Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Металлика хүн амины хэрэгтнийг барихад туслана

Хэдэн сарын өмнө болсон Металлика хамтлагийн тоглолтын дараа нэгэн хүн амины хэрэг гарчээ. Виржиниагийн Технологийн сургуулийн оюутан тоглолтын дараа  амиа алдсан бөгөөд гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа юм.  Энэ хэргийг илрүүлэхэд туслахын тулд Металлика хамтлаг олон нийтэд хандсан видео бичлэг хийсэн байна. Хамтлагийн ахлагч Жеймс Хетфилд гэмт хэрэгтнийг харсан үзсэн хүн байвал яаралтай цагдаа нартай холбоо барина уу хэмээн өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хүсчээ. Хохирогч оюутныг Морган Харрингстон гэдэг байжээ. Тэрээр тоглолт үзсэний дараа учир битүүлгээр алга болсноос гурван сарын дараа цогцсыг нь олсон байна.

П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан