Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө "Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцов Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан Од”, “Алтан Очир” гялалзана “Олон улсын хуванцрын гэрээ”- нд нэгдэх нь Монгол Улсын хувьд том боломж
Задгай театр - Монголын сайхан орон

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт Их газрын чулууны дэргэд морин хуурч, уртын дуучдын “Байгалийн задгай театр” байдаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 километр, Говь-Угтаал сумаас баруун урагш 40 километрийн зайд байрлах баруун зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий өндөр хадан хясаануудаар хүрээлэгдэж, урд хэсгээрээ задгай ам байдалтайгаар оршдог.

Тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь 9 метр бөгөөд газраас дээш 1 метр 40 сантиметр. Тайзны урд хэсэгт үзэгчдийн зориулалт бүхий талбайг засаж дээр нь асар байрлуулсан. Мөн 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ. Энэхүү цогцолбор дээр “Уяхан замбуу тивийн наран” хүндэтгэлийн тоглолт ба олон улсын бага наадмыг зохион байгуулахад Монгол, Хятад, Япон, Америк зэрэг орны уран бүтээлчид оролцжээ. Мөн “Туурайн төвөргөөн 2007” олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны олон улсын уралдааныг хүртэл зохион байгуулжээ. Энэхүү байгалийн задгай театр нь дуу хуурын өлгий Дундговь нутгийн үндэсний уламжлалт урлаг болсон морин хуур, уртын дууны дундаршгүй өв санг хойч үедээ үлгэрлэн үлдээх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий газар ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан