Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлхийн хамгийн том зах зээлд танилцуулна

Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрлэл сэргэж зарим нэр төрлийн бараа бүтээгдэ­хүүнийг импортлох шаард­лагагүй болсон. Дотоодын үйлдвэрлэл унаж импортын татварыг тэглэн  улс орноороо хэрэглэгчид болсон эмгэнэлтэй үе ч байсан.

Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагууд маань “Бүтээе, үйлдвэрлэе” гэсэн хандлагатай болсон үед дотоодын үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжих цаг нь болсон гэдгийг салбар хариуцсан яамныхан ойлгож байгаа нь сайшаалтай.
Маргааш Шангри-ла зочид буудлын ёслолын танхимд болох аж үйлдвэрийн чуулганы талаар Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдсанаар “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганыг  анх удаа зохион байгуулж буй бөгөөд цаашид хоёр жил тутам зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Чуулганы хүрээнд хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл технологийн парк, чөлөөт бүс, гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний тул­гам­даж буй асуудлаар нээлт­тэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Тус чуулганаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого 2015-2030 он” баримт бичгийг дагалдан гарч буй  зорилго зорилтыг  танилцуулах юм. Үүнд:
-Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэт технологийг нутаг­шуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тодорхойлсон стратеги төлөвлөгөөг /2015-2020 он/ танилцуулна.

-Аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглалыг гарга­сан. Монгол Улсын хаана ямар үйлдвэрүүдийг байгуулах төлөвлөгөөг боловсруулж дууссан.
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Чөлөөлт бүсийн тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг танилцуулна. Мөн эдгээр хуулийн дагуу өөрчлөлт орсон хуулиудыг танилцуулна хэмээн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү мэдээллээ.

Худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, ямар хүндрэл боломж байгаа эсэх,  олноор үйлдвэр баригдаж буй үед хүний нөөцийн бодлогыг хэрхэн зөв зохицуулах, томоохон ямар төслүүд ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хайж хүлээгдэж буй талаар “Монголд үйлдвэрлэв” чуулга уулзалт хариулт өгнө. Чуулганд УИХ-ын гишүүд, яамдын удирдлагууд, аймаг,  нийслэлийн Засаг дарга нар, Төрийн болон ТББ, Мэргэжлийн холбоодын төлөөлөл, их дээд сургуулийн  эрдэмтэн судлаачид, гадаадын Элчин сайдууд, Олон улсын байгууллагууд зэрэг 700 гаруй шийдвэр гаргах түвшний албан тушаалтан оролцоно. “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулганд дотоодын 400 гаруй компани, аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаар  мэдүүлэг өгсөн хэмээн зохион байгуу­лагчдын зүгээс хэлсэн.

Мөн энэ сарын 23-27-ны өдөр БНХАУ-ын Хөх хотод Хятад, Монгол хоёр улсын хамтарсан анхны экспо үзэсгэлэн худалдаа болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Үзэсгэлэн худалдаа нь хоёр талын харилцан тохиролцсоноор хоёр жилд нэг удаа зохиогдоно.

БНХАУ  эхний хоёр удаа­гийн үзэсгэлэнг зохион бай­гуул­на. Тус үзэсгэлэн ху­дал­даанд манай талаас яам, орон нутаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэндийн зэрэг салбараас 900 төлөөлөгч болон  хувийн хэвшлийн 230 компани, аж ахуйн нэгжийн 350 оролцоно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 600 нэр төрлийн хоёр тэрбум төгрөгийн ноос ноолуур, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд борлуулах аж.

Үзэсгэлэнгийн хүрээнд хөрөнгө оруулалтын, худал­дааны, эрчим хүчний, уул уурхайн, аялал жуулчлалын, жижиг дунд үйлдвэрлэлийн, хил дамнасан цахим худалдааны, банк санхүүгийн хамтын ажиллагааны зэрэг форумын салбар хуралдаан болно. Түүнчлэн Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын хамтарсан уулзалт хийнэ хэмээн Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдлээ.

Д.Баттогтох: Аливаа улс орон тарифын болон тарифын бус зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг


Аж үйлдвэрийн яамнаас дотоодын үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжинэ хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохоос тодрууллаа.

-Засгийн газар дотоо­дын үйлдвэр­лэлээ дэмжинэ гэж буй. Дотоо­дын үйлд­вэ­рийг дэмжих төрийн бод­логыг тодорхой жишээн дээр хэлж болох уу?
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрийг дэмжинэ гэж заасан. Энэ бодлогын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн үндсэн үзэл баримтлал бол экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрүүдийг дэмжих явдал юм. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн гурван зохицуулалт орсон байдаг.

-Тухайлбал?
Дагалдах хууль болох Худалдан авалтын тухай хуульд импортын тарифын зохицуулалтаар  дотоодын зах зээлийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт бий болгосон. Өөрөөр хэлбэл, өмнө нь дээрх хуульд төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авалт хийхэд, дотоодын үйлдвэрлэгчийг давуу эрхтэй оролцуулах заалт байсан. Хуулийн энэ заалт амьдралд хэрэгжих явцдаа  учир дутагдалтай нь нотлогдсон.  Хэдийгээр зохиомлоор үнийг бууруулж харьцуулах аргаар сонгодог ч давуу эрх нь үйлдвэр эрхлэгчдэд бий болдоггүй.

Тийм учраас дотоодын хэрэгцээг хангах чадвартай  чанар стандарт, тоо ширхэг, боломжийн үнийн саналтай бараа бүтээгдэхүүнийг төр худалдаж авдаг болох зохицуулалт хийсэн. Мэдээж бүх бараа бүтээгдэхүүнийг төр худалдан авч чадахгүй нь ойлгомжтой. Чанар стандарт, тоо ширхэг, боломжийн  үнийн саналтай бараа бүтээгдэхүүнийг л төр худалдан авах хуулийн заалтыг  Худалдан авалтын тухай хуульд оруулсан. Энэ заалтыг үндэслэн Засгийн газрын 336 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.
Ингэснээр  үйлдвэр эрхлэгчид  маань бараа бүтээгдэхүүнээ төрийн болон орон нутгийн худалдан авалтад нийлүүлэх бололцоотой болж байна. Хоёр дахь гол зохицуулалт импортын тарифтай холбоотой. Аливаа улс орон тарифын болон тарифын бус зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг. Үүний дагуу тарифын хэмжээг  өөрчилсөн. 1999 оноос хойш тарифын хэмжээ өөрчлөгдөөгүй байсан. Ер нь хөгжингүй улс орнуудын тарифын хэмжээ нь дээш, доош хэлбэлздэг. Монгол Улс нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас, 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифын хэмжээг 20 хүртэлх хувиар нэмэх боломжтой. Нэмэх эрхийг Засгийн газарт өгсөн.
Махан бүтээгдэхүүн, цемент, зөгийн бал, троллейбус гэсэн дөрвөн төрлийн эцсийн бүтээгдэгдэхүүний импортын татварыг 15-20 хувиар нэмсэн. Учир нь мах, махан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй,  экспортод гаргах талаар ярьж байна. Цементийн тухайд бол жилийн хоёр сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хувийн хэвшлийн үйлдвэрүүд ашиглалтад орсон. Мөн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллавал, жилд 100-130 троллейбус угсрах боломжтой.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх үү?
-Дээр дурдсан 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифын хэмжээг нэмэх эрхийг Засгийн газарт олгосон. Тарифт өөрчлөлт  хийхийн тулд тарифын зөвлөлөөр хэлэлцэн, улмаар УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлэдэг журамтай. Цаашид УИХ-аар  нэг бүтээгдэхүүний тариф өөрчлөх асуудлыг хэлэлцэхээс илүүтэйгээр Засгийн газрын түвшинд шийдэх нь зөв механизм болно.
Эдийн засгийн байдал сайнгүй үед 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх нь  инфляц хөөрөгдөх учраас  эхний ээлжинд цемент, зөгийн бал, троллейбус, мах, махан зэрэг бүтээгдэхүүний импортын татварыг нэмж байгаа. Гарах сөрөг нөлөөллийг тооцож үзээд 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг дэс дараатай нэмэх арга хэмжээ авна.

-Малын арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэхээр үнэтэй тусдаг. Ин­гэхлээр иргэд маань урдаас орж ирсэн ижил төрлийн хямд бараа бүтээгдэхүүнийг сонгож байна. Энэ талаар?
-Өрсөлдөх чадварын  хоёр гол үзүүлэлт бий. Үнэ, чанар. Бид чанарын асуудал болон үнийн талаар давхар анхаарах хэрэгтэй. Импортыг орлох бараа бүтээгдэхүүний дотоод зах зээлийг хамгаалан, тарифын хэмжээг нэмлээ гэе.
Тухайн бүтээгдэхүүн импортоор орж ирэхэд үнэ нь дор хаяж 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчдэд үнийн хувьд давуу байдал үүснэ. Гэхдээ “Ижил төрлийн импортын барааны үнэ өндөр байгаа учраас, би  үнээ нэмнэ” гэсэн хандлага байж болохгүй гэдгийг үйлдвэр эрхлэгчдэд хатуу хэлж байгаа. Арьс ширийг 100 хувь боловсруулах технологи, ноу-хауг нутагшуулах хэрэгтэй байна.
Үүнийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дангаараа хийж чадахгүй. Технологи нутагшуулах асуудлыг эр­дэмтэд, мэргэжлийн бай­гуул­лагатай хамтран хийнэ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд шинжлэх ухааны салбартай хамтран ажиллах нь чухал. Шинжлэх ухааны салбараас шинэ технологи бий болгоно. Технологийг  үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Эргээд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн цикл маягаар хөгжих нь хамгийн зөв гарц. Импортын бараатай өрсөлдөхийн тулд эдгээр хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй гэж аж үйлдвэрийн  бодлогод тусгасан. Тийм ч учраас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэгдүгээрт, хүүгийн зөрүү олгоно. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн судалгаа хөгжүүлэх зардлыг үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгоно хэмээн заасан. Таны бүтээгдэхүүнд  мэдлэг, технологи шингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан