Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
ГАНЦ Л УДАА АШИГЛААД ХАЯХЫН ТӨЛӨӨ 100, 100 САЯАР ЗАРЛАГАДСААР БАЙХ УУ

Ердөө өнгөрсөн долоо хоногт
БНЧехУ-ын Элчин сайд хатагтай  Ивана Гроллова манай сонинд өгсөн ярилцлагадаа “Танай улс жуулчдад зориулсан сайтыг маш сайн ажиллуулах хэрэгтэй. Нэгдсэн тодорхой мэдээлэл байхгүй учраас байгаль хамгаалагч чинь
хүртэл жуулчдыг үргээдэг” хэмээн шүүмжлэнгүй хэлсэн юм.

Ингэж хэлснийх нь дараахан хагас жилийн өмнө бид сүр дуулиан болон оролцсон “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнгийн талаар санав
Төсөв хүнд байгаа ч гэлээ Монгол Улс багагүй мөнгө зарцуулж, чадлаараа
дээр дооргүй дэмжин байж аялал жуулчлалын салбарынхан Берлинд
өргөн бүрэлдэхүүн үзэсгэлэнд оролцоод ирсэн.

Гол нь тэдний зорилго нь ирэх жилд сая жуулчин “чирч ирэх” байлаа. Тухайн
үед БОНХАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол “ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор түнш орноор оролцсон улсад ирэх жилд нь аялах жуулчдын тоо 8-20 хувь өсдөг таатай мэдээ бий. Гадаад сурталчилгаа сайн хийж байгаа болохоор Монголыг зорин ирэх жуулчдын тоо өсөх магадлалтай” хэмээн ам.бардам хэлж байсан юм. Гэхдээ энэ жилийн хувьд жуулчдын тоо 5 хувиар буурсан гэдгийг наадмын дараахан мэдээлж байсан. Ирэх жил сая жуулчин хүлээж авна гэсэн горьдлого тээгээд буй Монгол Улс 2015 онд
лав 400 мянган жуулчин чүү чай л хүлээж авсан гэдэг статистик мэдээ бий. Гол нь хоёр жуулчин тутмын нэг нь хятад гэсэн тоо байгааг энд бас онцлох хэрэгтэй биз. Энэ удаад сурталчилгаа гэгч зүйлийн талаар онцолмоор байгаа юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны шилэн дансыг сонирхвол “Ай Ти Би Берлин -2015” үзэсгэлэнд Монгол Улс ямар их ач холбогдол өгч байсныг харж болно. Энэхүү үзэсгэлэн зохион байгуулагчаар
ажилласан “Аялал жуулчлал-Ирээдүй” төрийн бус байгууллагад 2015 оны нэгдүгээр сарын 29- нд үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын төлбөр болгон
1,729,000,000 буюу 1,7 тэрбум төгрөг зарлагадсан байгаа юм. Ингээд хоёрдугаар
сарын 24-ний өдөр 349,817 сая, хоёрдугаар сарын 26-нд 879,393 сая болон 1,74
тэрбумын гарлага гарсныг харж болно. Нэг өдөрт гарсан зарлагыг тус тусад нь авч үзэх үү, нийтэд нь харах уу гэдгийг мэдээж тухайн яамнаас асуух шаардлагатай болох биз.

Ямар ч байсан ийм хэмжээний зарлага гарах нь гарчээ. Ингээд гуравдугаар сарын 3-8-нд аялал жуулчлалынхан Берлинд Монголоо сурталчилж ажилласан. Энэ үеэр сурталчилгааны хэвлэлээс гадна www.mongolia.travel цахим хуудас ажиллуулсан. Дэлхий нийтээр цахим сэтгүүлзүйд анхаарал хандуулж байгаа өнөө үед сурталчилгааны хамгийн тохиромжтой хэлбэр ч мөн цахим болчихсон гэдгийг дээр дооргүй сайн мэддэг болсон. Гэвч дэлхийн томоохон үзэсгэлэнд зориулсан цахим хуудас маань ядмаг мэдээлэлтэй байгаа талаар бид өмнө нь хөндөж байсан билээ. Яамны шилэн данснаас харвал 78 сая төгрөгөөр
хийсэн энэхүү хуудаснаас Монголын тухай хаа сайгүй байдаг нийтлэг, түгээмэл
мэдээллийг л олж харж болох. Харамсалтай нь мэдээ гэсэн цэсэнд ердөө наадмын тухай хуучирсан ганцхан мэдээлэл англи хэл дээр хөрвүүлэн
тавьсан байсан юм. Тухайн үед” Ай Ти Би Берлин 2015” үзэсгэлэнд Монголчууд хэрхэн оролцож байгааг сонирхохоор хэд хэдэн удаа энэхүү хуудсаар
“зочилсон”. Харамсалтай нь энэхүү үзэсгэлэнд зориулан гаргасан “Мongolia Nomadic by Nature” хэмээх сурталчилгааны сэтгүүлийн нүүрэнд “байрласан” цахим хуудас маань сэтгүүлийнхээ мэдээллээс хэтрэхгүй байсан учраас голонгуй өнгөрсөн. Саяхан тэрхүү хуудсыг “Тайм Тон” ХХК-аар 78 сая
төгрөгөөр хийлгэснийг олж харав. Гол нь Монгол улсын аялал жуулчлалын нэгдсэн www.mongolia.travel цахим хуудсын контент байгуулсан зардал хэмээн сүртэйхэн бичсэнд учир байгаа юм. 

Нэгэнт л яамнаас захиалж бас хөөрхөн зардал болон байж хийсэн учраас энэхүү цахим хуудсаа хөгжүүлж яваа гэдэгт итгэж өчигдөрхөн ахин зочиллоо. Гэвч өнөөх л хуучин хэдэн мэдээлэл дээр нь нэг ч үсэг нэмэгдээгүй. Бас БОНХАЖЯ-ны вэб сайтад ч холбоос хийгээгүй учраас “Монгол Улсын аялал
жуулчлалын нэгдсэн www.mongolia.travel цахим хуудсыг хэн хэзээ хэрхэн
олж харах ёстой юм бол оо.
78 сая төгрөг гэдэг ганцхан удаа ашиглаад хаяхад дэндүү хайран санагдах. Учир нь энэхүү цахим хуудсын дотоод бүтцийг харвал байгууллагын вэб сайтаас ч дээрдэх зүйл огт алга. Гадуур гүйж гайхамшигтай зургууд авч
нийлүүлсэн, бас дэндүү их мэдээлэл агуулчихсан цахим хуудас бол үнэхээр чимээгүй л өнгөрмөөр. Гэтэл “Үндэсний газар зүй сэтгүүлийн голдуу зурагтай, бас тэндээс авсан бололтой мэдээлэлтэй.  Англи, Герман, Франц, Орос, Япон,
Хятад хэл дээрх цэсийг сонирхвол зөвхөн “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнд
зориулсан сэтгүүлээ л тухайн хэл дээр оруулчихаж. Үндэсний газар зүй
сэтгүүлийн хувьд Засгийн газрын 115 дугаар тогтоолын дагуу БОНХАЖЯ-наас энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд 288 сая төгрөг зарлагадаж авсан учраас мэдээллээ ашиглуулах нь зүйн хэрэг биз. /Засгийн газрын 115 дугаар тогтоолыг
олж харж чадсангүй. Legalinfo.mn сайт дээр энэ оных нь байсангүй/ Аялал жуулчлалд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийлгэж байгааг буруутгах
гэсэнгүй. Хамгийн гол нь ганц удаа ашиглах зүйл хийлгэхийн төлөө зуу, зуун
саяар зарлагадаж байгааг л нэн тэргүүнд өөрчилмөөр. Ирэх жил бид АСЕМ буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан хэмээн “онгирч” буй. Бэлтгэл ажлын хангах ажлын хэсэг гээд томоохон бүрэлдэхүүн ажиллаж эхлээд удаж байгаа. Багагүй хөрөнгө хүч зарцуулах энэ үйл ажиллагааны томоохон үр дүн нь аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэхэд оршино гэдгийг Ерөнхийлөгч ч өөрөө
онцолсон. Тиймээс жилээс жилд л аялал жуулчлалаас мөнгө олох тухай мөрөөдөж буй учраас үүнд зориулж, чиглүүлж дэлхий нийтэд цацах сурталчилгаагаа ихэд чанаржуулах нь нэн тэргүүний ажил баймаар. Ганцхан удаа ашиглаад хогийн сав руу “шидэх”-ийн тулд 100, 100 саяар зарцуулж буй төсвөө чанаржуулчихвал...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан