Биби ба Полди хэмээх энэ хоёр яст мэлхий ихэнх хүний насалдагаас урт удаан он жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Тэд хоёулаа 115 настай, бие биеэ төрснөөс нь хойш мэддэг. Тиймдээ ч Австрийн Клагенфурт хотын амьтны хүрээлэнд хамтдаа амьдарсаар, ямар ч хосын хамтдаа өнгөрүүлж чадаагүй урт удаан хугацааг ардаа орхижээ. Гэтэл 100 гаруй жил ханилсны эцэст хосууд хоёр тийшээ болж байгааг амьтны хүрээлэнгийнхэн ажиглах болжээ. Учир нь, хосуудын нэг Бибигийн зан ааш өөрчлөгдсөн гэнэ. Сүүлийн хэдэн долоо хоногт Биби хамтрагч руугаа ихээр дайрч, хуягийг нь хазах болжээ. Яст мэлхийн жин нь 220 паунд байдаг учир хэрэв тэдний уур бухимдал нь хэтэрвэл нэгнийгээ үгүй хийж ч магадгүй гэж амьтны хүрээлэнгийнхэн болгоомжилж, харж хандаж байгаа гэнэ.