Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Монголд бизнес эрхлэх орчин сайжирсан ч бэрхшээлтэй хэвээр гэлээ

Т.ЖАНЦАН

Гадаадынх ч тэр манай жижиг аж ахуйн нэгжийнхэн ч ялгаагүй Монголд бизнес эрхлэх хэцүү гэдэг. Дандаа танил тал, сайн нөхрийн буянаар ажил бүтдэг гэж ху­рал зөвлөгөөн, үзэсгэлэн ху­дал­­дааны үеэр ам уралдан ярьдаг. Тэгэхдээ төрийн байгуул­лагуудын хяналт шалгалт, хүнд суртал ихтэйг гайхна. Мөн жижиг бизнесийг дэмжих төслийн зээлүүд олдохоосоо олдохгүй нь их хэмээдэг билээ.

Тэгвэл Дэлхийн банк бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлсэн улсуудын судалгааг гарав. Өөрөөр хэлбэл “Бизнес эрхлэлт-2016 Чанар үр ашигтай байдлын үнэлгээ”-ний тайлан гарсан байна. Зүүн Ази, Номхон далайн бүс, Хонгконг, Маршалын арал, Микронези, Монгол, Сингапурт 20 хүртэлх хоногийн дотор компани үүсгэн байгуулах боломжтой болжээ. Одоо дэлхийн 132 улсад 20-иос доош хоногийн дотор компани байгуулж бизнес эхлүүлэх  нөхцөл бүрдсэн аж.
Дээрх тайланд Монгол Улс 56 дугаар байрт жагсав. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван байраар ахисан үзүүлэлт. Уг тайланд дурдсанаар бизнес эрхлэхэд хамгийн таатай орноор Сингапур шалгарав. Тус улсаас гадна бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлсэн жагсаалтын эхний 20-д Шинэ Зелланд, Дани, Өмнөд Солонгос, Хятадын Хонгконг, АНУ, Швед, Норвеги, Хятадын Тайвань, Австрали, Канад, Малайз, Эстони зэрэг орон оржээ. Тэд  дэлхийн шилдэг 20 эдийн засагтай улс гэдгээ уг тайлангаар батлаад байгаа юм. Гэвч Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутгийн эдийн засаг бүхэлдээ Европын дараа оров. Үүнээс гадна, Зүүн Ази болон Номхон Далайн бүсийн орнуудын  дийлэнх нь жижиг дунд бизнесийг зохицуулах, дэмжих орчин бүрдүүлсэн шинэчлэлт эдийн засагтаа хийх болжээ.  Бизнес Эрхлэхүй төслийн менежер Рита Рамальо “Зүүн Ази болон Номхон Далайн бүс нутагт эдийн засгийн маш олон салбар хамарсан шинэчлэл хийж байна. Үүнд шинэ бизнес эхлүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг багасгах, татварын даган мөрдөлтийг амарч­лах, санхүүжилтийн зээл авах, зах зээлийн зохи­цуу­лалтыг сайжруулах, цахил­гаан эрчим хүчний хүртээм­жийг нэмэгдүүлэх зэрэг шинэч­лэлүүд орно” гэжээ. Дээрх тайланд дурдсанаар дэлхийн бүхий л улс эдийн засагтаа шинэчлэл хийж бизнесийг дэмжих бодлого барим­талжээ. Үүн дотор Вьет­нам, Хятадын Хонконг, Индонез  эдийн засагтаа 3-5 төрлийн шинэчлэлт хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж буй юм.

Харин Монгол Улс өнгөрсөн жил хоёр шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, шинэ компанийн бүртгэхэд 11 хоног зарцуулдаг байсныг зургаа болгожээ. Гэхдээ бичиг баримт бүрдүүлэх шат дамжлага нь хэвээр хадгалагдан үлдсэн. Хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хуульд хуулийн этгээдийн бүртгэлийн алба бизнесээ эхэлж буй компанийн бүртгэлийг ажлын тав хоногт багтаан хийхээр тусгасан. Гэвч илүү төлбөр төлөх юм. Мөн зээлийн мэдээллийн сан мэдээлэл түгээж буй нь бизнес эрхлэгчдийг дахин зээл авахад тус дөхөм үзүүлж байгаа аж. Тухайлбал, харилцаа холбооны “Мобиком” компа­ни энэ оны гуравдугаар са­раас эхлэн зээлийн бүртгэлд зээ­лийн мэдээлэл өгч эхэлдэг болжээ.

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Д. Нгуен “Монгол Улс бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлүүдийг тууш­тай хийсээр ирсэн. Үүний үр дүнд сүүлийн хэдэн жилд Биз­нес Эрхлэхүй жагсаалтанд тогт­мол дээшилж байгааг харах болно” гэж хэлсэн байна.

Гэвч Монголд бизнес эрхлэхэд бэрхшээл их байгааг дараах үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, хөрөнгө оруулагчийг хамгаалах талаар хүндрэл учирдаг хэмээн уг тайланд дүгнэжээ. Үүнээс гадна эрчим хүчний хэрэглэгч болох, гэрээний хэрэгжилтийг хангах, зээл авах асуудлыг шийдэх нь хүнд байдаг аж.

Бизнес эрхлэлтийг орчин нөхцөлийн тухай уг тай­ланг  танилцуулахдаа Мон­гол Улс болон Хятадын Хонг­­­конгийг  харьцуулан тайл­­­бар­лав.  Монгол Улс биз­­нес эрхлэлтийн хялбар байд­­лаар 68  оноо авсан бол Хонгоконг  83  оноотой. Манай улс барилга барихад авах зөвшөөрлийн тоо, шат дамжлагыг бууруулсан. Гэвч тус салбарынхан бизнес эрхлэхэд хүндрэлтэй байгаагаа илэрхийлдэг. Тэгвэл Хонгконг  барилгын зөвшөөрөл авахтай холбоотой бүхий л асуудлын зохицуулалтыг сайжруулсан үнэлгээ авчээ. Хонгконг компанийн тухай шинэ хуулиар өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн тухайн компани тамгатай байх хуулийн шаардлагыг цуцалсан байна.  Тэгэхээр  шинэ компаниуд бизнес эхлүүлэхийн тулд заавал тамга худалдан авах шаардлагагүй болсон аж. Компаниа бүртгүүлэхдээ 1.5 өдрийн хугацаа зарцуулах болжээ. Мөн эрчим хүч хэрэглэх зөвшөөрөл авах шат дамжлага нь хялбар болсныг уг тайланд дурдав. Тухайлбал, бизнес эрхлэхдээ эрчим хүчинд шинээр хэрэглэгч болон холбогдох хугацааг 10 хоногоор цөөрүүлсэн байна. Ингээд дэлхийн 189 орноос эрчим хүчний хэрэглэгчийн үзүүлэл­тээр есдүгээрт жагсаж буй юм. Хонгконгод компанийн бүртгэлийн алба нь хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хариуцдаг  бөгөөд энэ оны гуравдугаар сарын 3-наас бүрэн хэмжээний цахим үйлчилгээг үзүүлэх болсон. Ингэснээр барьцааны хүүг онлайнаар бүртгүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх, цуцлах боломж бүрдсэн байна. Бизнес эрхлэгчдэд тулгардаг түгээмэл бэрхшээл бол татвар төлөлт. Тэгвэл Хонгконгод бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдлэх болж.  Тухайн компани жилд 20 мянган хонгконг доллар хүртэлх ашиг орлоготой ажиллавал татвар ногдуулах хувь хэмжээ 75 хувиар буурчээ.

1 Сэтгэгдэл
Busenes orchin saijran tusluudiig zuv unelj ireeduitei tusluudiig songoj chaddag sain expertuudiig songon beldeh heregtei.Baga zardlaar bogino hugatsaand olon zuu dahin undur ashig uguh innovatsiin patenttai tusul mini Yapon, Americtai adil tuvshind baritsaagui shuud hurungu oruuldag bolohiig 2 jil huleej bna.
Хамгийн их уншсан