Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад паспорт бүрийг шууд солихгүй

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд "гадаад паспортыг солих гэж байна, хэн нэгний бизнес яваад эхэллээ" гэх зэргээр яриа гарах болсон. Энэ дагуу УБЕГ-аас иргэдийн гадаад паспортыг ирэх оноос шинэчлэхээр болсныг лавлахад уг мэдээллийг үнэн гэсэн хариу өглөө.

Гэхдээ гадаад паспортыг шинэчлэхдээ иргэдийн одоогийн хэрэглэж байгааг нь хүчингүй болгож солихгүй аж. Харин паспортын хугацаа нь дуусвал солихдоо тусгай чип, нууцлалтай болгон шинэчилж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлх юм байна. Монголчууд 1935 оноос албан ёсны гадаад паспорт ашиглаж эхэлсэн түүхтэй юм. Энэ хугацаанд гадаад паспортын загвар цөөнгүй өөрчлөгдсөн боловч өндөр нууцлалтай, тусгай чиптэй байсангүй. Одоогийн шинэчлэлээр ийм өөрчлөлт хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан