БНХАУ-ын дарга Си Зиньпин Тайванийн Ерөнхийлөгч Ма Юинг Жеоу нар ойрын өдрүүдэд улс төрийн уулзалт хийж байна. Энэхүү уулзалт нь хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжил дэвшилтэй холбоотой уулзалт болохоос биш Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал биш гэдгийг албан ёсоор Тайванийн Ерөнхийлөгч тайлбарласан юм. Энэ нь ирэх жилийн нэгдүгээр сард болох Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд Си дарга нөлөөлөх гэсэн оролдлого гэдгийг тайваньчууд мэдэгдэж, эсэргүүцсэн учраас ийнхүү тайлбар хийхэд хүргэсэн бололтой. Хэрэв дараагийн Ерөнхийлөгч БНХАУ-тай харилцах харилцаандаа анхаарахгүй бол хоёр улсын арлын маргаан, бизнесийн түншлэл зогсох аюултай байгааг Тайванийн зарим хэвлэл мэдээллийн агентлагууд онцолсоор байгаа юм.
Аливаа нэг олон улсын тэмцээн уралдаан гэлтгүй арга хэмжээнд Тайвань улс “БНХАУ-ын” гэх тодотгол дагаж явдаг. Үүнийг тайваньчууд эсэргүүцэж, бүрэн дүүрэн тусгаар улс болох хүсэлтэй байгаагаа жагсаал зохион байгуулж удаа дараа илэрхийлсээр 15-20 жил болжээ.