Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Лалын улс”-д элсэхээр явсан 38 хүнийг Туркт саатууллаа


Туркийн Адан мужаас хууль сахиулагчид  алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр явж байсан гадаадын 38 хүнийг саатуулсан байна. Энд Киргизийн тав, Азербайжаны 14, индонезийн долоо, Иракийн тав, Афганистан, Тажикстаны тус бүр хоёр, Ираны гурван хүн  байсны 10 нь эмэгтэй, 15 нь хүүхэд байжээ. “Саатуулсан хүмүүсээ цагаачлалын асуудал эрхэлсэн албанд шилжүүлж өгсөн. Цаашид нөхцөл байдлыг судалж байна” гэж Туркийн Үндэсний аюулгүй байдлын хороо мэдээлсэн байна.
Зөвхөн Киргиз улсаас л гэхэд “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр Сири дэх байлдааны бүс рүү 450 иргэн нь явсны 80 нь эмэгтэй хүн байна. Энэ хүмүүсээс 45 орчим нь байлдааны явцад амиа алдсан гэж Киргизийн хууль схаиулах байгууллага мэдээлжээ.
Янз бүрийн мэдээгээр “Лалын улс” бүлэглэл эгнээндээ 50-200 мянган дайчидтай болж  Сири, Ирак, Ливи гээд умард африкийн нутагт 90 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагт хяналт тогтоогоод байгаа  гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан