Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав

Өнөө, маргааш цаг агаарын байдлаас шалтгаалан шуурганд уруудах, орон нутгийн замд саатаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн эрс сэрүүсч, салхины хурд 18-20 м/сек хүрч ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул иргэд, тээвэрчид, малчдыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан