ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Цусан мөр дагуулсан Октябрийн хувьсгалын ой
Өдгөөгөөс яг 98 жилийн өмнө манай умард хөршид аравдугаар сарын хувьсгал буюу Октябрийн социалист хувьсгал мандаж большевикууд засгийн эрхийг булаан авсан нь бүтэн 80 жилийн турш үргэлжилж Орос орон, хүн төрөлхтнийг өчнөөн их гай гамшигт умбуулах юм гэж хэн саналаа.
Владимир Ильич Лениний удирдсан большевик нам төрийн эрхийг авснаараа урьд хожид үзэгдээгүй их харгислал хэрцгийлэл үйлдэж коммунистуудын энэ арга мөн төдий хугацаагаар үргэлжлэн өөртөө таалагдаагүй бүхнийг толгой дараалан хядсан юм.
Коммунист дэглэм оршин тогтнож үүний улмаас амь насаасаа хохирсон бүхнийг тоолж эс барна. Ганцхан Орос Оронд бий болсон большевик засаглал эхний жилүүддээ сөрөг хүчнийхээ эсрэг ямар харгислал явуулсныг дурдъя уу. Үүнийхээ төлөө Ленин польш эр Феликс Жерзинскийгээр удирдуулсан Бүх Оросын Онцгой комисс гэгчийг байгуулсан ч улаан хядлагын машин байлаа.
Онцгой гэж нэрлэсэн нь ч учиртай байсан. Яагаад гэвэл Звөлөлт засгийг эсэргүүцсэн бүхнийг хайр найргүй дарж устгах бүрэн эрхтэй байсных.
Судлаач Роберт Конквесту энэ тухайд Онцгой комисс 1917-1922 онд шүүхийн ямарч шийдвэргүйгээр 140 мянган хүнийг буудан хороосон гэсэн байдаг.
Харин Бүх Оросын Онцгой комиссын түүх судлаач О.Б.Мозохин архивын баримтад тулгуурлан энэ тоог няцааж “Онцгой комиссын буудан хороосон хүний тоо 50 мянгаас хэтрэхгүй” гэсэн байдаг.
Тухайн үед савхин цамц өмсч мөрөвчтэй суран бүсэнд гар буу зүүсэн бүхэн дураараа аашилж, дургүй хүргэсэн бүхнээ буудан хороож байсан болохоор тэр бүхнийг протоколдож, баримтжуулаагүй болохоор энэ нь үндэслэл муутай байж болох.
1919 оны сүүлчээр генерал Деникиний байгуулсан тусгай комисс зөвлөлт засгийн улаан террорын уршгаар 1918-1919 онд 1 766 188 хүн амь үрэгдсэн гээд үүний 260 мянга нь цэрэг, 54 650 офицер, 1500 орчим гэгээнтэн, 815 тариачин, 193 мянган ажилчид, цагдаагийн 59 мянган ажилтан, 13 мянган помещик, 370 орчим мянган сэхээтэн, хөрөнгөлөг хүн байсан гэжээ.
Түүхч С.Волков иргэний дайны жилүүд болох 1917-1922 онд улаан террорын золиос болж большевикуудын гарт үрэгдсэн хүний тоог хоёр сая хүрнэ гэсэн байдаг.
Түүхч энэ их тоондоо большевикуудад буудуулж цаазлуулсан хүмүүсээс гадна эд хөрөнгөө хураалгаж өмч хөрөнгөгүй, идэж уух зүйлгүй хоцорсноос өлсч, бас өвчний улмаас амиа алдагсдыг багтаасан байхыг үгүйсгэхгүй.
Большевик, коммунистуудын үзэн ядаад байдаг Хаант Орос нь тэгэхэд 1825-1905 он буюу 80 жилийн хугацаанд улс төрийн хэргээр ердөө 625 хүнд цаазын ял оноосныхоо 191-ийг нь л гүйцэтгэсэн байдаг. Харин хувьсгалын жилүүдэд буюу 1905-1910 онд 5735 хүн улстөрийн хэргээр цаазын ял оноосныхоо 3741-ийг л гүйцэтгэжээ.
Большевикуудын шүүхийн ямарч шийдвэргүйгээр буудан хороосон хүмүүс:
- Оросын эзэн хаан Николай II-ын гэр бүл
- Их ван Михаил Александрович, түүний нарийн бичгийн дарга, ван Николай Михайлович, Павел Александрович, Дмитрий Константинович, Георгий Михайлович
- Вангийн хатан Елизавета Фёдоровна; эзэн хааны ургийн гүн Иоанн Константинович, Константин Константинович, Игорь Константинович, гүн Константина Константиновичийн хүүхдүүд, гүн Владимир Павлович Палей
Оросын Хаант засгийн газрын 10 сайд
Хаант оросын амбан захирагч 16 хүн
Хаант оросын армийн 29 генерал
Хаант оросын флотын 10 адмирал
Сенатын гишүүн, өндөр албаны 11 хүн
Улс төр, нийгмийн зүтгэлтэн 20 хүн
Хаант оросын Думын гишүүн 20 хүн
Соёлын зүтгэлтэн, зохиолч, зураач зэрэг 11 хүн
Эрдэмтэн 5 хүн байх жишээтэй.
Энэ хүмүүсийг ердөө л хаант Орост зүтгэж байсных нь төлөө Онцгой комисс буудан хороосон байдаг. Гэхдээ ямар ч шүүн таслах ажиллагаагүйгээр заримыг нь бол зүгээр л хувьсгалд үнэнч, буу барьсандаа онгирч сэтгэл нь хөөрсөн нэг комиссар, улаан цэрэг буудчихсан хэрэг.
Энэ бол Зөвлөлт засаг байгуулагдсаны зөвхөн эхний хоёр гурван жилийн хэрэг. Цааш нь коммунистуудын зохион байгуулсан их өлсгөлөн, хэлмэгдүүлэл, улс төрийн элдэв хэргийн золиос болсон хүмүүсийн тухай ярихад цаас нимгэдэж, цаг багадна.
Коммунистууд ерөөсөө устахгүй байгаа нь хачирхалтай.
UNUUGIIN MONGOLD UKHSHIRSEN KOMMUNISTUUDYN ULDEGDEL BAISAAR L BAINA,
Энд нэг бөөс тэмбүүтэй хүний үр коммунистуудыг өмөөрч гэнэ. Монголчууд бөөс тэмбүүтэй байгаагүй Хүрээнд байдаг хэдэн ***** тэдэнтэй явалддаг ***** лам нар л тэмбүүтэй байсан бусад нь хөдөө талын нэг тарж амьдардаг байсан хэнээсээ тэгэж тэмбүүлэхэв дээ харин Улаан Оросын хувьсгалаар эхнэр хүн гэж байхгүй эмэгтэйчүүд нийтийнх гээд хууль гаргаж нөхөр нь 7 хоногт 4 удаа л эхнэртэйгээ унтана гэхдээ 3 цагаас илүүгүй бусад үед бусдаас эхнэрээ харамлаж болохгүй гэсэн декрет гаргаж хүүхдүүдийг 16 нас хүртэл асрамжинд хүмүүжүүлнэ эмэгтэй хүмүүс хувьсгалын ажилд амь биеэ зориулах болохоос хүүхэд харах ёсгүй гэж балайтаж орос орон даяар тэмбүүгүй хүн олоход бэрх болж байсан тухай оросууд нэвтрүүлгэ хийсэа байна лаа ккк
Za daa ene huvisgalun achaar adgyn mongol sergej hul deeree togtson yum daa tegeegiin bol yun ardchilal yarihtai manatai Dundad uls geed tuuj yavaa bailgui ardchilal yarisan horhoinuudad
АНУ-ын иргэний дайны үед бас олон сая хүн чад хийсэн шүү дээ. Хувьсгал ялж Монголчуудыг бөөс тэмбүүнээс нь салгасан гэдгийг мартаж болохгүй шүү
Одоо УИХ-д байгаа Дэмбэрэл, Ц.Нямдорж, Су Батболд.... мэтийн хэдэн коммунист чадхийчихвэл ч.....
Монголд коммунистуудын сүг сүлдүүд ихээхэн цөөрч л байна!!!!
Өнөөгийн АНУ тай адил юм байна ш дээ. Афгани,Ливи,Сири,Ирак,Хорват улсыг тарааж иргэдийг хядсан АНУ тай ижил юм. Ардчилал гээд хэлсэн бол бүр ялгаа гарахгүй.
Өдгөөгөөс яг 98 жилийн өмнө манай умард хөршид аравдугаар сарын хувьсгал буюу Октябрийн социалист хувьсгал мандаж большевикууд засгийн эрхийг булаан авсан нь бүтэн 80 жилийн турш үргэлжилж Орос орон, хүн төрөлхтнийг өчнөөн их гай гамшигт умбуулах юм гэж хэн саналаа.
Владимир Ильич Лениний удирдсан большевик нам төрийн эрхийг авснаараа урьд хожид үзэгдээгүй их харгислал хэрцгийлэл үйлдэж коммунистуудын энэ арга мөн төдий хугацаагаар үргэлжлэн өөртөө таалагдаагүй бүхнийг толгой дараалан хядсан юм.
Коммунист дэглэм оршин тогтнож үүний улмаас амь насаасаа хохирсон бүхнийг тоолж эс барна. Ганцхан Орос Оронд бий болсон большевик засаглал эхний жилүүддээ сөрөг хүчнийхээ эсрэг ямар харгислал явуулсныг дурдъя уу. Үүнийхээ төлөө Ленин польш эр Феликс Жерзинскийгээр удирдуулсан Бүх Оросын Онцгой комисс гэгчийг байгуулсан ч улаан хядлагын машин байлаа.
Онцгой гэж нэрлэсэн нь ч учиртай байсан. Яагаад гэвэл Звөлөлт засгийг эсэргүүцсэн бүхнийг хайр найргүй дарж устгах бүрэн эрхтэй байсных.
Судлаач Роберт Конквесту энэ тухайд Онцгой комисс 1917-1922 онд шүүхийн ямарч шийдвэргүйгээр 140 мянган хүнийг буудан хороосон гэсэн байдаг.
Харин Бүх Оросын Онцгой комиссын түүх судлаач О.Б.Мозохин архивын баримтад тулгуурлан энэ тоог няцааж “Онцгой комиссын буудан хороосон хүний тоо 50 мянгаас хэтрэхгүй” гэсэн байдаг.
Тухайн үед савхин цамц өмсч мөрөвчтэй суран бүсэнд гар буу зүүсэн бүхэн дураараа аашилж, дургүй хүргэсэн бүхнээ буудан хороож байсан болохоор тэр бүхнийг протоколдож, баримтжуулаагүй болохоор энэ нь үндэслэл муутай байж болох.
1919 оны сүүлчээр генерал Деникиний байгуулсан тусгай комисс зөвлөлт засгийн улаан террорын уршгаар 1918-1919 онд 1 766 188 хүн амь үрэгдсэн гээд үүний 260 мянга нь цэрэг, 54 650 офицер, 1500 орчим гэгээнтэн, 815 тариачин, 193 мянган ажилчид, цагдаагийн 59 мянган ажилтан, 13 мянган помещик, 370 орчим мянган сэхээтэн, хөрөнгөлөг хүн байсан гэжээ.
Түүхч С.Волков иргэний дайны жилүүд болох 1917-1922 онд улаан террорын золиос болж большевикуудын гарт үрэгдсэн хүний тоог хоёр сая хүрнэ гэсэн байдаг.
Түүхч энэ их тоондоо большевикуудад буудуулж цаазлуулсан хүмүүсээс гадна эд хөрөнгөө хураалгаж өмч хөрөнгөгүй, идэж уух зүйлгүй хоцорсноос өлсч, бас өвчний улмаас амиа алдагсдыг багтаасан байхыг үгүйсгэхгүй.
Большевик, коммунистуудын үзэн ядаад байдаг Хаант Орос нь тэгэхэд 1825-1905 он буюу 80 жилийн хугацаанд улс төрийн хэргээр ердөө 625 хүнд цаазын ял оноосныхоо 191-ийг нь л гүйцэтгэсэн байдаг. Харин хувьсгалын жилүүдэд буюу 1905-1910 онд 5735 хүн улстөрийн хэргээр цаазын ял оноосныхоо 3741-ийг л гүйцэтгэжээ.
Большевикуудын шүүхийн ямарч шийдвэргүйгээр буудан хороосон хүмүүс:
- Оросын эзэн хаан Николай II-ын гэр бүл
- Их ван Михаил Александрович, түүний нарийн бичгийн дарга, ван Николай Михайлович, Павел Александрович, Дмитрий Константинович, Георгий Михайлович
- Вангийн хатан Елизавета Фёдоровна; эзэн хааны ургийн гүн Иоанн Константинович, Константин Константинович, Игорь Константинович, гүн Константина Константиновичийн хүүхдүүд, гүн Владимир Павлович Палей
Оросын Хаант засгийн газрын 10 сайд
Хаант оросын амбан захирагч 16 хүн
Хаант оросын армийн 29 генерал
Хаант оросын флотын 10 адмирал
Сенатын гишүүн, өндөр албаны 11 хүн
Улс төр, нийгмийн зүтгэлтэн 20 хүн
Хаант оросын Думын гишүүн 20 хүн
Соёлын зүтгэлтэн, зохиолч, зураач зэрэг 11 хүн
Эрдэмтэн 5 хүн байх жишээтэй.
Энэ хүмүүсийг ердөө л хаант Орост зүтгэж байсных нь төлөө Онцгой комисс буудан хороосон байдаг. Гэхдээ ямар ч шүүн таслах ажиллагаагүйгээр заримыг нь бол зүгээр л хувьсгалд үнэнч, буу барьсандаа онгирч сэтгэл нь хөөрсөн нэг комиссар, улаан цэрэг буудчихсан хэрэг.
Энэ бол Зөвлөлт засаг байгуулагдсаны зөвхөн эхний хоёр гурван жилийн хэрэг. Цааш нь коммунистуудын зохион байгуулсан их өлсгөлөн, хэлмэгдүүлэл, улс төрийн элдэв хэргийн золиос болсон хүмүүсийн тухай ярихад цаас нимгэдэж, цаг багадна.
0 Сэтгэгдэл
2016.11.08
2016.11.07
2016.11.07
2016.11.07
2015.11.11
2015.11.10
2015.11.10
2015.11.08