АНУ-ын хүнсний болон хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүнийг Иран улс хэрэглэх, импортлохыг хатуу хориглосон шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь улсын гадаад бодлого болон Иран улсын эдийн засгийн бодлоготой холбоотой шийдвэр байсан талаар албаныхан өгүүлж байна. Тодруулбал, АНУ-аас кока-кола ундаа, вриглей бохь зэрэг дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнийг хоригложээ.
АНУ-д үйлдвэрлэсэн, АНУ-аар хаягласан бүхий л бараа хоригт багтах аж. Хөдөө аж, ахуй уул уурхай болон худалдааны сайд Мохаммад Реза Нематзадех шийдвэрийн талаар тайлбар хийжээ. Дээрх шийдвэрийг Ерөнхийлөгч Хассан Роухани санаачилсан гэдгийг мөн онцолсон аж. Ийнхүү АНУ-ын эсрэг Ираны бодлого эхэлж байгааг албан ёсоор зарлаж буй нь энэ бололтой. Дараагийн нүүдэл юу байх нь хачирхалтай ч газрын тосны худалдаан дээр гол өрсөлдөгч болох нь ойлгомжтой гэдгийг ажиглагчид тайлбарлажээ. Учир нь, Иран улсад түүхий газрын тос их хэмжээгээр байгаа бөгөөд хямд үнээр БНХАУ-д худалдаалах асуудал яригдаж буй юм байна.