Шинэ орон сууцны үнийн судалгаа /2015 оны 9-р сарын 25-ны өдрийн байдлаар/
Энэ оны есдүгээр сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын Налайх, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй нийт долоон дүүрэгт 169 төслийн 50251 айлын орон сууц борлуулагдаж байна.
“Барилга.МН” сэтгүүлээс эдгээр орон сууцнуудын үнийн судлагаанд дүгнэлт хийснээ хүргэе.
Орон сууцны үнийн судалгаа:
Барилгын төслүүдийн ашиглалтанд орох хугацаа:
Нийт төслүүдийг ашиглалтанд орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 58% буюу 29726 айлын 98 төсөл нь ашиглалтанд орсон, 27.8% буюу 16231 айлын 47 төсөл нь 2015 оны 4 дүгээр улиралд, 12.4% буюу 3676 айлын 21 төсөл 2016 онд ашиглалтанд орохоор байгаа бол 1.8% буюу 618 айлын 3 төсөл нь 2017 ашиглалтанд орохоор байна.
2015 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох төслүүдийн жигнэсэн дундаж үнэ хамгийн бага байгаа нь ихэнх төслүүд байршлын хувьд Улаанбаатар хотын С зэрэглэлийн бүсэд баригдаж байгаатай холбоотой байна. Харин 2017 оны гурван төслийн жигнэсэн дундаж үнэ хамгийн өндөр байгаа нь Улаанбаатар хотын төвд ойр тансаг зэрэглэлийн томоохон төсөл хэрэгжиж байгаатай холбоотой юм.
Баригдаж буй барилгуудын ашиглалтанд орох хугацаа, төсөл, айлын тоог графикаар үзүүлвэл:
Дээрх графикаас харахад 2015 оны дөрөв дүгээр улиралд 47 төслийн 16231 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй байна. Гэвч барилгын ажлын явц, Улсын комиссын акт гарахгүй удах зэргээс шалтгаалан хойшлох тохиолдол багагүй байдаг аж.
Жич: Өнгөрсөн сард нийслэл хотод 5 төслийн 603 айлын шинэ орон сууцны борлуулалт дууссан, 1876 айлын 2 төслийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилж борлуулалт зогссон байна.
Эх сурвалж: Барилга.МН