Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аун Сан Су Чигийн нам ялалт байгуулах магадлал өндөр байна

Б.БААТАР

Мьянмарын 25 жил хүлээсэн түүхэн сонгуульд Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний нэгдэл нам ялалт байгуулахад ойрхон байгаа талаар хэвлэлүүд өчигдрөөс бичиж эхлэв. Намын дарга ч гэсэн санал хураалтын дараа” Та бүхэн сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн гэсэн бодолтой яваа гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн нь 25 жилийн  түүхэнд сонгуульд Ардчиллын төлөө үндэсний нэгдэл нам ялалт байгуулах өндөр магадлалтай нь харагдаж байгаа юм. Мьянмар улсад 2011 оноос хойш Цэргийн хөгжил, эв нэгдлийн нам эрх барьж байсан билээ.

Хэрэв энэ удаагийн сонгуулиар Ардчиллын төлөө үндэсний нэгдэл нам ялалт байгуулбал цэргийн дарангуйлал үгүй болж түүхэн өөрчлөлт тохионо. Намын дотоод зохион байгуулалт, бүтэц нь сонгуулийн өмнө олны анхаарлыг татаж байсан бөгөөд Мьянмар улсад ардчилал хэрэгтэй юу гэсэн бүх нийтийн санал асуулгад “тийм” хэмээн 70 гаруй хувь нь хариулсан байдаг. Ардчиллын төлөө үндэсний нэгдэл намаас нэр дэвшиж байгаа хүн бүр ардчиллын төлөө өөрийн амь биеийг үл хайхран бүхнээ зориулсан гэдгийг хатагтай Аун Сан Су Чи онцлон тэмдэглэсэн.

Мөн Шве Манн хэмээн нэртэй эрх баригч намын тойрогт Ардчиллын төлөө үндэсний нэгдэл намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч ялалт байгуулах нь тодорхой болсон талаар мэдэгдсэн байна. Нобелийн энхтайвны шагналтан, эмэгтэйчүүдийн хүндлэлийг хүртээд зогсохгүй АНУ-д элэгтэй байгаа хатагтай Аун Сан Су Чи түүхэн ялалт байгуулж чадах юм бол тус улсад тусламж үзүүлж, өөрсдийн холбоотноор авах болно гэсэн мэдээ мэдээлэл ч өмнө нь гарч байсан юм.

Нийт 50 мянган сонгуулийн төвөөс ирсэн хэдэн 10 мянган сайн дурын ажилтан бүх саналыг тоолоход тусалж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээлж байна. Ойролцоогоор 30 гаруй сая хүн өөрсдийн саналыг бүрэн өгч чадаагүй энэ удаагийн сонгуульд нийт 91 намын 600 мянган нэр дэвшигч парламентын суудлын төлөө өрсөлдсөн юм. Сонгуулийн урдьчилсан дүн ойрын өдрүүдэд гарах нь тодорхой ч нэр дэвшигч нар парламентын гишүүн болох тангараг өргөх ажил, сонгуулийн хорооноос гарсан албан ёсны эцсийн шийдвэр, ялалт байгуулсан нэр дэвшигч нарын нэрийг зарлатал бүх зүйл албан бус байсаар байх юм. Нөгөөтэйгүүр ирэх хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгч хэн байх нь тодорхой болж зүүн өмнөд Азийн Бирм буюу өнөөгийн Мьянмар улсын хувь заяа өөрчлөгдөх нь тодорхой.

Сонгуулийн санал хураалт ямар нэг асуудал, зөрчилгүй явагдсан ч удаан байсан гэнэ. Хүмүүс өөрсдийн саналыг бичгээр өгөлггүй амаар өгч байсан талаар гадны ажиглагчид хэлсэн байна. Нийт 14 мужид болсон санал хураалтад гадны ажиглаг­чид хяналт тавьж ажилласан. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мьянмар улсын энэ удаагийн сонгуулийн үйл явцад ихээхэн анхаарал хандуулж, ардчилсан шинэ нийгэм байгуулагдана гэж найдаж байгаагаа өгүүлсэн байна. Дээд болон доод парламентын 664 гишүүний төлөө өрсөлдөөн их байх нь ойлгомжтой. Бирм улс 1962 оноос хойш их, бага гэлтгүй цэргийн хүчин улс орны гол эрхийг атгадаг байсан бо­лохоор түүхэн өөрчлөлт хийх эсэх нь зөвхөн ард түм­ний сонголт мэднэ гэдгийг ажиглагчид тайлбарлаж байна.

Хэрэв Аун Сан Су Чигийн тэргүүлж байгаа нам 67 хувиас дээш суудал авч чадвал Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэйгээс гадна улс төрийн олонхи болох боломжтой. Тэр ч битгий хэл ирэх хоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд дөхөм болох юм. Хэрэв Мьянмар улсын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд Аун Сан Су Чи тэргүүлж Ерөнхийлөгч болбол тус улсыг о хөгжил дэвшлийн сайхан ирээдүй хүлээж байгаа мэт АНУ-ын хэвлэлүүд бичиж байна. Энэ удаагийн сонгуульд тус улсад байдаг ардчиллыг эсэргүүцэгч лалын шашинтай исламын хэсэг бүлэг иргэд санал хураалтад оролцоогүй гэдгийг ч хэвлэлүүд онцол­соор. Сонгуулийн үеэр нийт 1200 гаруй цэргийн эмч, сувилагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүн, олон улсын ажиглагчид, сэтгүүлчид хүртэл байлцсан байна.
Азийн орнуудад цэргийн дарангуйллыг зогсоох зорилго­той хүний эрхийг хамгаалсан үйлсийг нь үнэлэн Нобелийн шагнал хүртээсэн Аун Сан Су Чигийн тэргүүлсэн нам ялалт байгуулсан эсэх нь өнөө­дөр урьдчилсан байдлаар тодор­­хой болох юм. Дугаар шил­жих мөчид урьдчилсан дүн гарсан болно. Дашрамд сонир­хуулахад, Их Британийн  сэтгүүлчид Мьянмар улсад сурвалж­лага хийж, нөхцөл бай­дал, үйл явцыг шууд дамжуулсаар байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан