Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Байгалмаа: Ардчиллын үүд үргэлж нээлттэй байдаг

Б.БИЛГҮҮН

Монгол оронд Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн хувьсгалыг эхлүүлж, өдгөө ардчилсан нийгмийн манаанд зогсч буй МоАХ 25 жилийнхээ ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж, ирэх сард ойн хаалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Харин өчигдөр МоАХ-ны гишүүд, Ардчиллын ордонд цугларч, үйл ажиллагаанд нь санхүүгийн болон бусад хандив туслалцаа үзүүлсэн гишүүн, дэмжигчдэдээ “алтан” гэрэгэ бүхий өргөмжлөл гардууллаа. Хэдийгээр МоАХ нь монголын өнцөг булан бүрт салбартай, хамгийн том төрийн бус байгууллага хэдий ч, байнгын орлогогүй, ашгийн бус байгууллага юм. Иймд өдийг хүртэл ардчилсан хувьсгалд гар бие оролцож, ардчилсан нийгмийн манаанд зогсож байдаг олон мянган дэмжигчдийнхээ хандив, тусламжаар өдөр тутмынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлдэг билээ. Энэ нь ч аливаа улс төрийн хүчин, улстөрч, гаднын нөлөөллөөс ангид байж, эхнээс нь босголцсон нийгмээ хар буруугүй сахин хамгаалахад нөлөөлдөг гэж МоАХ-ны партизанууд ярьдаг юм.

Хэдийгээр тэд өөрсдийн “орон гэр” болсон Ардчиллын ордон, МоАХ-доо тус хүргэсний төлөө хариу нэхдэггүй ч МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд тэднийг урамшуулж, үнэлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ингээд өчигдөр МоАХ-ны хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Барилга хот байгуулалтын дэд сайд асан, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар юун түрүүнд 36 хүнд талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.

Энэ үеэр Г.Байгалмаа “МоАХ тогтмол орлогогүй байгууллага. Гэхдээ гишүүд дэмжигчидээр хэзээ ч дутагдаж байгаагүй. Та бүгдийн хүч, хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл МоАХ-ны байр өдрөөс өдөрт өнгө нэмж, үйл ажиллагаа нь өргөжсөөр байна. Хэдийгээр би Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж, хэсэг хугацаанд МоАХ-ны ажлаас хөндийрсөн ч үлдсэн хамт олон маань албаа сахиж, үйл ажиллагааг тасалдуулалгүй маш сайн ажилласан. Энэ бүхэн ч гэсэн МоАХ-ны гишүүн, дэмжигч та бүгдийн оруулсан хувь нэмэртэй шууд холбоотой. Харин би өнөөдөр улс төрийн ажлаа өгч МоАХ-ноос надад оноосон Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилдаа тууштай орох гэж байна. Та бүхний сэтгэл зүрхийг алдахгүйгээр сайн ажиллах болно. Ардчиллын үүд үргэлж нээлттэй байгаа шүү” гэлээ.

Ёслолын ажиллагааны үеэр Ш.Адьшаа, Т.Найманжин, Д.Даваа­сүрэн, Д.Хашхуяг, Д.Адилбиш, Д.Батбилэг, Б.Чулуудай, Б.Хишиг­бат, “Баганат өргөө” ХХК, Н.Жаргалсайхан, Д.Баяраа, Б.Бадрал, Я.Байгалмаа, Б.Алтангэрэл, Х.Хү­рэлсүх, Ц.Болдбаатар, Б.Бат­цэцэг, С.Мөнхжаргал, Х.Чинзориг, С.Эрдэнэцэцэг, Д.Цэвэлмаа, Ц.На­рангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Л.Энхбат, Д.Бямбажав, Д.Нанзаддорж, Б.Мэд­рээ, Б.Үрэл, Н.Нямгарав, Д.Пүрэвсүрэн, Х.Баттуул, До.Ганболд, М.Төмөртогоо, А.Гансүх, Н.Пунцаг гэсэн 36 хүнд өргөмжлөл гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан