Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын дасгалжуулагч авлигын хэргээр ял авав

Хятадын хөл бөмбөгийн лигийн экс дасгалжуулагч хахуулийн хэргээр 10 жил хорих ял авлаа. Дасгалжуулагч Нань Ён шүүгчээр ажиллаж байх хугацаандаа 17 удаа авлига, хээл хахуулийн  хэрэгт орооцолдсон тул хорих ялаас гадна 200 мянган юаний торгууль ногдуулжээ. Харин дасгалжуулагч Ши Ялоны хувьд 900 мянган юаниар үнэлэгдэх хувийн өмч хөрөнгөө улсад хураалгах шийтгэл  хүлээсэн ч байцаагдах явцдаа дарамт шахалтад автсанаас болж хэргээ хүчээр хүлээсэн гэж сүүлд нь мэдэгдсэн байна. Тиймээс түүний шүүх хурал хойшлогдоод байгаа аж.
Дээрх дасгалжуулагчдаас гадна Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан Хятадын шүүгч Ли Жан 128 мянган ам.долларын хахууль авч, долоон тоглолтын үр дүнд нөлөөлсөн хэргээр өнгөрсөн хоёрдугаар сард ял авч байсан юм.

М.Мягмарцэрэн

0 Сэтгэгдэл
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
Хамгийн их уншсан