлэл авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан