"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна
Ойн цэвэрлэгээ хийж байна
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
“Бүргэдийн баяр-2025”
Монгол Улс “Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн фестиваль”-д оролцлоо
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлжээ
Хаврын чуулганы онцлох сэдэв юу байх вэ?
“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадамд Монгол Улсын 24 тамирчин өрсөлдөнө
АТГ авлигачдын цөмд нэвтэрч чадах болов уу

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ баривчилжээ. Түүнийг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан гэж зарим нь бичиж байна. Үүний өмнө ердөө долоо хоногийн эхээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилсан.
Г.Шийлэгдамбыг баривчлсны дараа МАХН-ын нөлөө бүхий эрхэм УИХ-ын гишүүн Баянсэлэнгийг АТГ-ынхан сураглаж явсан мэдээ байна. Б.Батзаяагийн араас Зам тээврийн салбарын нэлээд хүнийг барьдаггүй юм гэхэд байцаалтад дуудах тухай ч дуулдаж л байна.
Сүүлийн хэдэн жил дугаар хорооны Дугар гуай ч барагцаалаад байсан төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэрэг захаасаа задарч эхэлж байгаа юм биш байгаа.
УИХ, намууд дахь фракц бүлэглэл гэдэг чухамдаа улс эх орон, ард түмний хөгжил цэцэглэл, сайн сайхны төлөө биш зөвхөн хувийн эрх ашиг, мөнгөний төлөөх өрсөлдөөн болж энэ төрийн хамгийн том албан тушаалаас эхлээд хамгийн бага ширээ сандлын төлөө улайран зүтгэцгээх нь ердөө л “албан тушаал дагаж мөнгө, хөрөнгө” гэсэн уриан дор байсан нь хэнд ч нууц биш.
Чухамдаа шударга бусаар, төрийн нэр барьж ард түмний хөрөнгөнд гар дүрсэн бүхнийг барина гэвэл төрийн шар ордон хоосорч, яамдын байшин эзгүйрэн, аймаг сумын засаг даргын контор эль хуль болон, хороо багийн албан тасалгаанууд хонхойгоод явчихна.
Саявтар өршөөлийн хууль баталж байж гэмээнэ 2500 хоригдлоо сулласан монголын шоронгуудад ч өрөө тасалгаа ор хөнжил хүрэлцэхгүй.
Чухам АТГ хэр шударгаар, хуулийн дор ажиллаж байна гэдэг л шалгуур болно.
Ард түмний хөрөнгөнөөс 25 жил залгичихаад гэмгүй царайлан “Эх орны төлөө” хэмээн цээжээ дэлдээд явж байгаа хүн өчнөөнөөрөө байхад хууль хяналтынхан 25 жил амаа үдүүлсэн мэт суусан нь яагаад гэнэт задрав. Сонгууль дөхөөд ирэхээр аль нэгэн нам улс төрийн хүчин замаа цэвэрлэх гэж байгаа юм биш байгаа.
Эсвэл үнэхээр төр нь төр шиг, хуулиа сахиж дагаж мөрдөж эхэлж байна уу.
Хүн бүр хуулийн дор эрх тэгш гэдэг зарчим өнөөдөр манай өмнөд хөршид л бодитой байна. Си Зиньпин дарга нь авлига албан тушалын хэрэгтэй тэмцэж эхэлснээр энэ улсад сүүлийн таван жилд 150 гаруй мянган хүнийг энэ хэргийн улмаас баривчлаад байгаа. БНХАУ-ын Ерөнхий прокурорын мэдээлснээр 66 мянгаас цөөнгүй албан тушаалтныг авлига авсны төлөө шоронд суулгасан бол 23 орчим мянган хүнийг албан тушаалтнуудад авлига өгсөн хэмээн шийтгэсэн байдаг.
Ердөө хоёр хоногийн өмнө гэхэд л хятадын томоохон банкны нэг Agricultural Bank of China-ийн ерөнхийлөгчийг баривчилсан мэдээ байна.
Өнгөрсөн оны сүүлчээр хятадын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд байсан Жоу Юнканыг бас авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан.
Авлигын хэрэг гэдэг хэн нэгэн зүгээр нэг архи уучихаад гудамжинд таарсан хүнийг зодоод, хэдэн төгрийг нь авчихтай адил хэрэг бус. Ялангуяа нам, улс төр, фракц бүлэглэл хэмээн талцаж бие биеэ өөд нь татдаг болсон цагт бүхэл бүтэн сүлжээ болон хэрчихсэн байгаа. Намын нэрээр дээрээсээ доош анхан шатны нэгж хүртэл салаа салбар болж авлига, ашиг орлогоосоо дээдэстээ хувь хүртээн сандал суудлаа хадгалдаг нь улстөрийн аль ч намын дотоод арга барил.
Ухаандаа Г.Шийлэгдамба авлигад авсан гээд байгаа мөнгөнийхөө хэдэн хувийг нь өөрөө авч, хэдэн хувийг нь өндөр албан тушаалд хүргэсэн намдаа өгөх байсан бол.
Авлигачид энэ бүхий л булайгаа нуун далдалж, ард түмний шударга хараанаас хол, хуулиас гадуур байхын тулд аль болох өндөр ширээ сандал руу үхэн хатан зүтгэж байгаа.
Чухамдаа авлига гэдэг сул ороод ирдэг амтат бялуу нь өнөөдөр “эх орон, ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа” манай “шударга” улстөрчдийг танигдахгүй болтол нь өөрчилж чадсан. Тэд ийм амтат бялууны төлөө энэ улс орныг, газар шороо, хүн ардтай нь худалдаж чадна. Энэ нь ч захаасаа илэрч хууль хяналтынхан заримыг нь шалгаж тогтоосон ч нам, төр, УИХ гэдэг хаалт бамбайны цаана амар жимэр суугаад “авлигынхаа” ажлыг үргэлжлүүлсээр байгаа.
Хэдэн зуун тэрбум төгрөгийг олон арван дансаар гүйлгэж, улсын ажил хийсэн хүнийг авлига өг хэмээн дарамталж байсныг нь хуулийн байгууллага тогтоочихоод байхад “миний эхнэр сайхан торт хийдэг билээ” гээд л УИХ-ын дугуй зааланд томроод суугаа хүн цаана чинь байж л байна.
Мөн л МАН-ын том түшмэл асан Д.Сугар гуай ТӨХ-ны дарга байхдаа нисэхийнхэнтэй нийлж бужигнуулж, харь гүрэнд харш сууцтай болсон нь илэрчихээд байхад л намынхаа ивээлд, ҮХЦ гэдэг бамбайн ард чимээгүйхэн суугаад үйл хэргээ үргэлжлүүлж л байгаа.
УИХ гэдэг чухамдаа авлигачдын, хуулиас зугтаан амар жимэр нуугдаж болох ганц найдвартай газар. Яагаад гэвэл тэнд мөн л авлигачид, өөрсдийнх нь хамсаатан, сүлжээнийх нь нэг хэсэг байдаг болохоор илэрсэн нэгнийгээ хайрлахаасаа илүүтэй, энэ золиг баригдвал биднийгээ хэлчихэж юу магад гээд өмгөөлж хамгаалаад байгаа гэдгийг олон түмэн мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
АТГ үнэхээр авлигачидтай тэмцье гээд монгол орныг авлигаас цэвэрлэхээр шийдээд тэмцлээ эхэлж байгаа бол хаа байна хэмээн эрж хайгаад амьд цэцэг, чихрийн цуглуулга, ил захидал өгдөг авдаг энэ тэр гэж эмнэлэг сургуулиар шагайх биш зүгээр л төрийн ордноос эхэлчих.
Зүгээр л том том тул тэнд чинь бөөн цөөнөөрөө байж байгаа. Авлигатай тэмцэж болдог, авлигачид хуулийн өмнө хариуцлага хүлээдэг, төр нь авлигачидгүй байж болдог эсэхийг энэ ард түмэн хармаар байна шүү дээ. Харж л байя.
Ой гутаж ухмээр улсууд ч их ба аа монгол улсын улс торд монголыг хогжуулж ард тумнийг жаргаах гэж бус зовхон авилга авч албан тушаал авч тендер албан тушаал зарж монго хийх гэсэн улс л бидний дээр уран гоеоор худал хуурмаг хэзээ ч бутэхгуй том том юм гарч эзэн сууж авах болж огвол олон жил эзэн суух дур хусэлтэй оодгуй муу улсууд л бх юм даа
авилгачдаас салах цаг болсон, энэ бол нийгмийн захиалга
Хэдэн зуун тэрбум төгрөгийг олон арван дансаар гүйлгэж, улсын ажил хийсэн хүнийг авлига өг хэмээн дарамталж байсныг нь хуулийн байгууллага тогтоочихоод байхад “миний эхнэр сайхан торт хийдэг билээ” гээд л УИХ-ын дугуй зааланд томроод суугаа хүн цаана чинь байж л байна. Мөн л МАН-ын том түшмэл асан Д.Сугар гуай ТӨХ-ны дарга байхдаа нисэхийнхэнтэй нийлж бужигнуулж, харь гүрэнд харш сууцтай болсон нь илэрчихээд байхад л намынхаа ивээлд, ҮХЦ гэдэг бамбайн ард чимээгүйхэн суугаад үйл хэргээ үргэлжлүүлж л байгаа. УИХ гэдэг чухамдаа авлигачдын, хуулиас зугтаан амар жимэр нуугдаж болох ганц найдвартай газар. Яагаад гэвэл тэнд мөн л авлигачид, өөрсдийнх нь хамсаатан, сүлжээнийх нь нэг хэсэг байдаг болохоор илэрсэн нэгнийгээ хайрлахаасаа илүүтэй, энэ золиг баригдвал биднийгээ хэлчихэж юу магад гээд өмгөөлж хамгаалаад байгаа гэдгийг олон түмэн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. АТГ үнэхээр авлигачидтай тэмцье гээд монгол орныг авлигаас цэвэрлэхээр шийдээд тэмцлээ эхэлж байгаа бол хаа байна хэмээн эрж хайгаад амьд цэцэг, чихрийн цуглуулга, ил захидал өгдөг авдаг энэ тэр гэж эмнэлэг сургуулиар шагайх биш зүгээр л төрийн ордноос эхэлчих. Зүгээр л том том тул тэнд чинь бөөн цөөнөөрөө байж байгаа. Авлигатай тэмцэж болдог, авлигачид хуулийн өмнө хариуцлага хүлээдэг, төр нь авлигачидгүй байж болдог эсэхийг энэ ард түмэн хармаар байна шүү дээ. Харж л байя. ЁСТОЙ АРД ТҮМНИЙ САНАСАН БОДСОНЫГ БИЧСЭН БАЙНА.ХАРЖ Л БАЙЯ ШУДРАГА ЁС ЯЛАХ БОЛТУГАЙ.
Өршөөлийн хуулиар суларах гэж байгаа шоронг авилагчид дүүргэх гэж байгаа юм байна л даа. Зөв шүү, шударга байна
Уг нь чадах л ёстой, гэхдээ Монголын төр эзэнгүй л болох байхдаа. Нөгөө талд нь АТГ гэсэн эднийхээ хараанд байгаа л даа
эцсийг нь үзээсэй автлга авдаг хүмүүсийг хашраагаасай
Жирийн иргэний үг: МАНАН хоорондоо сайтар алалцах тусам Авилгал авалт багасна. Харин хөнжил түрийндээ орох тусам Авилгалийг нуун дарагдуулна. Авилгал авсан хэрэгтнийг шалгаж байгаа нь сайн хэрэг, дараа нь нөгөө нам нь гарч ирээд Гөлөгөө яалаа гэдэг шиг авилгал авсан нөхдүүдийг нь шоронд чихээд эхэлнэ. Эцсийн дүнд Авилгалчид буурна.
За АТГ-д жинхэнэ авилгалчдын талаар зөвлөгөө өгье. Ц.Элбэгдорж, газарчин М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Мөнхбаяр, Ц.Сандуй, уурхайчин С.Баяр,Сү. Батболд, С.Баярцогт даатгалчин С.Эрдэнэ, ***** Э.Бат-Үүл гээд явна даа.Наад муу Батзаяа, Шийлэгдамба чинь юу ч биш. Аан тэр тэтгэвэрийн хулгайчид бас байна

Алтанхуяг, женко, Дэнзэн гээд бүгдийг нь шалгаж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Сүүлд нь тэр Эрдэнэчимэг, З. Энхболд нар ч асар их нотой доо.
эмч нар 2000 төг набор авдаг АТГ шалга
эмч нар 2000 төг набор авдаг АТГ шалга
bayartsogtiig avch uldeed baigaa ni ene baiguulag zahialgaar uureg guitsetgej baigaagii ni l shinj.

АТГ эхэлсэн бол дуусга......МАН, АН-ын томцуул бүгд сууна л даа
Ireh songuuld ardchilsan nam unahaar LU Bold terguutei zarim nohod shoronruu alhaad marsh.
Neg nam olon jil tor barij baisny gai MAH avligachid toriin tolgoid dandaa suuna gej bodsony gai.
Чадья гэвэл чадна ? Замд улс нэртэй хулгайч нар дарамтлахгуй бол ? Хулгайч харх нартаа улс торчдын хайртай гэдэг нь Алтанхуяг гуай Гансухэд , Женко гэхэд л Батзаяа лдаа хайр зарлана ард тумэндээ адрага шиг

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ баривчилжээ. Түүнийг авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан гэж зарим нь бичиж байна. Үүний өмнө ердөө долоо хоногийн эхээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилсан.
Г.Шийлэгдамбыг баривчлсны дараа МАХН-ын нөлөө бүхий эрхэм УИХ-ын гишүүн Баянсэлэнгийг АТГ-ынхан сураглаж явсан мэдээ байна. Б.Батзаяагийн араас Зам тээврийн салбарын нэлээд хүнийг барьдаггүй юм гэхэд байцаалтад дуудах тухай ч дуулдаж л байна.
Сүүлийн хэдэн жил дугаар хорооны Дугар гуай ч барагцаалаад байсан төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэрэг захаасаа задарч эхэлж байгаа юм биш байгаа.
УИХ, намууд дахь фракц бүлэглэл гэдэг чухамдаа улс эх орон, ард түмний хөгжил цэцэглэл, сайн сайхны төлөө биш зөвхөн хувийн эрх ашиг, мөнгөний төлөөх өрсөлдөөн болж энэ төрийн хамгийн том албан тушаалаас эхлээд хамгийн бага ширээ сандлын төлөө улайран зүтгэцгээх нь ердөө л “албан тушаал дагаж мөнгө, хөрөнгө” гэсэн уриан дор байсан нь хэнд ч нууц биш.
Чухамдаа шударга бусаар, төрийн нэр барьж ард түмний хөрөнгөнд гар дүрсэн бүхнийг барина гэвэл төрийн шар ордон хоосорч, яамдын байшин эзгүйрэн, аймаг сумын засаг даргын контор эль хуль болон, хороо багийн албан тасалгаанууд хонхойгоод явчихна.
Саявтар өршөөлийн хууль баталж байж гэмээнэ 2500 хоригдлоо сулласан монголын шоронгуудад ч өрөө тасалгаа ор хөнжил хүрэлцэхгүй.
Чухам АТГ хэр шударгаар, хуулийн дор ажиллаж байна гэдэг л шалгуур болно.
Ард түмний хөрөнгөнөөс 25 жил залгичихаад гэмгүй царайлан “Эх орны төлөө” хэмээн цээжээ дэлдээд явж байгаа хүн өчнөөнөөрөө байхад хууль хяналтынхан 25 жил амаа үдүүлсэн мэт суусан нь яагаад гэнэт задрав. Сонгууль дөхөөд ирэхээр аль нэгэн нам улс төрийн хүчин замаа цэвэрлэх гэж байгаа юм биш байгаа.
Эсвэл үнэхээр төр нь төр шиг, хуулиа сахиж дагаж мөрдөж эхэлж байна уу.
Хүн бүр хуулийн дор эрх тэгш гэдэг зарчим өнөөдөр манай өмнөд хөршид л бодитой байна. Си Зиньпин дарга нь авлига албан тушалын хэрэгтэй тэмцэж эхэлснээр энэ улсад сүүлийн таван жилд 150 гаруй мянган хүнийг энэ хэргийн улмаас баривчлаад байгаа. БНХАУ-ын Ерөнхий прокурорын мэдээлснээр 66 мянгаас цөөнгүй албан тушаалтныг авлига авсны төлөө шоронд суулгасан бол 23 орчим мянган хүнийг албан тушаалтнуудад авлига өгсөн хэмээн шийтгэсэн байдаг.
Ердөө хоёр хоногийн өмнө гэхэд л хятадын томоохон банкны нэг Agricultural Bank of China-ийн ерөнхийлөгчийг баривчилсан мэдээ байна.
Өнгөрсөн оны сүүлчээр хятадын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд байсан Жоу Юнканыг бас авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан.
Авлигын хэрэг гэдэг хэн нэгэн зүгээр нэг архи уучихаад гудамжинд таарсан хүнийг зодоод, хэдэн төгрийг нь авчихтай адил хэрэг бус. Ялангуяа нам, улс төр, фракц бүлэглэл хэмээн талцаж бие биеэ өөд нь татдаг болсон цагт бүхэл бүтэн сүлжээ болон хэрчихсэн байгаа. Намын нэрээр дээрээсээ доош анхан шатны нэгж хүртэл салаа салбар болж авлига, ашиг орлогоосоо дээдэстээ хувь хүртээн сандал суудлаа хадгалдаг нь улстөрийн аль ч намын дотоод арга барил.
Ухаандаа Г.Шийлэгдамба авлигад авсан гээд байгаа мөнгөнийхөө хэдэн хувийг нь өөрөө авч, хэдэн хувийг нь өндөр албан тушаалд хүргэсэн намдаа өгөх байсан бол.
Авлигачид энэ бүхий л булайгаа нуун далдалж, ард түмний шударга хараанаас хол, хуулиас гадуур байхын тулд аль болох өндөр ширээ сандал руу үхэн хатан зүтгэж байгаа.
Чухамдаа авлига гэдэг сул ороод ирдэг амтат бялуу нь өнөөдөр “эх орон, ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа” манай “шударга” улстөрчдийг танигдахгүй болтол нь өөрчилж чадсан. Тэд ийм амтат бялууны төлөө энэ улс орныг, газар шороо, хүн ардтай нь худалдаж чадна. Энэ нь ч захаасаа илэрч хууль хяналтынхан заримыг нь шалгаж тогтоосон ч нам, төр, УИХ гэдэг хаалт бамбайны цаана амар жимэр суугаад “авлигынхаа” ажлыг үргэлжлүүлсээр байгаа.
Хэдэн зуун тэрбум төгрөгийг олон арван дансаар гүйлгэж, улсын ажил хийсэн хүнийг авлига өг хэмээн дарамталж байсныг нь хуулийн байгууллага тогтоочихоод байхад “миний эхнэр сайхан торт хийдэг билээ” гээд л УИХ-ын дугуй зааланд томроод суугаа хүн цаана чинь байж л байна.
Мөн л МАН-ын том түшмэл асан Д.Сугар гуай ТӨХ-ны дарга байхдаа нисэхийнхэнтэй нийлж бужигнуулж, харь гүрэнд харш сууцтай болсон нь илэрчихээд байхад л намынхаа ивээлд, ҮХЦ гэдэг бамбайн ард чимээгүйхэн суугаад үйл хэргээ үргэлжлүүлж л байгаа.
УИХ гэдэг чухамдаа авлигачдын, хуулиас зугтаан амар жимэр нуугдаж болох ганц найдвартай газар. Яагаад гэвэл тэнд мөн л авлигачид, өөрсдийнх нь хамсаатан, сүлжээнийх нь нэг хэсэг байдаг болохоор илэрсэн нэгнийгээ хайрлахаасаа илүүтэй, энэ золиг баригдвал биднийгээ хэлчихэж юу магад гээд өмгөөлж хамгаалаад байгаа гэдгийг олон түмэн мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
АТГ үнэхээр авлигачидтай тэмцье гээд монгол орныг авлигаас цэвэрлэхээр шийдээд тэмцлээ эхэлж байгаа бол хаа байна хэмээн эрж хайгаад амьд цэцэг, чихрийн цуглуулга, ил захидал өгдөг авдаг энэ тэр гэж эмнэлэг сургуулиар шагайх биш зүгээр л төрийн ордноос эхэлчих.
Зүгээр л том том тул тэнд чинь бөөн цөөнөөрөө байж байгаа. Авлигатай тэмцэж болдог, авлигачид хуулийн өмнө хариуцлага хүлээдэг, төр нь авлигачидгүй байж болдог эсэхийг энэ ард түмэн хармаар байна шүү дээ. Харж л байя.
0 Сэтгэгдэл
2015.12.23
2015.11.06
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05
2015.11.05