Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Колумбын босогчид парламентад суудалтай болохыг шаардаж байна


Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний босогчид улс орон дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд парламщентад өөрийн төлөөллөө оруулахыг шаардаж байна. “Бид улс төрд нээлттэй шууд оролцохын тулд дор хаяж хоёр сонгуулийн хугацаанд конгресст өөрийн суудалтай байх хэрэгтэй байна” гэж босогчид өөрийн  El Heraldo сайтад тавьсан албан мэдэгдэлдээ дурджээ.
Тэд парламентад суудалтай болохоос гадна зэвсэгт мөргөлдөөний жилүүдэд гарсан гэмт хэргүүдийг шударгаар мөрдөн шалгаж шийдвэрлэх Үндсэн хуулийн хамгаалалт хэрэгтэй гэсэн байна.
Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин нь 1964 онд байгуулагдаж тариачдын эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн тэмцэж байсан босогчдыг нэгтгэн эрх баригчдын эсрэг байлдаж байгаа юм.
Харин Колумбын засгийн газар болохоор энэ бүлэглэлийг хар тамхины наймааны хэргээр буруутгадаг бол босогчид үүнийг няцаадаг юм.
АНУ-ын Төрийн департамент 2001 онд, дараа нь Европын холбоо Колумбын хувьсгалт зэвсэгт хүчнийг террорист байгууллага хэмээн зарласан.
Колумбад 50 орчим жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний уршгаар хамгийн багаар бодоход 220 гаруй мянган хүний амь үрэгдсэн байна. Өнгөрөгч есдүгээр сарын 23-нд Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний тэргүүн Тимолеон Хименес нар Кубын нийслэл Гаванад уулзаж энхийн хэлэлцээр байгуулж гал зогсоохр хугацааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрээр бол 60 хоногийн дараанаас Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний зэвсгийг хурааж, дайчдыг нь халж эхлэхээр тогтсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан