Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Шийлэгдамбын араас З.Баянсэлэнгийг баривчлах уу

Өчигдөр орой 22.50 цагийн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийдэгдамбыг АТГ-аас баривчилсан тухай мэдээлэл түгсэн. Намын нөхөд нь ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд түүнийг авлигын хэргээр саатуулан баривчилсан гэх мэдээлэл байсан. Энэ тухай МАХН-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамьяан “Шийлэгдамба сайдын асуудлаар АТГ-д ирлээ. Энд байхгүй, ШШЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид байгаа гэв. Тэнд харин очоогүй. Нууц шоронтой болчихож. Эсвэл алга болчихож. 02.00 цагт? гэж бичсэн байгаа юм. Үүнээс харвал Г.Шийлэгдамба сайдын 4 цагийн турш хааш нь аваад явчихсан хэрэг вэ. Ямар ч байсан удахгүй сайдын сураг гарах биз. Г.Шийлэгдамба эмнэлгийн дарга нарыг хална хэмээн сүрдүүлж авлига авсан гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Түүнийг туслах, жолооч гээд хамгийн ойр хүмүүстэй нь хамт баривчилсан бололтой.

Сонирхолтой нь АТГ-аас МАХН-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг яаман дээр очиж сурагласан гэнэ.

0 Сэтгэгдэл
Намбар, эби, тулга, з, алтанхуяг зэрэг нөхдүүдийн өөр хоорондын бизнесийн дайн АНыг самраад дуусгалаа. Нам нь бужигнаад учраа олохгүй болохоор ард түмнийг хөлдөө чирж байна. Улс орноо боддогүй новшнуудыг бүгдийг нь илчлэх хэрэгтэй
Ард түмнийг сөхрүүлж үгээгүй ядуу болгож байгаа луйварчид эргээд ***** хүрч байгаан. Монголчууд өдөр болгон энэ луйварчдыг муу хэлдэг болохоор тэднийг тэнгэр гэсгээж байгаа нь тэр. Луйварчдыг өвөг дээдсийн сүнс харж л байгаа. Үр хойчийг нь хэрхэн дарамталж байгааг зүгээр харж суухгүй дээ.
За толгойг нь тасдаагүй цагт сүүл бол эргээд л ургадаг жамтай даа
зөв өө. хэн дуртай нь сайд дарга хийгээд төсвийн мөнгө хусаад авилга аваад байж таарахгүй. хүний өөрийн гэлтгүй бариад хорид ялла.
Авилгач, луйварчин, хулгайчдыг бүгдийг устгах хэрэгтэй.
Энхбаярын намын бүтэц мөн л дөө. Энрдэнэжамяаан,Баасанхүү,Баянсэлэнгэ гэх мэт
энэ бугшсан луйварчдыг цочроож нэг цэвэрлэгээ явуулах цаг нь болсоон
махны машин ч ажиллаж эхэллээ дээ
Хамгийн их уншсан