Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
В.Путин: “Мы отомстим” буюу “бид хариугаа авна” хэмээн оньсого мэт үг хэлэв

-ОХУ-ын онгоцны ослын шалтгаан нь агаар дахь нууцлаг дэлбэрэлт байсан гэв үү-

Синай хойгт осолдсон ОХУ-ын онгоцыг лалын дайчид дэлбэлсэн гэж албан ёсоор мэдэгдэл хийсэн. Гэвч ОХУ-ын зүгээс техникийн гэмтэл байсан хэмээн үгүйсгэсэн. Харин АНУ-ын тагнуулын алба, тусгай ослын мэргэжилтнүүд агаарт онгоц дэлбэрсэн нь тодорхой гэсэн тайлбар хийсэн.  Харин ОХУ-ын эрх баригчид, В.Путин ослын дараа таг чиг болсон нь хачирхалтай бөгөөд оньсого мэт. Энэ ослын талаар В.Путин “чимээгүй байх, ослын үнэн мэдээллийг тараахгүй байхыг үүрэгдсэн” гэх хардлага явсан нь ч үнэн.

Тухайн өдөр ОХУ-ын Метрожет онгоц нислэгийн зурвасаас хөөрч, 23 минут хэвийн нислэг үйлджээ. Гэхдээ дунд нь огцом уналт, агаарын даралтын өөрчлөлтөд орсон нь нислэгийн хар хайрцагт бичигдэн үлдсэн. Минут бүрт 576 фит өндөрт гарч байснаа 3584 метрээс 320 болтол огцом унасан байна. Өөрөөр хэлбэл, минутад 576 фит өндрөө авч явсан онгоц эргээд минутанд -26 мянган фит доошилсон аж. Нислэг 33 мянган фитийн өндөрт хэвийн явагдаж байсан ч огцом унаж онгоц осолдсон гэдгийг хар хайрцгийн мэдээлэл баталжээ.

Мэргэжилтнүүд онгоцыг агаарт нь дэлбэрэлсэн учраас огцом унасан гэж таамаглаж байсан. Энэ нь ч үнэний ортой бололтой. Агаарт задарсан гэдэг нь хамгийн эхний шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан. 25 километрийн хүрээн доторх газарт онгоцны хэсэг, хэлтэрхий бүр олдож агаарт онгоц задарсан гэх дүгнэлт улам баталгаажсан. Газар унасан онгоцны хэсэгт хийсэн нарийн шинжилгээнээс “дотор талаасаа онгоцны удирдлага хэсэгт ноцтой нөлөөлөх хэмжээний жижигхэн дэлбэрэлт болсон” гэсэн мэдэгдлийг ОХУ-ын талд шинжээчдийн баг илтгэсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсээр байна. Өөрөөр хэлбэл, онгоц дотор талаасаа дэлбэрсэн бололтой. Гэвч лалын дайчид гаднаас нь буюу агаарт сөнөөсөн гэж мэдэгдээд байгаа. Үүнийг үгүйсгэх гол шалтгаан нь “лалын дайчдад 33 мянган фитийн өндөрт байгаа онгоцыг сөнөөх пуужин бий гэж үү” гэх эргэлзээ. Лалын дайчдад ийм төрлийн зэвсэг байх эсэх нь тэднийг дэмждэг улс орон хэн бэ гэдгээс л  шалтгаална.

Асуудал ийнхүү өрнөж байхад ОХУ-ын зүгээс Египтийн талыг “хардаж” эхлэв. Учир нь Синай хойгоос хөөрсөн онгоцны техникийн бүрэн бүтэн байдал болон нислэгийн өмнөх техникийн шалгалтыг Египетийн засвар үйлчилгээний анги хариуцан ажилласан байдаг. Хэдийгээр ОХУ-ын “Метрожет”-ийн инженер давхар шалгасан ч нууцаар алсын удирдлагатай тэсрэх бөмбөг суурилуулсан байх магадлал өндөр гэсэн хардлага тус улсын хэвлэлээр явсаар байна. Энэ хардлага хэрэв үнэн бол Египтийн эсрэг арга хэмжээ В.Путин авах нь ойлгомжтой. Гэвч одоог хүртэл чимээгүй байсаар. Египтийн иргэний агаарынхан энэ хэргийг үйлдээгүй гэхэд инженер техникийн засварын ажилчдыг болоод нислэгийн өмнөх техникийн шалтгалт явуулсан этгээдүүдийг шалгах үүрэг даалгавар В.Путин өгсөн л байж таарна. Тиймээс В.Путин онгоцны сүйрлийн шалтгаан үнэн бодит болтол нэг ч үг хэлэхгүй ажиллагааг чимээгүй удирдсан хэвээр байх нь гэсэн мэдээллийг CNN  агентлаг өгсөн.

224 хүний амь нас гэдэг чмээгүй орхичих зүйл биш. Энгийн нэг хэрэг ч биш. “Нууцлаг террорист халдлага” ч байхыг үгүйсгэхгүй юм. Египтийн цэргүүд Синай хойгт террорист бүлэглэлтэй тэмцэж байгаа нь үнэн. Гэвч тэд лалын дайчдад тийм өндөрт нисэж яваа онгоцыг сөнөөх пуужин байхгүй гэдэгт итгэлтэй байгаа нь ийнхүү ОХУ-ын талыг эргэлзүүлж өөр бусдыг хардах үндэс болсон. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев ч  “Египетийн шинжээч нэртэй нөхдүүд хэргийн газар нотлох баримтуудыг үгүй хийж байна. Яаралтай өөрийнхөө шинжээчдийг илгээх нь зөв” гэх өгүүлбэр хэлж байсан удаатай.

Их Британи болон АНУ ийнхүү өөрсдийн таамгаа дэвшүүлж онгоцонд тэсрэх бөмбөг байсан учраас огцом унаж, агаарт задарсан гэж үзэх болсон. Их Британи улсын Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга “Өнөөдрөөс Их Британи улсын ямар ч нислэг Шарм Эль Шэйхээс хөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн. Дэлхийн улс орнууд энэ бүс нутгийг аюултай гэж дүгнэсэн. Их Британи улсын шинжээчид “Онгоцонд суурилуулсан гэж таамаглаж байгаа тэсрэх бөмбөгний нэг ч хэлтэрхий олдохгүй л болов уу. Учир нь агаарт дэлбэрсэн тэсрэх бөмбөгний хэсгүүд нислэгийн явцад хаана ч унаж, үгүй болсон нь тодорхойгүй. Өвснөөс зүү хайхтай л адил зүйл. Харин нэгэнт агаарт тэсрэлт явагдсан нь батлагдах юм бол нарийн зохион байгуулалттай хийсэн террорист ажиллагаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хар хайрцагт нисгэгч нарын дуу чимээ бичигдээгүй, шууд л онгоц удирдлага алдан газар унасан бөгөөд агаарт хэдэн хэсэг болж, газарт унах мөчид юу ч үгүй болсон байх магадлал хамгийн өндөр байж. ОХУ-ын нисгэгчид онгоц сүйрэх болсон нь тодорхой болох үед хар хайрцагтай хэрхэн харилцах талаар мэдээлэл, мэдлэг хамгийн өндөр туршлагатай байдаг гэж нислэгийн мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс хар хайрцагт ослын талаар баттай мэдээлэл харамсалтай нь үлдээгүй. Энэ мэт хачирхалтай, ойлгомжгүй, баттай биш мэдээлэл байгаа юм. Гэвч үнэнийг олохын тулд В.Путин анхаарал тавьж ажиллаж байгаа нь гарцаагүй үнэн.

Синай хойгт болсон ослын дараа ОХУ-ын агаарын нислэгүүд дор бүрнээ анхаарал болгоомжтой байх нэгдсэн үүрэг даалгавар авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Техникийн болон нислэгийн баг хянамгай байх, ачаа тээврийн эд зүйлс дээр хүртэл гярхай байх үүрэг авсан аж. Магадгүй Синай хойгт осолдсон онгоц агаарт ачааны хэсгээс удирдлагад нөлөөлөхүйц жижиг гэлтгүй дэлбэрэлт болсноос сүйрсэн гэдгийг батлаагүй байгаа. В.Путин Египтийн тайлбарыг, мэргэжилтнүүдийн дүгнэлт, таамгийг, баримттай тулган эцсийн дүгнэлт мэдэгдэл хийгээгүй тав хонож байна. Үнэндээ Москвагаас Египтийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиситэй ослын талаар уулзах хүсэлт илгээсэн ч Аль Сиси одоохондоо зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл Ойрхи Дорнодын хэвлэлээр гарч байгааг Аль-Жазера агентлаг уламжилсан юм.

Олон улсын иргэний агаарын нислэгийн түүхэнд ийнхүү үл мэдэгдэх шалтгаантай осол дахин жилийн сүүлээр гарлаа. Малайзын алга болсон онгоц, Украины бүс нутагт осолдсон онгоц, мөн ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц зэрэг үл мэдэгдэх шалтгаантай алга болж, осолдсон онгоцууд дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Малайзын онгоц ч гэсэн хаана сүйрсэн ямар шалтгаанаар сүйрсэн нь тодорхой бус. Харин өнөөдөр ОХУ-ын “Метрожет” онгоцны хачирхалтай осол. Иргэний агаарын тээврийн түүхэнд ийнхүү сүүлийн жилүүдэд гарсан хэргүүд улам айдас дагуулж эхэллээ. Хүмүүс агаарын тээвэр ашиглахаас эмээж байгаагаа ч илэрхийлсээр. Жилээс жилд агаарын тээврээр зорчдог хүмүүсийн тоо буурсаар буйгг эх сурвалжууд судалгаан дээр үндэслэн гаргаж байна.    

0 Сэтгэгдэл
дээрхи жижиг бөмбөг тавьж онгоц устгаж болно гэсэн хүмүүсийг шалгах хэрэгтэй, тэд нар но-той шүү
Онгоцонд жижиг бөмбөг байрлуулсан байж болно. Дэлбэрээгүй бол гэнт доош унах магадлал байхгүй. Том асуудал байна. Хаа газарын хонзон гэж бүтэхгүй муухай зүйл байна аа.
Онгоцонд жижиг бөмбөг байрлуулсан байж болно. Дэлбэрээгүй бол гэнт доош унах магадлал байхгүй. Том асуудал байна. Хаа газарын хонзон гэж бүтэхгүй муухай зүйл байна аа.
Ингэтлээ хийрхэж солиорох хүн бас байдаг аа????
Putinii boow doloogchoo ***** bolij uz *****
Aguu orni aguu luder ~B.B.PUTIN gol buruutang oloh ni damjiggui.SHudraga hariu tsohiltig ugch l taaraa shudee.Engin oros undestenuud olnooroo hohirson ni mash haramsaltai.
Ингэтлээ хийрхэж солиорох хүн бас байдаг аа????
Putinii boow doloogchoo ***** bolij uz *****
бүргэдэд өширхөхдөө үүрийг нь эвдэж өндгийг нь хагалахтай адил юм болж байна даа
америк,английн хэвлэлүүдэд онгоцонд бөмбөг тавьсан байх магадлал өндөр гэснээс биш яг таьсан байна гэж баталсан юм алга. 50гр тэсрэх бодис тавьсан байхад онгоц будаа болно шүү дээ
чи ямар гэнийн өөрөө
Хаана "отомстим" гээд хэлчихсэн байна, гарчиг мэдээ 2 нь авцалдахгүй юм
obama ongotsiig tesreh bumbugnuus bolj delbersen hemeen yaaran medegdeh bolson ni yunii uchir ve. orosuud yaagaad nuugaad bainaa. putin "hariugaa avna" gesnees uzehed orosuud medej baigaa ni todorhoi bolloo. hergiin ezen hen be isis bish baihaa, nileed deerees tom gurnii haldlag baih vii. malaisiin ongotsnii osluud ch ter GARaar ustgagdsan bh.
"Лалын дайчдад тийм өндөрт яваа онгоцыг устгах бөмбөг байхгүй". Ямар тэнэг дүгнэлт в?
чи ямар гэнийн өөрөө
Хамгийн их уншсан