Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Төр, төсөв ч бас хямарчихаагүй тансагласаар л байгаа юм байна
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Шилэн дансны хууль хэрэгжээд бүтэн арван сар өнгөрч байна.
Төрийн бүхийл байгууллага төсвийн мөнгийг юунд хэрхэн зарцуулж байгаагаа олон нийтэд ил байлгах энэ хууль хэрэгжсэнээр хаанахын төсвийн хэн гэдэг эрх захирагч юунп хэдэн төгрөг зарцуулж байгааг харах боломжтой.
Өнгөрсөн хугацааны “Шилэн данс”-ыг шинжиж харахад Монгол Улс хямралд нэг их орчихоогүй, төсвийн байгууллагууд мөнгөтэй, эрх захирагч нар нь та бидний татварт өгч бүрдүүлсэн төсвийг гарын салаагаар хайр гамгүй урсган тансагладаг нь харагдаж байна.
Гэхдээ 21 аймгаас 15 нь, яамдаас 3 нь “Шилэн данс” хөтлөлгүй том толгойлсон байгаа юм.
Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахаас сэргийлж, улсын төсөвт үнэлэлт дүгнэлт өгдөг Аудитын ерөнхий газар өөрөө ч тансаглахыг үзүүлж өгчээ. Шинэ тавилга худалдан авахад зориулж 49,880,000.0 төгрөгийг зарцуулсан байна.Тансаглалаа зөвтгөсөн тайлбар нь их гоё. Өрөө тасалгааны зай талбайг ашиглан, том ширээнүүдийг багасган, сүүлийн үеийн оффисын жижиг ширээ тавих нь зардал хэмнэнэ гэж үзэн нийт 96 хүний зай талбай бага эзэлдэг ширээ, сандал, шүүгээ авч тавьснаар нэг өрөөнд 5-6 хүн ажилладаг байсан бол одоо 10-12 хүн ажиллах боломжтой болсон гэж тайлбарласан байгаа юм.
Ийм их хөрөнгөөр гараа угаасан Аудитынхан бусад байгууллага, аймаг газруудыг шалгаад энэ мэт жишээ гарвал юу гэх юм бол.
Үүнээс гадна аудиторуудын орон сууцны урьдчилгаанд зориулж буцалтгүй тусламж хэлбэрээр 180 сая төгрөг олгосон. Ер нь төрийн албаныхны тансаглалыг хязгаарлахын тулд зарим хууль, тогтоомжоо өөрчлөлт оруулахгүй бол энэ мэт буцалтгүй тусламжаас гадна урамшууллыг ч аймгийн Засаг даргын Тамгын газарт хүртээж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “Шилэн данс”-ыг шүүвэл Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулжээ.
Тахарын ерөнхий газрынхан “Чингис хаан” цогцолборт амарч аялж гурав хоног саатахдаа 5 сая төгрөгийн хоол зоогложээ. Зөвхөн хоол шүү дээ. Унаа машин, буудал амралт энэ тэрд нь хэдий зардал гарсан бол.....
Хүүхдийн төлөө үндэсний газар “Эх орон-36” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоо хоногийн хугацаанд 84 сая төгрөгийг “цацсан” байна. Хааяа нэг концерт энэ тэрээс өөр хийж байгаа зүйл нь харагддаггүй энэ газар ердөө долоо хоногт л ийм их мөнгө цацдаг юмсанж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чуулганы танхимд хийсэн мэдээллээр бол “Эрдэнэс Оюутолгой" ХК 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан бол “Эрдэнэс тавантолгой” компани мөн хуулийн зөвлөх үйлчилгээнд 5.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Өөрсдөө ажлаа мэдэхээ байчихаад зөвлөх авахдаа ийм л их хөрөнгө зардаг юм байна. Тэгээд чухам үр дүн нь юу байдаг юм бол. Тааруухан зөвлөх аваад байдаг юм уу, өөрсдөө тааруухан ажиллаад байдаг юм уу, өртэй, алдагдалтай ажилладаг л гэдэг.
Өмнө өгүүлсэнчлэн шилэн дансаа хөтөлсөн цөөн хэдэн аймаг, яам, компанийн шилэн дансыг өнгийхөд л ийм баримт жишээ харагдаж байгаа нь энэ. Харин 15 аймаг, гурван яам яагаад шилэн дансаа хөтлөөгүй нь сонин. Үүнээс аймшигтай их үрлэг зарлагатай болоод нуугаад байгаа юм биш байгаа.
Бид л хямрал энэ тэр гэж сандраад халаас хармаагаа тэмтрээд байгаагаас биш энэ төр, улсын төсөв хямарчихаагүй тансаглах, гарын салаагаар урсгах мөнгө төгрөг байгаа юм байна.

0 Сэтгэгдэл