Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Танк туулсан газар трактор яагаад явж болохгүй гэж.....

Унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн талын экосистем бүхий дэлхийд цөөхөн газар нутгийн нэг нь Мэнэнгийн тал билээ. Гадарга жигд, налуу нь 10м/км-ээс хэтэрдэггүй энэ талыг туулж гэмээнэ Халхгол сумыг хараачлах боломжтой. Харин Монгол Улсын зүүн хязгаарын манаанд буй түүхийн үүц болсон энэ суманд өдгөө 4000 орчим хүн Атрын II аяны үр шимээр үлдсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйг түшиглэн, 1976 оноос улбаатай суурингуудад аж төрж байна. Гэхдээ Өндөрхаан, Сэлэнгэ, Булган, Мөрөн зэрэг сангийн аж ахуйтай байсан бүс нутагтай харьцуулбал Сүмбэрийн, Халхголын аж ахуй уналтад орж, өнөөдөр хөгжил харьцангуй сул, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь бидний тус сумданд ажилласан томилолтын явцад ажиглагдсан юм. Бидний хамтаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болоод Хүнс хөдөө, аж ахуйн яам (ХХААЯ)-ны мэргэжилтнүүд Чойбалсан, Халхгол сум, Ялалт баг гэсэн маршрутаар явж, нутгийн иргэдтэй уулзсан билээ.

Халхголыг зорьсон шалтгаан


УИХ өнгөрсөн долдугаар сард Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан. Хэдийгээр энэ тогтоолыг батлах үндэслэл нь аль 2006 оноос хойш  улбаатай ч нутгийн иргэд цэлмэг тэнгэрээс аянга цахих шиг гэнэтийн шийдвэр мэт хүлээж авсан нь үл ойлголцол үүсэх шалтгаан болж, УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардаж буй юм. Энэ байдлыг УИХ-аас харж, Засгийн газраас хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлаж, үл ойлголцлоо цэгцэл гэж ХХАА-н сайд Р.Бурмааг илгээсэн ч нутгийн иргэд түүнийг Халхголын хамар даваанаас цааш нэвтрүүлээгүй билээ. Үүний дараа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан Халх голын сумын иргэд, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид нийлсэн 1659 хүний гарын үсэг бүхий  “Хөдөө аж ахуйн Халхгол чөлөөт бүс байгуулах тухай”  УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолыг батлахдаа орон нутгийн иргэдээс санал аваагүй, нийгэм эдийн засаг, экологийн сөрөг нөлөөллийг тооцоолоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулах өргөдлийг хүргүүлсэн юм. Тиймээс тус байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдтэй биечлэн уулзаж, өргөдлийн мөрөөр ажиллах, зарим нэг асуултад мэргэжлийн хариулт өгөх үүднээс ХХААЯ-ны мэргэжилтнүүдийн хамтаар Дорнод аймгийг зорьсон юм.

Халхголд байгуулах гээд байгаа чөлөөт бүс гэж яг юу вэ


Хэтэрхий оройтсон асуулт байж болох ч Дорнод аймгийн иргэд хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж юу вэ, гэдгийг нарийн сайн ялгаж, салгаж мэдэхгүй байна. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд нарын оролцсон, Дорнод аймгийн төвд болсон уулзалтын үеэр Халхгол сумын III багийн иргэн н.Баатарчулуун “500 мянган га газар гэж яригдаад байна. Энэ газрыг ард түмэн өгөөгүй. Хэсэг бүлэг хүмүүс энэ газрыг зарчихсан. Үүнийг Дорнодын ард түмэн шийдэх ёстой. 75 дугаар тогтоолыг цуцлуулах ёстой” гэж үзэл бодлоо илэрхийлсэн юм. Мөн Ялалт багийн малчин “Энэ тогтоол батлагдсанаар нутгийн иргэд шахагдаж, явах, гишгэх газар нутаггүй болох нь” хэмээн 500 мянган га газрыг хашаалж, иргэдийг нүүлгэх гэж байна хэмээн санаа зовонгуй хэлсэн юм.  Хэдийгээр Засгийн газраас санал болгосон хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь Замын-Үүдийн эсвэл Алтанбулагийн чөлөөт бүстэй огт адилгүй ч нутгийн иргэд тодорхой мэдээлэл аваагүйн улмаас ойлголцол улам бүр газар авсан байна. Гэвч чөлөөт бүс гэдгийг нь бүр хасаад түүх сөхвөл, өнөөдрийн маргааны гол сэдэв болсон 75 дугаар тогтоолыг батлах үндэс суурь нь дараах шалтгаанаас үүдэлтэй юм.
1.Монгол оронд Атар газрыг эзэмшиж, газар тариаланг биеэ даасан салбар болтол хөгжүүлэхэд ЗХУ-ын тусламж чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг түүхийн баримтууд нотолдог. Тухайлбал, профессор Ц.Цэвээний “Атрын шинэ аян түүний уламжлал шинэчлэлийн тухай” өгүүлэлд “...ЗХУ 2500 трактор, 3000 автомашин, 22 цахилгаан станц, 2000 гаруй ХАА-н агрегат машинууд хөрс судлалын лаборатори, төрөл бүрийн таримлын үр, бордоо нийлүүлснээс гадна Зөвлөлт Казахстаны атрыг эзэмшихэд биечлэн оролцож мэргэшсэн өндөр мэргэжлийн 300 гаруй мэргэжилтэнг гэрээгээр ажиллуулсан нь Атарын II аяныг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл болсон” хэмээн бичжээ. Үүнийг иш татсан нь дээрх аяны хүрээнд хөдөөд шинэ суурингууд байгуулагдаж, үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, агрономич, хөдөө аж ахуйн машины механик инженерүүд гэх мэт төрөл бүрийн мэргэжилтнүүд бий болсонтой холбоотой. Мөн үндэсний газар тариалангийн талаарх тэр үеийн бодлого Монгол орны хөгжилд дэвшил авчирсан гэжээ. Мэдээж, энэ түүхээс хуваалцах, мал аж ахуй, газар тариалангаар хүн ардаа тэжээж байсан газар нь үржил, шим сайтай Халхголын сангийн аж ахуй. Эд ажил буцалж, атар газрыг эзэмшиж байсан залуус тухайн үедээ “...танк явж байсан газар трактор явж байна...” хэмээн дуулж байсан ч гэдэг. Бүр ЗХУ, БНМАУ-ын геологи, хайгуулын судалгаагаар Халхголын бүс нутагт 270 мянган га тариалангийн талбайг эргэлтэд оруулж, газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж болох юм байна гэсэн судалгааны дагуу Атрын II аяны хүрээнд 12 сангийн аж ахуйг Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг дамнуулан байгуулахаар шийдвэрлэсэн байдаг аж. Гэхдээ тухайн үедээ хоёр сангийн аж ахуй байгуулан Халхголын үржил шим сайтай хөрсийг ашиглан хүн ардынхаа хэрэгцээг ханган ажиллаж байжээ. Ингээд ардчилсан хувьсгалтай зэрэгцэн сангийн аж ахуйнууд алга болж, тэр дундаа зүүн бүсийн газар тариалангийн хэсэгт хөдөө аж ахуйн бодлого дутмагдаж эхэлсэн байна.
2.Ингээд зүүн бүсийн хөгжил хоцрогдож, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого ерөнхийдөө алдагдаж эхэлсэн тул үржил шим сайтай хөрсийг ашиглан дахин зүүн бүсийг сэргээх оролдлого хийж эхэлсэн нь 2006 оноос эхлэлтэй юм байна. Тухайлбал, Монгол улсын зүүн бүсэд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлж, бүс нутгийн хүнсний баталгаат байдлыг ханган цаашлаад экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаснаар хязгаар нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ үндэслэлээр “Халхгол” төслийг эхлүүлсэн байна. Ингээд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор “Халхгол” төслийг 2010-2017 онд хэрэгжүүлэхээр баталж, үйл ажиллагааны төсөв 81 сая төгрөг батлагджээ. Мөн уг төслийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) төсөлд оролцож, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах ажилд судалгаа хийж эхэлсэн байна.
Ингээд судалгаагаар 200 мянган га тариалангийн талбайг эргэлтэд оруулах боломжтой гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, ЗХУ, БНМАУ-ын геологи, хайгуулын судалгаагаар Халхголын бүс нутагт 270 мянган га тариалангийн талбайг эргэлтэд оруулна гэж байснаас хойш Дорнод аймагт газрын тосны хайгууль, олборлолт зэрэг лиценз олгогдож олборлолтын үйл явцаас шалтгаалан 70 мянган га талбайг тариалангийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон байна. Харин үүнээс үүдэлтэйгээр өнөөх 500 мянган га газрын асуудал эхэлж байгаа юм.

Яагаад 500 мянган га гэж

Чойбалсан хотын Эрдэнэ сангийн аж ахуйд тракторчин хийж байсан ахмад “500 мянган га газар гэдэг чинь их тоо. Та нарын толгойд энэ их тоо багтана биз, манийн толгойд лав багтахгүй” гэж ширэв татсан явдал бий. Ахмад тариаланч маань “50-60 мянган га газар байж болно, миний үед тийм ч байсан” гэж Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд хэлж байгаа харагдсан. Гэхдээ одоогийн техник, технологийн шинэчлэл, дэвшлийг бодвол 50-60 мянган га өсөх цаг нь болсон. Харин судалгаагаар 200 мянган га тариалангийн талбайг эргэлтэд оруулах боломжтой гэсэн нь яагаад гэнэт 500 болтлоо өссөн нь л хачин байж магадгүй юм. Гэхдээ энэ нь ч учир холбогдолтой талаар ХХААЯ-ны мэргэжилтэн Дорнодчуудад хандан тайлбарласан. Тэгвэл түүний хэлсэнд үндэслэн дараах тайлбарыг хүргэж болох нь.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт анх 1993 оноос “Соко” компани газрын тосны хайгуул хийж эхэлсэн байна. Бидний сайн мэддэгээр өнөөдрийг хүртэл “Петрочайна Дачин Тамсаг”, “Петроматад” гэсэн компаниуд газрын тос олборлодог. Цаашид ч газрын тосны өлгий нутаг болсон Дорнодод газрын тосны хайгуулын лиценз олгох боломжтой. Засгийн газраас гаргасан газрын тосны хайгуулын нээлттэй талбайн тэмдэглэгээнд ч хамгийн их өртсөн газар нь Дорнод. Мөн өнөөдрийн байдлаар 22 дугаар талбай гэж лиценз зарлагдсан талбай бий. Энэ нь О.Баасанхүү гишүүний хэлснээр Дорнод аймгийн 783 мянган га газрыг хамарч байгаа. Зөвхөн Дорнод гэлтгүй хайгуул хийх эрхийг шууд өгснөөр улсын хэмжээнд бэлчээр, хадлан, тариалангийн бүс нутагт хайгуул хийгдэх юм. Гэтэл Засгийн газар зүүн бүсийг газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулсан тул энэ шийдвэрийг эргэж харах болсон. УИХ ч ялгаагүй Дорнодыг цооног болгохгүйн тулд тусгай хэрэгцээний газар болгох тодорхой шалтгаантай байх хэрэгтэй байсан. Мэдээж энэ нь бидний ярьж буй хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгох юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган га талбайг олборлолт, хайгуул нэрээр сүйдлэхгүйн тулд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн хүрээнд оруулсан байна. Ингээд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс болох “Халхгол”-ын хэмжээ 500 мянган га газар болжээ. Харин хэт эмзэг хөрстэй Халхголд ойрын хугацаанд 70 мянган га газарт тариалан эрхлэхээр төлөвлөсөн юм байна.
Мөн Монгол Улсын бүх бүс нутагт байгаа шиг мал аж ахуйг тариалангийн бүстэй зэрэгцүүлэн хөгжүүлэх ёстой аж. Гэхдээ мал тариалангийн бүс нутагт орж, тариалан сүйтгэдэг үзэгдэл байдаг тул мал аж ахуйн бүс нутгийг нь хашаалах хэрэгтэй гэж судалгаандаа тусгаад байгаа юм. Харин хашаалах хэсэг нь нутгийн иргэдийн замд саад болохгүй, ямар нэг байдлаар малчдын ахуй амьдралд нөлөөлөхгүй аж. Гэхдээ 75 дугаар тогтоол хэрхэн хэрэгжих нарийн процесс нь тодорхой болоогүй байгаа юм.

Дорнодынхон яагаад мэдээлэлгүй байв

Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд болоод Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ХХААЯ-ны мэргэжилтэн нарын хооронд Халхгол чөлөөт бүс болоод 500 мянган га газрын асуудлаар өрнөсөн асуулт хариултыг хамгийн товчоор хүргэхэд дээрх дүр зураг харагдаж байгаа юм. Харин Чойбалсан хотынхон нэг зүйл дээр санал нийлж, дургүйцлээ илэрхийлсэн нь дээрх шийдвэрийг гаргахдаа яагаад нутгийн нэг ч хүнтэй уулзаагүй вэ, гэх бухимдал. Энэ нь нэг талаасаа нутгийн удирдлага, Дорнодоос сонгогдсон гишүүд, нөгөө талаасаа нутгийн иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир нь, Халхгол төсөл 2006 оноос эхэлсэн, Засгийн газар үүнтэй холбоотой эхний шийдвэрийг 2010 онд гаргаж, эцсийн шийдвэрийг УИХ өнгөрсөн долдугаар сард гаргасан гээд “Халхгол” чөлөөт бүсийн асуудал алга урвуулахын дайтай өрнөөгүй. Мөн өөрсдийгөө төлөөлж шийдвэр гарга гээд саналаа өгч УИХ-д суулгасан Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар нь сонгогчдоо төлөөлөн УИХ-ын 75 дугаар тогтоолыг батлалцан, Халхгол чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн байдаг. Өдгөө сонгогчид нь мэдээлэлгүй, гишгэх газаргүй болчихлоо гээд сууж байхад иргэдтэйгээ ирж уулзах, хуулийг сурталчлах, хуулийг биелүүлэх үүргээ гүйцэтгэлгүй төрийн ордонд чих амар сууж байна.
                                                                                            Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан