Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Т.Оюунчимэг: Батлан даалтын сан эх үүсвэрийнхээ 37 хувийг ашиглаад байна

Т.ЖАНЦАН

 Батлан даалтын сангийн Төлөвлөлт судалгаа, эрсдэлийн удирдлагын газрын дарга Т.Оюунчимэгтэй тус сангийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Зээл хүссэн ч банкны барьцаа хөрөнгө дутсан, байхгүй зэрэг шалтгаанаар авч чаддагггүй жижиг дунд үйлдвэрлэгчид олон. Танай сан одоогоор хэдий хэмжээний зээлд батлан даалт гаргаад байна вэ?
-Батлан даалтын сан бол санхүүгийн нэг чухал үйлчилгээ. Өнөөдөр зах зээл дээр манайх өөрийн байр сууриа олсон. Бид гурван жилийн хугацаанд бүх аймаг, Улаанбаатар хотын 400 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид батлан даалт гаргаж өгсөн. Тэднийг нийт 70 орчим тэрбум төгрөгийн зээл авхад нь 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж дэмжлэг үзүүллээ. Батлан даалтын хэмжээ жил бүр өсч байна. Дэлхийн бусад орны Батлан даалтын сангийн жишгийг харвал нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Манай санг Ирландын Батлан даалтын сантай харьцуулбал зээлийн өсөлт хамаагүй өндөр. 

-Тэгвэл танай санд хан­даж зээлийн батлан даалт гаргуулах хүсэлт нэлээд их ирдэг байх нь. Хү­сэлт тавиад батлан даалт авч ча­дах­гүй байх тохиолдол бий юу?
-Батлан даалт авч чадахгүй байх тохиолдол бий. Жижиг дунд үйлдвэрлэгчид эхлээд банк санхүүгийн байгууллагад төслөө танилцуулж зээл хүсдэг. Тэгээд банк санхүүгийн байгууллага төсөл, бизнесийн чадавхийг судлаж үзнэ. Зээл авах шалгуурыг хангасан ч барьцаа хөрөнгө дутсан тохиолдолд манай сан түүнд дэмжлэг үзүүлнэ. Манайд банкны дүгнэлт ирнэ. Үүнд энэ жижиг дунд үйлдвэрлэгч ийм төгрөгийн зээл авах хүсэлт тавьсан. Зээлийн хорооны хурлаар оруулахад энэ хүн зээл авах боломжтой, эргэн төлөх чадамж бий гэсэн дүгнэлт гарсан ч барьцаа хөрөнгө дутлаа. Иймд хүссэн зээлийнх нь тэдэн хувьд батлан даалт гаргаж өгөөч гэсэн хүсэлт банкнаас ирдэг.

-Танай сан дээд тал нь хэдэн төгрөгийн батлан даалт гаргаж байгаа вэ?
-Монгол Улс төрийн бодлого жижиг дунд үйлдвэр­лэгчдийг дэмжиж байгаа. Манай сангийн үйл ажиллагаа энэ бодлогын нэг хэсэг. Бид хуульд заасны дагуу хүссэн зээлийнх нь 60 хүртлэх хувьд батлан даалт гаргана. Дээд тал нь 500 сая төгрөгт батлан даалт гаргаж өгөх учиртай. Жижиг дунд үйлдвэрлэгч  гэдэгт иргэн, хоршоо, нөхөрлөл, компани бүгд хамаарч байгаа. Харин уул уурхай, бооцоот болон таа­варт  тоглоом,  банк, санхүү­гийн байгууллага жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаа­рахгүй.

-Эдийн засгийн хүндрэл салбар бүрт нөлөөлж байна. Тэгвэл батлан даалт гаргуулсан зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Эдийн засгийн хүндрэ­лийн нөлөөгөөр Монгол Улсын банкны системийн зээлийн эргэн төлөлт жаахан удааширсан. Өөрөөр хэлбэл, хугацаандаа төлөхгүй, хугацаа хэтэрсэн зээл өсч байна. Сүүлийн хоёр жилд хямралын шинжтэй хүндрэл үргэлжилж байгаа. Энэ явдал манай санд ч ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ хугацаа хэтэрсэн зээлийн дундаж харьцангуй бага.

-Батлан даалт гаргах эх үүсвэр ямар хэмжээнд байна. Эх үүсвэр дутагдах асуудал гарч байна уу?
-Манай санд эх үүсвэр хангалттай. Бид Азийн хөгж­­лийн банк болон бусад сан­хүү­гийн эх үүсвэртэй хам­тарч ажиллаж буй тул ирэх онд мөнгөөр дутагдахгүй. Улсын төсвийн хөрөнгөөс манайд таван тэрбум төгрөг хуваарилж өгсөн. Бусад эх үүсвэрээс бүрдүүлж өгсөн 800 сая төгрөг бий. Хуульд манай санг өөрийн хөрөнгөөс 20 дахин илүү батлан даалт гарган өгч болно гэж зөвшөөрсөн. Санхүүгийн зохицуулах хороо манай сангийн зээлийн шаард­лага, шалгуурыг тогтоодог. Тэгээд одоогоор тус хороо өөрийн хөрөнгийг 10 дахин нэмэг­дүүлсэн хэмжээний бат­лан даалт гаргахыг зөв­шөөр­сөн байгаа. Иймд манай сан 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөө арав дахин өсгөж, 58 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах боломж бий. Одоогоор энэ эх үүсвэрийнхээ 37 хувийг ашиглаад байна. Тэгэхээр манайд батлан даалтын эх үүсвэр хангалттай байгаа юм.

-Танай сангаас батлан даалт авахад хэдий хэмжээ­ний хүү, шимтгэл төлөх ёстой вэ?
-Бид хураамж, шимтгэл авдаг. Хураамж нь үйлчилгээ­ний хөлс бөгөөд нэг удаа 10 мянган төгрөг төлнө. Шимтгэлийн хувь нь авч буй батлан даал­тын хэмжээ хугацаанаас хамаар­даг. Нэг жил хүртлэх хуга­цааны батлан даалт гаргавал нэг хувийн шимтгэл авна. Хоёр жилээс дээш хугацаатай бол гурван хувьтай тэнцэх хэм­жээ­ний шимтгэл авч байгаа. Үүнийг үйлчлүүлэгч нэг удаа л төлнө. 

-Нэг зээлдэгч дунджаар хэдэн төгрөгийн батлан даалт гаргуулж байна вэ?
-Үүнийг дунджаар тооцоход хэцүү. Учир нь авч буй зээл нь харилцан адилгүй. Харин дунджаар 3.5 жилийн хугацаатай зээл авч байна. Өөрөөр хэлбэл банкнаас авч буй зээлийн хугацаатай уялдаатай гэсэн үг. Батлан даалт авч буй жижиг дунд үйлдвэрлэгчдийн 50 хувь нь компани, 40 орчим хувь нь иргэн, 10-аад хувь нь хоршоо, нөхөрлөл байдаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан