Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Х.Наранхүү: Гадаад зах зээл тогтвортой байгаа тул шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй
Т.ЖАНЦАН
Эдийн засагт, бараа бүтээгдэхүүний үнэд шатахууны үнэ, хангамж шууд нөлөөлдөг учраас төр аргагүй анхаарал хандуулдаг. Гэтэл сүүлийн гурван жил намжмал байсан шатахууны үнэ тойрсон асуудал дахиад сөхөгдөв. Учир нь, шатахуунд ногдуулах Онцгой албан татварын дээд хэмжээг нэмэгдүүлсэн тул жижиглэнгийн үнэ өснө гэж буй билээ. Уг нь шатахууны үнэ өсөх ямар ч үндэслэл шалтгаан байхгүй. Одоогийн үнэ бол нэг баррель газрын тос дэлхийн зах зээл дээр 120 ам.доллар хүрч байх үед тогтсон. Тэгвэл өнөөдөр нэг баррель газрын тос 46-50 ам.долларт хэлбэлзэж буй. Манай улсын импортолж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллар байж. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард 517 ам.доллар болж буурсан. Мөн УУЯ, Газрын тосны газраас ОХУ-ын шатахуун экспортлогчтой дэлхийн зах зээлийн үнэ ханшаар авч байх гэрээ хэлцэл хийсэн билээ.
Ингээд Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүтэй шатахууны үнэ хангамжийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэх нь гэсэн яриа гарах боллоо. Саяхан УУЯ болон танай газраас татвар нэмсэн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл газар авлаа?
-Шатахууны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол гадаад зах зээл. Одоогоор гадаад зах зээл дээрх үнэ харьцангуй тогтвортой байгаа. Ийм учраас шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэнэ гэсэн яриа үндэслэлгүй зүйл.
-Өнөөдөр манай улс нэг тонн шатахуун ямар үнээр импортолж байна вэ?
-Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр ам.доллараар үнэлж худалдаалдаг. Манай улс дэлхийн зах зээлийн үнээр шатахуун авч байгаа. Яг ямар үнээр авч буйг хэлэх боломжгүй. Энэ бол тухайн компаниудын гэрээний нууцад хамаарна. Үүнийг Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Олон улсын жишигт ч ашгийн төлөө аж ахуйн нэгж хоорондоо худалдан авалт хийхдээ аль аль тал нь нууцлалыг хадгална, гуравдагч этгээдэд өгч болохгүй гэсэн гэрээний заалт бий. Ийм учраас нэг тонн шатахууны импортын үнийг хэлэх боломжгүй.
-Нэг тонн шатахуунд ногдуулж буй татвар жижиглэнгийн үнэд хэрхэн нөлөөлдөг юм бол. Одоо нэг тонн шатахуунд хэдэн төгрөгийн Онцгой албан татвар ногдуулж байгаа вэ?
-Нэг тонн шатахуунд ногдуулах татварын дээд хэмжээ нь жижиглэнгийн үнэд 15 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг. Манай улс 2008 оноос хойш авто бензин, дизелийн түлшинд ногдуулж буй Онцгой албан татварыг дотоодын зах зээлийн үнийг тогтвортой байлгах үүднээс хувьсдаг хэмжээгээр тогтоож ирсэн. Энэ нь хэвээр үйлчилж байна. Одоогоор нэг тонн шатахууны Онцгой албан татварыг дээд хэмжээнд нь хүргэж 265 мянган төгрөгийн татвар ногдуулж буй.
-Гэтэл Онцгой албан татвар ногдуулах хэмжээг өсгөсөн тул шатахууны жижиглэнгийн үнийг хоёр дахин нэмнэ гэсэн мэдээлэл байгаа шүү дээ?
-Монгол Улсын импортолж буй нэг тонн шатахуунд ногдуулах Онцгой албан татварын дээд хэмжээ 265 мянган төгрөг. Одоо энэ хэмжээ гурав дахин өсч байна гэж ойлгож буй. Өөрөөр хэлбэл, импортын шатахууны Онцгой албан татвар ногдуулах хувь хэмжээ буюу боломжийг л нэмэгдүүлсэн. Түүнээс биш яг энэ нэмэгдсэн хэмжээгээр одоо импортолж буй авто бензин, дизелийн түлшинд ногдуулах шийдвэр гараагүй. Импортын шатахуунд тонн тутамд нь хэдэн төгрөгийн татвар ногдуулах эсэхийг тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнэ, валютын ханштай уялдуулан шийдэх бүрэн эрх нь Засгийн газарт бий. Гэхдээ шатахууны Онцгой албан татварыг одоогоор шинэчлэгдсэн дээд хэмжээнд нь хүргэх шаардлага ажиглагдахгүй байгаа. Импортын шатахууны татвар авахгүй ч байж болно. Ийм учраас хуульд орсон өөрчлөлтөөр үнэ нэмэх нь гэдэг яриа нь нийгэм үймүүлсэн асуудал. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа өнөө үед шатахууны үнийг өсгөх бодол хэнд ч байхгүй.
-Гэтэл шатахуун импортлогчид болж л өгвөл үнэ нэмэх гээд байдаг зуршилтай. Ийм ч учраас урд нь байнга л шүүмжлүүлж байсан. Онцгой албан татвар ногдуулах хувь хэмжээ өссөн гэдгээр шалтаглаад нэг литр шатахууны үнийг гэнэт нэмбэл яах вэ?
-Ер нь аливаа бизнес зах зээлийн зарчмаар л явдаг. Гэвч нөгөө талаар удирдлагатай зах зээл нийгэм, эдийн засагт бас хэрэгтэй байх. Ийм ч шаардлага гардаг. Засгийн газраас эдийн засагт доргилт өгдөг стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа.
-Шатахууны Онцгой албан татвараар улсын төсөвт жилд хэдэн төгрөг оруулдаг вэ?
-Энэ онд бид шатахууны Онцгой албан татвараар 220 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байгаа. Иймд хэдэн төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээхийг одоогоор мэдэхгүй байна. Төсвийн тухай хууль батлагдахаар тодорхой болно.
-Монголбанк, Засгийн газар хамтарч “Шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Импортлогчид уг хөтөлбөрөөр авсан хөнгөлөлттэй зээлээ төлсөн үү?
-Шатахуун импортлогчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр авсан зээлээ бүрэн төлж дууссан.
-Тэгвэл шатахууны нийлүүлэлт, нөөц улсын хэмжээнд ямар байгаа бол. Манай улсын шатахууны жилийн хэрэглээ хэдэн тоннд хүрээд байна вэ?
-Шатахууны нийлүүлэлт хэвийн. Дутагдал, хомсдол алга. Монгол Улсын нэг сарын хэрэглээнд дүйцэхүйц хэмжээний нөөц бий. Зах зээл хэвийн байгаа. Ер нь жилд дунджаар нэг сая гаруй тонныг хэрэглэж байна. Энэ онд хэрэглээ жаахан буурах хандлага бий. Гэхдээ дээрх хэмжээнээс буурахгүй байх.
-Уул уурхайн сайд шатахууны бөөний үнэ тонн тутамдаа 300 төгрөгөөр хямдарлаа гэж байсан. Үүний үр өгөөж эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Үүнийг шатахуун их хэмжээгээр буюу вагон вагоноор нь хэрэглэдэг уул уурхайн компаниуд авдаг. Жишээ нь, Багануурын уурхай байна. Шатахууны энэ хэрэглээ нь нүүрс болон цахилгаан станцуудад очино гэсэн үг. Тэгэхээр энэ уурхайн нүүрс олборлох зардал буурна гэдэг нь бидний хэрэглэж буй цахилгаан, дулааны өртөгт эергээр нөлөөлнө гэсэн үг.
-Шатахууны үнэ тойрсон асуудал 2012 оноос хойш намжсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр газрын тос, түүний бүтээгдэхүүний үнэ унасан өнөө үед дахиад сөхөгдлөө. Ер нь, шатахууны үнийг нь өсгөхгүй байх эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?
-Төрөөс шатахууны үнийг уян хатан татвараар зохицуулж ирсэн. Манай улсад үнэ ханшийг зохицуулах хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал. Шатахуун гэдэг бол худалдаа. Учир нь бэлэн бүтээгдэхүүн авч ирээд нэмүү өртөг шингээж хэрэглэгчдэд хүргэж буй юм. Монгол Улс Худалдааны тухай хуульгүй. Үнэ ханшийг төрөөс тогтоодог эрх зүйн акт өнөөдөр цахилгаан, дулаан, ус гуравт бий. Бусад бараа бүтээгдэхүүнд ийм үнэ ханштай байна, ингэж тэгж шийднэ гэдэг тогтсон зохицуулалт байхгүй. Шатахууны худалдааг хувийн хэвшил хийдэг. Төрийн мэдлийн үйлдвэрийн газар, компанигүй. Бид хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байж шатахууны үнэ ханшийг зохицуулж байгаа. Шатахууны нөөц бүрдүүлэх хууль бий. Гэтэл энэ хуулийг биелүүлэхэд хөрөнгө мөнгө хамгийн том асуудал болдог. Үүнээс гадна зарим татварыг нэг сарын хугацаагаар хойшлуулж болох хуулийн заалт байдаг. Шатахууны үнэ хямд байгаа үед аль болох боломжийн нөөц бүрдүүлэх шаардлага тавьж байна.
-Шатахуунд ногдуулах татварын өөрчлөлтөөр үнэ нэмнэ гэдэг нь нийгмийг үймүүлсэн асуудал-

0 Сэтгэгдэл