Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Батхүү, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нар өршөөгдөнө

Өршөөлийн хуулийн гадна үлдсэн Н.Энхбаяр Засгийн газрыг тараах, УИХ-ын ээлжит сонгуульд намаа хатгаж эхэллээ. Мөн Өршөөлийн хуулийн батлагдсан өдрийн маргааш өдөр нь нэгэн цагт Х.Баттулгын бие хамгаалагч явсан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газраас баривчиллаа.


Өршөөлөөс өршөөлийн хооронд өрнөсөн олон олон хэргийн эзэн холбогдогчид чөлөөтэй болж, зарим нь ч аз дутаж шоронд үлдэж буй. Тухайлбал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын хэрэг өршөөгдсөнгүй.

Тэгвэл “Жаст”- группийн ерөнхийлөгч Ш.Батхүү Эрүүгийн хуулиар бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэг хүлээгээд байсан нь өршөөгдөж байна. Мөн МИАТ компанийн экс захирлууд болох Б.Эрдэнбилэгт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, “Монголиан Эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурь тогтох нар өршөөгдөхөөр болжээ.

http://time.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан