Өнгөрсөн долоо хоногт 10201 дүрвэгч Швед улсаас орогнол хүссэн байна. Ингэснээр Швед улс долоо хоногт хамгийн олон орогнол эрэгч бүртгэсэн Нордикийн улс болж байна гэж тус улсын Шилжилт хөдөлгөөний агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр Афганистаны 4333, Сирийн 2719, Иракийн 1405 дүрвэгч, үлдсэн 1744 нь бусад улсаас ирсэн байна. Энэ долоо хоногт бүртгүүлсэн хүмүүсийн дөрөвний нэгийг ганцаараа яваа 2827 хүүхэд эзэлж, шинэ дээд амжилт тогтоожээ. Эдгээр хүүхдийн 80 хувь нь Афганистан улсаас ирсэн байна.
Орогнол эрэх хүний тоо орон тэдэнд олгох орон байрнаас хурдан нэмэгдэж байгаа тул цаашдаа хүн бүрийг хүлээж авах боломжгүй болох талаар тус улсын Цагаачлалын яамны сайд Морган Йоханссон 11 дүгээр сарын эхээр мэдэгдсэн юм.
Ойрхи Дорнод, Хойд Африкийн дайнд нэрвэгдсэн орноос дайжин, орогнол хайж, Европыг зорих дүрвэгчдийн хямралд Европ автаад буй юм.
2015 он гарснаас хойш эдгээр бүс нутгаас 770 мянга гаруй дүрвэгч Газар дундын тэнгисээр дамжин, Европт орж ирсэн тухай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдээлсэн байна.