Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Балтийн орнууд ОХУ-аас “эзлэн түрэмсгийллийн хохирол” нэхлээ


ЗХУ эдгээр улсын 1940-1991 оны хооронд эзлэн түрэмгийлж байсныхаа төлөө уучлал гуйж, материалын нөхөн төлбөр төлөхийг  Балтийн гурван орон ОХУ-аас хамтран шаардсан байна. Энэ гурван орны Хуульзүйн сайд нар пүрэв гарагт Ригад уулзах үеэрээ зөвлөлт засгийн эзлэн түрэмгийлэх үеийн хохирлыг ОХУ-аар нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах тухай санамж бичгт гарын үсэг зуржээ.
 Олон улсын хууль эрх зүй нь  түрэмгийллийн үеийнхээ төлөө уучлал гуйх, материалын нөхөн төлбөр төлөхийг шаардах боломж олгож байгаа юм гэж сайд нар үзсэн байна. Энэ ажлын эхлэл болгож эд материалын хохирлыг тооцох аргачлал хамтран боловсруулах юм байна. Дараагийн шатанд нь нөхөн төлбөрийн хэлбэрийг тогтоож нэхэмжлэх, үүний тулд олон улсын эрх зүйн байгууллагуудтай хамтарч ажиллах гэнэ.
Балтийн Латви, Литва, Эстонийн удирдагчид энэ улсууд 1940-1991 оны хооронд бүтэн хагас зууны турш ЗХУ-ын эзлэн түрэмгийлэлд байсан гэж үздэг юм. Харин ОХУ хэдийгээр ЗХУ-ын залгамжлагч ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй өнөө хүрч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан