Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Олон талт уулзалтад нийслэлээс нэг ч хүн ирсэнгүй...

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Захуудын зөвлөлөөс  санаачилан авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан олон талт уулзалт хийж, нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор холбогдох газруудад санал хүргүүлсэн. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Автозамын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, Авто худалдааны цогцолбор зэрэг байгуулагыг урьсан.
Урилгыг хүлээн авч ШӨХТГ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Захуудын зөвлөл, болон Авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Харин тодор­хойгүй шалтгааны улмаас нийс­лэлийн холбогдох байгуу­лагаас нэг ч албан тушаалтан ирсэнгүй.

Ингээд уулзалтад ирсэн ШӨХТГ, МХАҮТ, Авто худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

МҮХАҮТ-ын дэд дарга М.Сарандаваа: Хосолсон хувилбараар
асуудлыг шийдвэрлэж  болно


МҮХАҮТ нь бизнесийн орчин дахь  төрийн хэт их зохицуулалт, ялангуяа бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан, шударга бус байдлыг дэмжсэн үйл ажиллагааны эсрэг салбарын байр суурийг илэрхийлдэг. Танхимын дэргэд 32 зөвлөл байдаг.Үүний нэг нь Захуудын зөвлөл юм. НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал жил гаруйн өмнөөс хурцаар тавигдсан. Хотын зүүн хэсэгт байрлах захад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, ажилчид, үр хүүхэд зэрэг 30 мянган хүн амын амьжиргаатай  холбоотой асуудал хөндөгдөж байна. Төр зохицуулалт гарган үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Гэхдээ эхний ээлжинд аж ахуйн нэгж байгуулагуудтай санал солилцох хэрэгтэй байсан. Энэ бололцоог гаргаж өгөхийн тулд танхимын зүгээс  удаа дараа НИТХ-д цаг авч, санал танилцуулах гэсэн боловч, харамсалтай нь хариу өгсөнгүй. Авто захуудад нийслэлийн төрийн байгууллагаас албан бичиг ирүүлсэн байгаа. Асуудлыг шийдэх хосолсон хувилбар байж болно. Авто захыг нэг газраас  нөгөөд  шилжүүлсэнээр асуудал шийдэгдэх үү үгүй юү. Заавал нэг захтай байна гэсэн хууль байхгүй. Хотын баруун, зүүн хэсэгт авто зах байж болох хувилбар бий. Байгаль орчны болон хөрсний бохирдолтой холбоотой асуудал байхгүй нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс харагдаж байна. Танхимын зүгээс нүүлгэхийг тулган шаардсан байдалтай эвлэрэхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Автомашины бизнес эрхлэгч Ц.Сайнжаргал:
Хүн ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлсэн цогцолбор байгуулсан
бол нүүж очно


Би “Да Хүрээ” захын түрээслэгч. Япон, Солонгос улсаас автомашин импортолдог. Одоогийн байдлаар тэнд нэг цэгийн үйлчилгээ байхгүй. Автомашины 6-8 мянган бизнес эрхлэгчид байдаг. Өвлийн хүйтнээр хэцүү газар руу нүүлгэн шилжүүлэх гэсэн айдсаас болж, нойргүй хонож байна. “Да Хүрээ” захын ойролцоо гэр оронтой, бизнесээ цогцлоосон иргэн хотын замын бүх түгжрэлийг туулан, нэг талдаа 35 километр явж тэнд очих уу. Буцаад гэртээ харихад хэчнээн хугацаа зарцуулах вэ. Бодит байдлыг газар дээр нь очиж үзсэн. Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал бол цэвэрлэх байгууламжийг шинэчлэх явдал  юм. Тэгтэл авто захуудыг нүүлгэх нь тулгамдсан асуудал гэж нийслэлийн удирдлага үзэж байна. Цэвэрлэх байгууламжийн бохир үнэрээс болж иргэд өвчин тусч, маажууртай боллоо гэж хэвлэл мэдээлийн хэрэгслээр мэдээлж  байхад  нэмж 6-8 мянган иргэнийг хүнд нөхцөлд ажиллуулахаар тулгаж байна. Бүтээн байгуулалт хийсэн гэж ярьдаг. Үгүй, зүгээр л торон хашаан дотор асфальт дэвссэн. Мөн Улаанбаатар хотын хамгийн хүйтэн цэг. Өвөл машин асахгүй. Хүүхдийн цэцэрлэг сургуультай, хүн ажиллаж амьдрах  нөхцөл бүрдүүлсэн цогцолбор байгуулсан бол нүүж очно. Гэвч тэнд юу ч байхгүй. Бүгдийг байгуулж бүтээсэн юм шиг зүйл яриад л энэ хүмүүс нүүхгүй байна гээд байгаа нь дарамттай байна.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Төрийн байгууллага болон аж ахуй эрхлэгчдэд хууль тэгш үйлчлэх  ёстой

Монголын үндэсний худал­даа аж үйлдвэрийн  урил­гаар олон талт уулзалтад ШӨХТГ-ыг төлөөлж миний бие ирсэн. Энэ уулзалтад нийслэлийн Засаг дарга эсвэл төлөөлөл, нийслэлийн Мэргэж­лийн хяналтын бай­гуул­лагын удирдлага орол­цох хөтөлбөртэй байсан. Харамсалтай нь нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөл алга. Үүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэхийг харилцан ярилцах ёстой байсан. ШӨХТГ нь аж ахуйн нэгж байгууллагыг дэмжсэн, эс дэмжсэн байр суурь барьдаггүй. НИТХ-ын 2014 оны 29 дүгээр тогтоол хуульд нийцсэн эсэхэд, хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 29 дүгээр тогтоол хуулийн үндэслэлгүй гэсэн ШӨХТГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Аль нэг байгууллагыг  хуульд заасан үндэслэлгүйгээр зах зээлээс шахан гаргах, өрсөлдөөнийг хязгаарлах, аж ахуй эрхлэгчдэд давуу тал олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Ийм үйл ажиллагаа явуулахын тулд заавал хуульд заасан үндэслэл байх ёстой. Дахин хэлье. Энэ бол зөвхөн авто захуудын асуудал биш. Төрийн нэр барин, хуульд заагаагүй үндэслэлээр иргэдийн бизнесийг булааж авдаг жишиг тогтох нь. Цайны болон гутал засварын газрыг ашиглах зориулалтыг нь өөрчилсөн тушаал гарган шууд булааж авах хортой, бодит нөхцөл бүрдсэн байна. Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд  хуульд нийцсэн тогтоол, шийдвэр гаргаач гэсэн шаардлага тавьж байна. Нүүлгэж, шилжүүлж болно. Хамгийн гол нь хуульд нийцсэн тогтоол шийдвэрээр хэрэгжих ёстой. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны есдүгээр сарын 16-нд авто захуудад нүүх тухай албан шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ ямар хууль, дүрэм, стандартыг зөрчсөнийг заах ёстой гэдгийг бид шаардсан болохоос биш хэн нэгний талд орсон зүйл байхгүй. Эрх зүйт төрийн зарчмаар төрийн байгууллага болон аж ахуй эрхлэгчдэд хууль тэгш үйлчлэх  ёстой.

МҮХАҮТ-ын дэргэдэх Захуудын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар:
Хотын баруун хэсэгт авто зах байгуулах нь замын хөдөлгөөний зохицуулалтын хувьд хамгийн буруу шийдэл


Хотын зүүн хэсгийн автомашины төвлөрлийг багасгах зорилтыг нийслэлийн удирдлагууд тавьсан байж. Гэтэл хотын баруун хэсэгт авто захтай болбол, автомашины хөдөлгөөн саарна. Учир нь баруун тийш чиглэсэн ганц замтай. Баруун тийш чиглэсэн ихэнх автомашин Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчино. Ийм учраас хотын баруун хэсэгт авто зах байгуулах нь замын хөдөлгөөний зохицуулалтын хувьд хамгийн буруу шийдэл юм. Гэтэл зүүн тийш чиглэсэн дөрвөн чиглэлийн зам бий. Аливаа шийдвэрийг гаргахад шинжлэх ухаанч, тооцоотой хандах ёстой. Газрын бохирдлын талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч болно. Бодит амьдрал дээр учруулж буй бохирдол нь гэр хорооллын нэг айлын байгаль орчиныг бохирдуулахаас бага байх жишээтэй. Бүх юм харьцангуй. Бизнесийг ойлгож дэмжинэ гэдэг нь өнөө үед тулгамдсан асуудал болж байна. Төрийн нэр барьж,  болохгүй, бүтэхгүй, хаана, бооно гэдэг өнцгөөс асуудалд хандаж болохгүй. Импортын гаалийн татварын тайланд дурдсанаар, автомашин болон сэлбэгийн татвар төлөлт нь нийт татвар төлөлтийн 70 хувийг эзэлдэг. Хамгийн гол асуудал бол энэ бизнесийг хаасны нөхөн төлбөрийг хэн төлөх вэ. Хотын захиргаа төлөх үү, Авто худалдааны цогцолбор хариуцах уу. Эсвэл улс төлөх үү. Төлөх мөнгө хаана, хэнд байна вэ. Асуудлыг захиргааны аргаар шийдвэрлэж болохгүй. Хотын баруун, зүүн талд хоёр зах байхыг үгүйсгэхгүй.

МҮХАҮТ-ын Захуудын зөвлөлийн тэргүүлэгч М.Золбоот: Хөрөнгө оруулалт үнэгүйдвэл асуудлыг хуулийн дагуу тавина

Эрүүл саруул орчинд ард иргэдийг амьдруулах гэдэг  бол зөв бодлого. Бүгд дэмжиж байна. Энэ орчныг бий болгохын тулд иргэдтэй, бизнес эрхлэгчидтэйгээ төрийн хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан. Миний хувьд “Да Хүрээ” захад 10 жил бизнес эрхэлж байна. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Хэрвээ хөрөнгө оруулалт үнэгүйдвэл асуудлыг хуулийн дагуу тавина. Өнөөдрийн байдлаар захын үйл ажиллагааг хаагаагүй байна. Мэдэгдэл өгснөөр жижиг бизнес эрхлэгчдэд том дарамт болдог. Танхимын зүгээс зах зээлийн хуулиар асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хотын зүүн, баруун хэсэгт авто зах байгуулвал  ажлын байр нэмэгдэх, бизнес тэлэх боломж гарна. Улсын үйлдвэрийн газар байгуулж  хувийн бизнес эрхлэгчдийг нэг дор төвлөрүүлэх асуудал бол зарчмын хувьд буруу гэж Өрсөлдөөний тухай хуульд заасан. Дэлхий нийтэд моно­полийн эсрэг тэмцэл байнга явагддаг. Төрийн нэр барин хүчээр нүүлгэх ажиллагаа явагдвал хохирлын асуудал нэгд тавигдаж иргэн, аж ахуйн нэгжийг хохироох ёсгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан