Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Төсвөө чангалж хэтэвчээ нөхөх үү

Т.ЖАНЦАН

Монгол Улсын орлого, зарлага сүүлийн арван жилийн хугацаанд уралдан өссөн. Энэ “уралдаанд” зарлага нь түрүүлснийг хүн бүр мэднэ. Төсвийн тэнцэл жил бүр бараг нэг их наяд төгрөгөөр тасарч ирсэн. Үүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөж байв. Гэтэл 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 845 сая ам.доллар болж буурсан билээ. Энэ онд дээрх хөрөнгө оруулалтын тал нь орж ирэх тооцоо бий. Тэгэхээр төсвийн алдагдлыг нөхөх мөнгө манайд байхгүй болоод байна.

Сангийн яамны мэргэ­жилт­­нүүдийн тооцоогоор манай улсын зарлага 20 хувиар өсчээ. Төсвийн зардал ийнхүү өссөн нь уул уурхайн салбарын орлого өсч байсан жилүүдэд төрийн албан хаагчдын тоо огцом нэмэгдсэн. Энэ нь төсөв тэлэх гол үндэс болсон юм. Иймд ирэх оны төсөвт  төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж данхайсан төсвийг нь танах шаардлага зүй ёсоор тулгарлаа. Энэ талаар Сангийн сайд Б.Болор “Монгол Улсын төсөв жил бүр алдагдалтай явж ирсэн. Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсвийг дандаа 2-3 дахин нэмдэг байв. Харин ирэх оны төсвийг танаж, хасч, хэмнэж УИХ-д өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүд популизм хийж байна. Нэг байгууллагын төсвийг 10 хувиар танаж цомхотгосон төсөв  өргөн барьсан. Гэтэл олон хүн ажилгүй болох нь гэж популизм хийлээ. Засгийн газрын өргөн барьсан төсөв нэлээд өөрчлөгдөж батлагдах юм шиг байна”  гэсэн билээ. Эдийн засагчид болон Дэлхийн банк, ОУВС зэрэг олон хамтын ажиллагааны байгууллагууд  цаг үеэ мэдэрч ирэх жилийн төсвийг дор хаяж нэг их наяд төгрөгөөр танаж алдагдалгүй гаргах ёстой хэмээн анхааруулж буй. Харин энэ зөвлөгөөг УИХ-ын гишүүд хэр хүлээж авахыг харах л үлдэж байна.

Энэ он гарснаас хойш төлөвлөсөн орлого орж ирэхгүй, төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж ирлээ. Тухайбал, энэ оны хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөөгөөр 3.8 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Гэтэл аравдугаар сарын 30-ны байдлаар 2.1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ. Энэ нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтын 56 хувийг биелүүлсэн гэсэн үг. Тэгэхээр нийт хөрөнгө оруулалтын 44 хувь нь сох дутав. Одоо энэ мөнгийг олж бүрэн санхүүжүүлэх боломж байхгүй. Ирэх жилийн төсөвт дахиад хөрөнгө оруулалт хийнэ хэмээн тооцох  л үлдэж байх шиг.

Уул уурхайд голлон суурилсан манай улсын төсвийн орлого түүхий эдийн үнэ, эдийн засгийн  уналтаас шалтгаалж буурсан. Ирэх онд ч түүхий эдийн үнэ төдийлөн сэргэхгүй байх гэсэн төсөөллийг судлаачид хэлж буй. Иймд ирэх жилийн төсөвт зэс, газрын тосны орлого тэргүүлэх дүр зураг байгаа юм. Учир нь, эдгээр ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээр үнэ нь харьцангуй тогтвортой байгаа билээ. Энэ оны төсөвт түүхий эдийн үнийг хэт өөдөргөөр төсөөлсөн тул хоёр удаа тодотгол хийж алдаагаа засахад хүрэв. Төсвийн хоёр дахь тодотголд  орлого нь 6.1 их наяд төгрөг хэмээн тусгасан. Энэ нь анх батлагдсанаас нэг их наяд төгрөгөөр бууруулсан тооцоо. Гэтэл зарлага нь 7.3 их наяд төгрөг бөгөөд анх батлагдсанаас 300 тэрбум төгрөгөөр танагджээ.  
Харин ирэх жилийн төсвийн орлого 6.6 их наяд төгрөг хэмээн төсөөлсөн. Эндээс үзвэл  энэ жилийн төсвийн орлогоос 550 тэрбум төгрөгөөр илүү байна. Тэгэхдээ татварын орлого 380 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо хийжээ.  Татварын орлого ийнхүү өсөхөд ашигт малтмалын экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж үзсэн аж.  Тэгвэл ирэх жилийн төсөвт зардал нь 7.9 их наяд төгрөг. Уг зардлыг энэ жилийнхтэй харьцуулбал 576 тэрбум төгрөг буюу найман хувиар илүү төлөвлөжээ.

Манай эдийн засгийн өсөлт энэ онд 3.1 хувиар өснө. Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо бий. Ирэх жилийн улсын төсөвт эдийн засгийн өсөлт 4.1 хувиар өсөх төсөөлөл хийв. Харин төсвийн орлого найман хувиар өсч алдагдал нь ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх тооцоо бий. Харин улсын төсөвт Монгол Улсын хөгжлийн банкны зарцуулалтыг оруулан тооцвол энэ онд төсвийн алдагдал ДНБ-ий найман хувьтай тэнцэнэ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 1.9 их наяд төгрөг болох юм. Ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай тэнцэж 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарах тооцоог Дэлхийн банкнаас хийсэн байдаг. Тэгээд  ирэх жилийн улсын төсвийг цаг үе мэдэрч оновчтой батлах нь чухал хэмээн тус банк зөвлөж буй юм. Төсвөө оновчтой баталснаар илүү үр ашигтай төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж эдийн засгийн хүндэрлээс гарах гарц нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэн Дорж жилд авах цалингаа их өндрөөр төсөөлж  илүү зардал гаргахыг хүсдэггүй. Тэр сард хэдэн төгрөгийн цалин авдаг. Түүнийгээ юу юунд зарцуулах вэ гэдгээ сайн мэддэг. Харин ч зардлаа зөв төлөвлөж боломж олдвол хэдэн төгрөг хадгалахыг  хүсдэг. Улсын төсөв батлана гэдэг бол үүнтэй утга нэг зүйл.  Гэтэл улсын төсөв болохоор орлогоосоо илүүг зарцуулж ирсэн. Тухайлбал, гурван жилийн өмнө улсын төсөв орлогоосоо 17, өнгөрсөн онд ес, энэ жил найман хувиар илүү байгаа юм. Ингээд жил бүр төсөвт тодотгол хийж буй. Яахав ирээдүйг яг таг мэдэхгүй тул төсвийг тодотгож болно. Гэвч ирэх онд орлого ямар байх ерөнхий дүр зураг харагдана. Бид ч эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайн мэдэж буй. Иймд орлого өснө гэж төлөвлөдөг буруу жишиг манайд бий билээ. Энэ хэрээр төсвийн орлого дутвал түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр хайх шаардлага гарна гэсэн үг. Тэгэхээр ирэх жилийн орлого, зарлагаа сайтар тооцож алдагдалгүй байлгах нь цаг үеийн шаардлага юм. Төсөв алдагдалтай байна гэдэг нь улсын түрийвч цоорхойг гэрчилнэ. Тэгэхээр түрийвчнийхээ цоорхойг нөхөж орж ирсэн хэдэн төгрөгөө алдаж, асгахгүй байх ёстой гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого чанга байвал мөнгөний бодлогоор эдийн засаг, бизнесээ дэмжиж хямралт байдлаас гарах гарц нээгдэнэ гэж эдийн засагчид хэлж байна.

Учир нь, төсвийн бодлого сул хэвээр байвал мөнгөний бодлого чангарна. Мөнгөний бодлого чангархаар бизнесүүд амьдрах орчингүй болно. Бизнесүүд хумигдахаар төсөвт татвар төлөх, орлого төвлөрүүлэгч цөөрнө. Иймд чанга төсөв баталж байж хямралыг даван туулах юм. Цаашдаа төсвийн бодлого чанга байх нь эдийн засгийн өсөлт өндөр байх нэг нөхцөл болно.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан